Дөрвөн худгийн сүм
Read in English
Сүм хийдийн нэр :
Дөрвөн худгийн сүм,
Ринчений зураг дах дугаар :
615
Ринчений жагсаалт дах нэр :
Худгийн хийд
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Онгон сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Дарьганга хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Онгон сумын Дөрвөн худгийн сүм Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс баруун зүгт 10 км-т тус хийд оршиж байжээ. Туурийн баруун урд Дөрвөлж нуруу, Зүүн хойно нь Ухаа овоот, баруун хойно нь Бухын ширээ гэдэг дэнж, зүүн талд нь Онгон сумын төв тус тус байна. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Онгон сумын Дөрвөн худгийн хурал нь 1937.08 сард хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Дөрвөлжийн нурууны нарийн жимээр Дэрсэн худгийн сүмийг өргөтгөх зорилгоор чулуу ачаад явж байсан тэмээний нуруу хөл нь гэмтсэн учир тэр газарт дуган барьснаар Дөрвөн худгийн хурал үүсч бий болжээ. Уг хурлаас зүүн хойно буй Ухаа овоог тахидаг байсан бөгөөд цагийн хуралтай, нэг дугантай, шүтээний нэг сүмтэй байнга суудаг 5-6 ламтай байжээ. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Аюурын Цэрэндоржийн ярилцлага (1923 онд төрсөн Сүхбаатар аймгийн Наран сумын өндөр настан) - Дорждэрэмийн ярилцлага (Сүхбаатар аймгийн Онгон сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд баруун урдаа Дөрөлжийн нуруу, зүүн хойноо Ухаа овоот, баруун хойд талдаа Бухын ширээ гэдэг дэнж, зүүн талдаа Онгон сумын төв. Урдаа говийн Улаан нууртай. Туурийн баруун урд талд нь Бор хошуу гэдэг газартай сумын төвөөс баруун зүгт 10 км-т оршино.
GPS хаяг :
North 45° 21’ East 113° 07’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
4 ш үл мэдэгдэх овгор шороо, чулуун суурь үлдсэн. Баруун хойд талд нь байгаа сууринд нутгийн хүмүүс овоо босгосон.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
4
Тэмдэглэл :
Дөрвөлжин чулууны наагуур нарийн жим явдаг. Тэр замаар дэрсэн худаг руу явж байсан тэмээний нуруу гэмтсэн. Тэгээд энд байгуулсан. Гэхдээ сүм бага настай юм даа гэж хэлж байсан (Дэрсэн худгийн сүмийг өргөтгөх зорилгоор явж байжээ). Сүүлд нь лам нар нь баригдаж явсны дараа 2 өвгөн лам байсан. Энэ сүм сүүлд нь шатсан. Уг сүмээс зүүн хойд зүгт буй Ухаа овоог тахидаг байсан. Цагийн хуралтай байсан. Байнгын суудаг 5-6 ламтай сүм байсан. Тоосго цохиж байсан бааюу нь уг туурийн зүүн урд нь байна. Хөх тоосго, чулуугаар барьсан барилга байжээ.
Ярилцлага өгсөн: Норжингийн Даваажаргал Сүхбаатар аймгийн Онгон сумын Жанцоглин хийдийн хамба лам тэрээр уг туурийг зааж өглөө. Мөн өмнө нь бичсэн мэдээллийг хэлж өгсөн.
Хүснэгтийн дугаар :
СБОН 016
судалгааны баг :
Team: Ж