Өргөн ширээгийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Өргөн ширээгийн хүрээ,Хувилгааны хүрээ,Манай хүрээ ,

Ринчений зураг дах дугаар :
79

Ринчений жагсаалт дах нэр :
Өргөн ширээгийн хурал / Лашид хувилгааны хурал /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Шилүүстэй сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Хошууч бэйлийн хошуу

Товч түүх :


Завхан аймаг Шилүүстэй сум. Өндөр ширгийн хурал /Лашид хувлгааны хүрээ/ Хошууч мэргэн бэйэсийн хошууны нутаг одоогийн ШИлүүстэй сумын Баянулаан багт Отгонтэнгэр уулын баруун хэсэгт сумын төвөс 60 орчим км газар энэхүү Өргөн ширгийн хурал төвхнөж байжээ.1830-аад оны үед байгуулагдсан энэ хурал нь чухам хэдэн ламтай ямар ямар сүм дугантай байсан тухай мэдээлэл олдоогүй байна.Уг хурал 1937, 1938 оны үед хаагдсан бөгөөд 1946 онд сүм дуганыг нь нураажээ.Хурлыг хаагдсаны дараа 1946 онд сүм дуганыг нураах хүртэл 8, 9 жилд энэ хүрээний туурийг сахиж Гамбажав гэдэг хүн нутаглаж байгаад насан өөд болжээ.1990 онд уг хурлын Цогчин дуганы туурин дээр сүсэгтэн олон нэгэн жижиг сүм босгосон байна.

Байршлын тайлбар :
Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян улаан багийн нутагт түүхэн газар буй. Хангайн нурууны баруун өмнөд хэсэг төрийн тахилгат Отгонтэнгэр уулын баруун урд хэсэгт хамаарна. 1990 оноос хойш тус хурлын туурин дээр байгуулсан жижиг дуганыг үүсгэн санаачлагч Андиа хувилгааны суваргыг жил бүр тахина. Ойр хавьд суурин газар үгүй. Шилүүстэй сумын төвөөс 60 км зайтай. Манай багийн гишүүн Билэг-Өрнөх анх энэ дуганад шавилан сууж ном үзжээ.

GPS хаяг :
North 47° 13’  East 097°  17’

Нийт газрын хэмжээ :
Side1: 300 Side2: 400 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Отгонтэнгэр уулын баруун биед 30 гаруй км газарт хүрээний туурь байна. Байшингийн тууринууд, зарим нэгэн гэрийн буйр мэдэгдэнэ. Гол цогчин дуганын туурин дээр жижиг сүм барьсан. 1945-1946 оны үед Дамбажав гэдэг хүн хүрээний туурийг сахиж байгаад нас барсан, тэгээд хүрээг нураасан. Үүний суурин дээр шинэ дуганыг Дэмбэрэлдорж, Дончин гэдэг хоёр хүн санаачлан Гүрцог, Цэрэнсодном, Санжшийрэв нарын хүмүүс толгойлон 1998 оны 8-р сарын 18-нд барьж ашиглалтад оруулсан. Энд бага гэр дугана барьж 1990-1998 онд айлуудаа дагаж хурал хурж байгаад 1998 оноос тасралтгүй гурван жил энэ дуганад шинийн 8-нд Дарь Эхийн мандал, цогчин хурж, Алтангэрэлийн даллага авдаг. Шинийн 9,10-нд Гомбо, Чойжоо, Лхам сахиус хурна.Гол сахиус нь Лхам сахиус байсан. 2001 оноос лам нар цугларч зөвхөн сүүлийн гурван жил Майдар эргэж байгаа. Энэ жилийн Майдарыг 6-р сарын 14,15-ны өдрүүдэд эргэсэн байна.4-5 хүүхэд Дашчойлин дацанд Чойрын гүн ухаан судлаж байна.Дугана дотор Бурхан багш, ядам сахиусын шүтээн, Ганжуур, Данжуур залсан байна. Шинээр барьсан дуганыг “Дэчэнчойлин” гэж нэрлэнэ.

Сүм хийд байгуулагдсан он :
1830-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:002
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1946 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:002

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ЗАДР 072

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Баатархүү /багш/ Чимэд-Очир /лам явсан/ Хүрэлбаатар /Чимэд-Осорын хүү/ - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1998 оны 8-р сарын 18-нд - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Тэмдэглэл :
Нутгийн иргэд “Өргөн ширээгийн хүрээ”, эсвэл Хувилгаан багшийн хүрээ гэж хоёр янзаар нэрлэж заншсан байдалтай байна. Бас энд Манай хүрээ гэж их ярих юм. Энэ нь Отгон сумын нутагт хоёр хүрээ байсан, манай сумын нутагт нэг хүрээ байсан гэсэн харьцуулсан ойлголтоос үүсжээ. Проф. Б. Ринчений бүртгэлд “Өргөн ширээгийн хурал” /Лашин хувилгааны хурал/ гэж тэмдэглэгдсэн. Ийнхүү хүрээ, хурал хэмээн хоёр янзын нэршил бий. Нутгийн иргэд өөрсдөө Өргөн ширгийн хүрээг сэргээсэн гэж үздэг боловч амьдрал дээр байдал арай өөр. Гол цогчин дуганы туурин дээр жижиг сүм барьсан. Тэнд 1990-д оны дунд үе хүртэл цөөн тооны /1-2/ өвгөн лам нар сууж байсан. Одоо бол байнгын лам, хурал ном байхгүй. Улаанбаатар хотод шавилан сууж байгаа залуу лам нар /2-3/ зуны үед хэсэг хугацаагаар ирж ном хурдагаас гадна сүүлийн хоёр жилд Майдар эргэж, нутгийн иргэд оролцдог болсон. Иймэрхүү эхлэл байгаа. Жижиг сүм гадуураа хашаатай, манаач энэ тэр үгүй. Зуны цагт айлууд нүүж ирнэ.

Хүснэгтийн дугаар :
ЗАШТ 063

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors