Дашгүндэдлэн

Read in English

Сүм хийдийн нэр :
Дашгүндэдлэн,Хайластайн хийд,

Ринчений зураг дах дугаар :
601

Ринчений жагсаалт дах нэр :
Хайлаастайн хүрээ

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Сүхбаатар сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Ёст бэйсийн хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хайластайн хийд Дашгүндэдлин буюу Хайлаастын хийд нь хуучин Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс хойд зүгт 2 км-т Хайластай гэдэг газар оршиж байжээ. Баруун хойноо Улаан овоо, хойноо Өлзийт овоо, урдаа Говийн худаг, Адагийн Хайлс, зүүн хойноо Номт хэмээх газруудтай. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Ёст бэйс Доржжавын хошуунд Хайлаастай уулын өвөрт засаг тайж Намжилдоржийн үед Чин улсын Төр Гэрэлтийн гуравдугаар (1823) онд хийд байгуулж дараа наймдугаар (1828) онд Богд хаанаас “Нийтээр соёогч” сүм нэр шагнажээ. Одоо Манба хурлын сургуультай, Цогчэн, Ерөөл, Хайлан хурлууд хурдаг. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дарханхан сумын Хайластайн хийд нь 1713 онд Аграмба Гэндэнгийн удирдлагаар байгуулагдсан бөгөөд хоёр сүм, Жүд дацан, 105 лам, хоёр жастай хийд байсан тухай тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Уг хийд 1763 онд байгуулагдсан ба тухайн үед 100( 200) гаруй ламтай байсан. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Дархан хаан уулын домог түүх, Д.Даваажав, Р. Буд -Халтарын Бямбажавын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн өндөр настан)

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд Хайлааст гэдэг газарт баруун хойд талдаа Улаан овоо,хойд талдаа Өлзийт овоо,урд талд Говийн худаг Адагийн хайлаас зэрэг газруудтай. Сумын төвөөс хойд зүгт 2 км-т Зүүн хойд талд нь Номт гэдэг толгой байдаг.   GPS given for Sukhbaatar Sum centre

GPS хаяг :
North 46° 46’  East 113°  52’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гадна талаараа чулуун хашаатай дотроо 2 талдаа жижиг таглавчтай гол дугана байжээ.Уг тууринд Дархан хаан сум төвлөрч байсан. Сургууль сүмийн барилгад хичээллэж байсан.Одоо овгор шороо ,хөх тоосго түүхий шар тоосго бүхий туурь үлдсэн. Бусад барилгын тоносон байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1763 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
СБСБ 050

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Самбуу - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Жамба - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Б.Цэгмид - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Хайдав - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Х.Бямбажав - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1991 оны 12 сарын 27 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
100 гаруй лам
200 гаруй лам

Хүснэгтийн дугаар :
СБСБ 043

судалгааны баг :
Team: Ж

Халтарын Бямбажав


Аман түүх

Газрын зураг :