Хайлаастын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Хайлаастын хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
327

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хайлаастын хурал

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Сэлэнгэ

Сум :
Шаамар сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Эрдэнэ Вангийн хошуу

Товч түүх :


Сэлэнгэ аймаг Шаамар сум. Хайлаастын дуган Шаамар сумын нутаг Шаамрын төвийн орчимд одоогийн нэрээр Хогын хонхор гэдэг газар энэхүү Хайлаастын дуган хэмээх нэгэн хурал байжээ.Хайлаастын дуган нь 10 орчим ламтай толгой лам нар нь Балдан гэлэн, Улаан гэлэн гэж 2 гэлэн байв.Уг хурлыг 1880. 1890-ээд оны үед үүссэн гэж үздэг ба 1 дүнз модоор барьсан 1 дугантай байнгын хуралтай байв.Дээр өгүүлсэн 2 толгой ламаас гадна хазгар Янжав гэж унзад Самдан, Буурал гэлэн, дуганч лам нь Балдирын Дэлэгдорж гэж лам нар байжээ.Тус дуганы лам нар урд талын Үржиг овоо хэмээх овоог тахина.Хайлаастын дуганы гол шүтээн нь Дамдинчойжоо бурхан байв.Жил бүрийн хаврын эхэн сард судар номоо моринд ачаад Дамдинчойжоо бурнаа Цагаан морины эмээл дээр залчихсан Хайлаастаа тойруулан гороолдог байжээ. Тэгэхдээ лам нар айлуудаар хоноглон бурхан тахилаа айлуудад залдаг байсан ба Дамдинчойжоо бурханыг гэртээ оруулах гэж сүсэгтэн олон бөөн хөл хөрцөг болдог байлаа. Энэ хурал 1930-аад оны эхээр хаагдсан бөгөөд эзгүйрч хоцорсон нэг дуганыг 1940-өөд оны эхээр буулгаан бололтой. Дүнз модоор барьсан гоёмсог дуган байсан бөгөөд Цав манз хийдэг, бас хоол унд бусад жижиг сажиг эд зүйлсээ хийдэг хоёр ч жижиг модон амбаар байсан байна. Хайлаастын дуган нь манай оронд түгээмэл байсан жалгын хурал бүхий дуган байсан бололтой. Мөн Хайлаастын энэхүү дуганаас 6-7 км орчим зайд Манж голын цаад эрэгт мөн 10 хүрэхгүй орчим лам хурдаг Улиастайн дуган гэж байсан байна. Улиастайн хурлын тухай тодорхой мэдээлэл үгүй бөгөөд тэнд харин 5-6 зоч лам сууж байсан гэх мэдээлэл байна. Үүнээс үзвэл Улиастайн хурал нь зодын хурал байсан байж болох юм. /Шаамар сумын өндөр настан Лүндэг гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.06.24/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд оршино.

GPS хаяг :
North 50° 03’  East 106°  09’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт Хайлаастийн дугана байсан газар нь одоо тус сумын хогийн цэг болжээ. Тус сумын иргэн 94 настай Лүндэг гуайгаар заалгаж оллоо. Бүдэгхэн чулуун гортиг байна өөр зүйл үлдсэнгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1880-1890-ээд он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-15 лам

Хүснэгтийн дугаар :
СЭШМ 021

судалгааны баг :
Team: Б

Газрын зураг :