Баяндэлгэрийн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Баяндэлгэрийн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
446
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Баяндэлгэрийн хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Төв
Сум :
Баяндэлгэр
Баг :
төв
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дархан Чин Ван, Пунцагцэрэнгийн хошуу
Товч түүх :
Төв аймаг Баяндэлгэр сум. Баяндэлгэрийн хурал. Хуучин Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошууны нутаг одоогийн Баяндэлгэр сумын төвд төвхнөж байжээ. Тус сумын анхны сургуулийн хичээлийн байр , дотуур байр байсан тэр орчинд энэ хурлын хоёр дуган байсан байна. 40-50 лам хурж цугладаг түр цагийн энэ хурал нь Хэрлэнгийн зүүн хүрээний салбар жасаа хурал байсан бололтой. Хурлын лам нар Тахилт гозгор уулыг зуны эхэн сард, Шовх хангай уулыг амрын дунд саруудад тахидаг байв. Дээрх лам нар дүйцэн өдрүүдэд Хэрлэнгийн зүүн хүрээнээс гарч ирж хурал хурдаг байсан ба тус хурал нь Гомбо сахиустай байжээ. 19-р зууны дунд үед байгуулагдсан гэх энэ хурал нь 1934,35 оны үед хаагдсан байна. Харин хоёр дуган нь 1940-өөд оны сүүлч үеэр нураагджээ.
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд одоогийн Баяндэлгэр сумын төвд зүүн хойд хэсэгт анх Баяндэлгэр сумын төвд төвхнөн суурьшиж анхны бага сургуулийн хичээлийн байр, дотуур байр баригдсан орчинд Баяндэлгэрийн хурал байжээ. Баруун хойд талд Баяндэлгэр уул 500-гаад метрт, чанх хойд талд Шовх хайрхан, зүүн талд буюу урд нь Рашаант тал булаг, баруун талд нь тахилт хэмээх газрууд байна. Баяндэлгэр, Шовх хангай уулууд нь тахилгатай.
GPS хаяг :
North 47° 43’ East 108° 06’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хуучин төв анхны бага сургууль байсан энэ хэсэг буюу одоогийн Баяндэлгэр сумын төвийн зүүн хэсэг төвийн засаг дарга тамгын газар, хүүхдийн цэцэрлэгийн зүүн хойд хэсэг, гэр хорооллын айлуудын баруун талд, хуучин хашааны ард байх төмөр дээвэртэй дүнзэн байшин /хуучин сургууль/ уг хурлын туурин дээр баригджээ.
Сүм хийд байгуулагдсан он :
XIX зууны дунд үе
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
20-иод лам
Хүснэгтийн дугаар :
ТӨБД 053
судалгааны баг :
Team: Ж
