Түнхэлийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Түнхэлийн хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
347

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Түнхэлийн хийд /Баатар вангийн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сэлэнгэ

Сум :
Мандал

Баг :
Түнхэл тосгон

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Баатар Вангийн хошуу

Товч түүх :


Сэлэнгэ аймаг Мандал сум. Түнхэлийн хүрээ / Баатар вангийн хүрээ / Хуучин Түшээт хан аймгийн Баатар ван Наваанюндэнгийн хошуу одоогийн Мандал сумын нутагт Эрэгсэнгомбо уулын өвөрт Наваанюндэнгийн хошууны гол хүрээ болох Түнхэлийн хүрээ төвхнөж байжээ. Уг хүрээний үүсгэн байгуулагдсан түүх, өргөжин бэхжиж ирсэн тухай нэгэн түүхийн баримт эдүгээ Монгол улсын үндэсний төв архивт хадгалагдаж байна. Уг баримтад “ ... Чин улсын Энх Амгалангийн дөчинтавдугаар / 1706/ онд засаг улсын түшээ гүн Цэвдэнгийн үед дээдийн түмэн өлзийг бататгахаар Ганжуур, Яр хайлан, Чогчин жасаа хуруулах “ Дашчойнхорлин” хэмээх хүрээг Түнхэлийн адаг Эрэгсэгомбо уулынг өвөрт байгуулав. Энд Төвд уншлага, нэрийн номын сургуулийг хуврага лам нарт заалган мөн Бадамёго, Сахиус, Чойжил, Лхам, Жамсранг өдөр бүр хуруулан мөнхөлжээ. Төр Гэрэлтийн арвантавдугаар /1835/ онд мөн хошууны засаг Цэрэндоржийн үед жил бүр цагаан сарын шинийн нэгнээс эхлэн арван таван хүртэл ераал ба гурван өдрийн магтаал хурал хурна . Зун цагт бахдам-ёго сахиус Гонгор, Намсрай, нэжгээд өдөр хурна. Найдан, Аюуш, Гүнрэг, Жамбын чого, Авидын чого, манла ийм долоон анги хурлыг тус бүр нэжгээд өдөр хурна. Өвлийн тэргүүн сарын хорин таванд зул өргөн нэгэн өдрийн хурал хурна. Өвөл цагийн сахиус нэгэн өдөр хурна. Даншагийн хангал гурван өдөр хурна. Хуучин ном хоёр өдөр хурж хоринесөнд Чойжилын сор зална. Битүүнд Цэдэр Лхам нэгэн өдөр хурна. Бүрэнт засагчийн аравдугаар /1871/ онд засаг Цэрэндоржийн үед жил бүрийн зун цаг Ганжуур гурван өдөр хурна. Майдар бурхан залж нэг өдөр эргэнэ. Бадаргуулт төрийн хоринхоёрдугаар /1896/ онд эхлэн жил бүр өвлийн дунд сарын шинийн долоонд Ёнзон ханбо ламын донгчид нэгэн өдөр хурна. Төр Гэрэлтийн хоринтавдугаар /1845/ онд засаг Цэрэндоржийн үед Шаддублин аймаг байгуулж Гомбо, Дарь эх жасаа хурал өдөр бүр хурна. Жил бүрийн зуны тэргүүн сард Жанрайсигийн нүннээ арванзургаан өдөр хурна. Зуны тэргүүн сард сахиус нэг өдөр хурна. Өвөл цаг Даншогийн хангал хоёр өдөр хурна. Битүүнд цэдэр лхам нэг өдөр хурна. Бадаргуулт төрийн арвантавдугаар / 1889/ онд засаг Насангомбын үед Дарь эхийн нүннэ жил бүр гурван өдөр хурах болов. Хоринтавдугаар /1899/ онд засаг Дэмэддагвын үед Жанрайсэгийн нүннэ жил бүр гурван өдөр хурах болов. Бүрэнт засагчийн долоодугаар /1868/ онд Засаг Цэрэн.доржийн үед Даржаалин аймгийн байгуулж тогтсон хурлуудыг хурах болов. Олноо өргөгдсөний тэргүүн /1911/ онд засаг гүн Содномдаржаагийн үед Бизъяагийн аймгийн Дархан цорж лам Лувсандэндэвийн айлдвараар Цаннид дацанг байгуулав. Богд хаанаас “Лхүндэнвпандилин” нэр шагнав. Эдгээр дараалан байгуулсан хурал сүмүүд цөм Түнхэл голын адаг Эрэгсэнгомбо уулын өвөрт нутаглан сууна.

Байршлын тайлбар :
Түнхэлийн хийд нь Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт Хараа голын хөвөөнд байна. Тус хийдийн лам нар хийдийн ойролцоо байх Гомбо хайрханыг зуны эхэн сард цагаан идээгээр тахьдаг байжээ. Байршил нь: Бага хэнтийн нурууны баруун салбар уулс ойт хээрийн бүс ой, гол, ус аль аль нь хосолсон нутаг. Мөн Ноён уулыг тахьдаг байжээ.

GPS хаяг :
North 48° 31’  East 106°  49’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У400 Side2: Ө400 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түнхэлийн хийдийн туурин дээр сүм хийд байгуулагдаагүй одоо хийдийн туурин дээр Түнхэл тосгоны хүүхдийн цэцэрлэг, тосгоны захиргаа зэрэг албан байгууллагууд байна. Том том чулууг газар шигтгэж гортиг татсан туурийн хэсэг одоо мэдэгдэж байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1550-аад он
Анхдугаар Богд, 1780 он
1706

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Даян Батмөнх | Ярилцлагын дугаар: 003
Нэр, цол хэргэм : Гэрсэнз Жалайр хунтайж | Ярилцлагын дугаар: 003

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
165 орчим лам
60 орчим лам

Тэмдэглэл :
Анхдугаар Богд Ондор гэгээн Занабазар үүсгэн байгуулсан

Хүснэгтийн дугаар :
СЭМН 001

судалгааны баг :
Team: Б

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors