Баруун дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Баруун дугана,

Ринчений зураг дах дугаар :
215

Ринчений жагсаалт дах нэр :
Тусгалтын хийд

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Булган сум 1-р баг /Тусгалт баг/

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Цэцэн Чин Вангийн хошуу

Товч түүх :


Архангай аймаг Булган сум. Тусгалтын дуган Энэ дуганы туурь нь одоогийн Булган сумын 1-р баг буюу Тусгалт багийн нутагт байдаг.Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн жагсаалтын 215 дугаарт Тусгалтын хурал, 216 дугаарт Жоногийн дуган хэмээн 2 янзаар бүртгэгдсэн нь угтаа 1 хурал буюу 1 дуганы нэр ажээ.Учир нь урд Тамирын голын эх энэ дуган байх давьчуу жалгыг Тусгалтын жалга гэх бөгөөд харин энэ хурлыг үүсгэн байгуулагч нь Шаашгай Жонон гэж хүн байжээ.Иймд дуганыг байгаа газар усных нь нэрээр Тусгалтын дуган үүсгэн байгуулагчийнх нь нэрээр Жононгийн дуган гэж нэрлэй байв.Шаашгай Жонон гэдэг хүний тухай дараах домог яриа энэ нутгийн хүмүүсийн дунд байдаг ажээ.Үүнд 18-р зууны сүүлчээр зүүн хязгаараас /одоогийн Хэнтий аймаг орчмоос/ Шаашгай Жонон, Шамба дайчин гэж ах дүү 2 хүн хөрөнгө мал ихтэй хүмүүс нутаг заагдан Сэцэн чин вангийн хошуунд ирж Шаашгай Жонон нь урд Тамирт Шамба дайчин нь хойд Тамирт суурьшсан гэдэг.Энэ 2 хүн ихээхэн хэмжээний мал, тодорхой тооны албат харьяаттай ирсэн бөгөөд тэдний удам угсааны хүмүүс одоо ч байдаг ажээ.Шаашгай Жонон Тусгалтын хурлыг анх 1820-иод оны үед 2 дугантай үүсгэсэн бол дараа нь нэг дуган нэмэгдэн Лхамын дуган, Отчыэ дуган Шаашгайн дуган гэсэн 3 дугантай болжээ.Энэ 3 дуганд эхэн үедээ ойр орчим нутгийн 20-иод лам цугласан байнгын хуралтай байсан бол 20-р зууны эхээр цагийн хуралтай болжээ.Энэ хурал 1936 оны дундуур бүрэн хаагдаж 3 дуган нь 1950, 1960-аад оны үеийг хүртэл байж байгаад нураагдсан байна. /.Эрдэнэбулган сумын 1-р багийн харьяат өндөр настан Дүгэрсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.03/

Байршлын тайлбар :
Булган сумын 1-р бригадын нутаг сумын төвөөс 38 км газарт Тусгалтын булан хэмээх газар байх гурван модон дуганы туурь. Ойт хээрийн бүсэд хойд талд нь Хамрын даваа, урд талд нь Далтын ар Тамирын голын эхийн хойд эрэгт бачуухан жамын эх том том чулуунуудын дунд бий.

GPS хаяг :
North 49° 18’  East 101°  25’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Маш бачуухан хойд талаас нь Хамрын даваа шахсан, урд талд нь Хойд Тамирын эх байх бөгөөд том үхэр чулуун дотор гурван дуганы суурь байх бөгөөд дуганы шороон далан ажиглагдана.

Сүм хийд байгуулагдсан он :
1860-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1934 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1939 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Шаашгай жонон - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:
Year : - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Тэмдэглэл :
Тусгалт гэдэг нь газар усны нэр бөгөөд, "Баруун дугана" гэсэн нь одоогийн Булган сумын нутаг дэвсгэрийн хамгийн баруун биед байсан учир энэ гурван дуганыг нутгийн ардууд Баруун дугана гэж нэрлэж заншжээ. /Мөн Жононгийн хурал ч гэж нэрлэдэг./ Газар усны нэрээр нь нэрлэж байсан Тусгалтын дугана, мөн үүсгэн байгуулагчийн нэрээр нь Шаашгай Жононгийн нэрээр Жононгийн хурал ч гэж нэрлэж байсныг Б.Ринчений жагсаалтанд хоёр тусдаа дугана хурал байсан гэж ташаарсан бололтой. Гурван дуганын зүүн дугана нь Лхамын хурлын дугана, дундах нь Оточийн дугана, баруун нь Шинэ дугана хэмээн нэрлэгдэж байжээ. Эдгээрээс баруун талын дугана нь Шаашгай жононгийн мэдлийн дугана байжээ. Халхын зүүн талын Сэцэн хан аймгийн Хардал Жонон бэйсийн хошуунаас цөллөгт явуулж, хатуу чанга хуультай, хуульд мэргэн түшмэл сайтай газар хэмээн Сэцэн чин вангийн хошуунд цөллөгдөн ирсэн Шаашгай жонон, Шамба дайчин гэгч хоёр хүнийг Цэцэн Чин Вангийн хошуунаас Их баруун суманд захируулан өгчээ. Их баруун нь одоогийн Булган сумын нутаг дэвсгэрийн баруун биед оршино.

Хүснэгтийн дугаар :
АРБГ 057

судалгааны баг :
Team: Г

Дүгэрсүрэн


Аман түүх

Газрын зураг :