Dashgundedlen

Read in Mongolian

Name(s) of Temple :
Dashgundedlen,Khailaastain khiid,

Rinchen Number :
601

Rinchen Name :
Khailaastyn khuree

Type of Temple :
Monastic City

Aimag Temple located in :
Sükhbaatar

Sum Temple located in :
Sukhbaatar soum

Old Aimag Name :
Setsen Khan

Old Sum Name :
Yost beisiin khoshuu

Precis History(In Mongolian only):


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хайластайн хийд Дашгүндэдлин буюу Хайлаастын хийд нь хуучин Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс хойд зүгт 2 км-т Хайластай гэдэг газар оршиж байжээ. Баруун хойноо Улаан овоо, хойноо Өлзийт овоо, урдаа Говийн худаг, Адагийн Хайлс, зүүн хойноо Номт хэмээх газруудтай. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Ёст бэйс Доржжавын хошуунд Хайлаастай уулын өвөрт засаг тайж Намжилдоржийн үед Чин улсын Төр Гэрэлтийн гуравдугаар (1823) онд хийд байгуулж дараа наймдугаар (1828) онд Богд хаанаас “Нийтээр соёогч” сүм нэр шагнажээ. Одоо Манба хурлын сургуультай, Цогчэн, Ерөөл, Хайлан хурлууд хурдаг. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дарханхан сумын Хайластайн хийд нь 1713 онд Аграмба Гэндэнгийн удирдлагаар байгуулагдсан бөгөөд хоёр сүм, Жүд дацан, 105 лам, хоёр жастай хийд байсан тухай тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Уг хийд 1763 онд байгуулагдсан ба тухайн үед 100( 200) гаруй ламтай байсан. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Дархан хаан уулын домог түүх, Д.Даваажав, Р. Буд -Халтарын Бямбажавын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн өндөр настан)

Description of location :
The site is located in a place called as Khailaast which is 2 km. north of Sukhbaatar soum center. In the north west area of the site is Ulaan ovoo, to the north is Ulziit ovoo and to the south are Goviin khudag and Adagiin khailaas.   GPS given for Sukhbaatar Sum centre

GPS readings :
North 46° 46’  East 113°  52’

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
Darkhan khaan soum was on the site. After closure of the temples, they were uses for schools. The site is visible.

Date of founding the monastery/temple :
1763

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

Old monastery/temple revived:
Yes

Revived temple register number:
СБСБ 050

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Самбуу - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Х.Бямбажав - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Хайдав - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Б.Цэгмид - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Жамба - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1991 оны 12 сарын 27 - Ярилцлагын дугаар:

Monks in Old Temple :
over 100 monks
over 200 monks

Form Number :
СБСБ 043

Survey Team :
Team F

Халтарын Бямбажав


Oral History :

Газрын зураг / Map