Яруугийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Яруугийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
84

Ринчений жагсаалт дах нэр :
Яруугийн хүрээ / Дашпунцаглин /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Алдархаан сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Сэцэн Сартуулын хошуу

Товч түүх :


Завхан аймаг Алдархаан сум. Яруугийн хүрээ /Дашпунцаглин хийд/ Завхан аймгийн төв Улиастай хотоос баруун тйш 17 кмт Яруугийн голын эрэг Улиастай- Донойн нисэх буудлын замын урьд талд энэхүү Яруугийн хүрээ төвхнөж байжээ. Анх ялгасан хутагт Лувсанданзангийн харьяа сум гэгдсэн нэгэн дацангаас эхлэлтэй. Хутагт нь улмаар Ховдын “Түгээмэл амаржуулагч” сүмийн лам, банди нарыг захиран сууж байсан бөгөөд 1840 оны зун Цагаан малгайт хуйхуй дээрэмчид ирж нилээд өргөжсөн дээрх хийдийг сүйтгэсэн аж. Үүний улмаас ялгасан гэгээний сүм Идэрийн голд нүүж Яруугийн хүрээнд Гүдэнгийн дуган, Сайн цагийн 1000 бурхан, 16 Найдан Жүдэгтэй , Зуугийн сүм хоёр үлдэж 40 шахам жилийн дараа 1867 онд нэгдэж Дашпунцаглин хийдийг Манжийн захиргааны үед цэргийн цайзын зориулалтаар ашиглаж байсан Алдар толгойн орчим дахь шавар хэрэм дотор байгуулжээ. Энэхүү хүрээ нь Цогчин, Дүйнхор, Гүнрэг, Мэгзэм, Мамба, Жүд, Майдар, Чойжинлин, Норовлин, Гүнчиглин, Санданлин, Гацаалан, Дордов, Баруун, зүүн Шадублин, Пэлжээлин, Даландаржаалин гэсэн 17 дуган, 14 суварга, 13 жастай бөгөөд эхэн үедээ 813, тарах үедээ 2000 орчим лам хувраг үлэмж хэмжээний мал хөрөнгөтэй байжээ. Хүрээний гол дуган Дашпунцаглин хийд нь тусгай улаан хэрмэн дотор байсан бөгөөд зурмал наамал 1000 бурхан болон гол шүтээн том хэмжээний “Найдан Жүд” алтан бурхан түүний эргэн тойрон олон арван алт мөнгөн цөгц, шашны үнэт хэрэгслүүдээр чимэгдсэн, сүмийн орой, алтан ганжир, сувдан чимэглэлтэй XVII , XVIII зууны үнэхээр хосгүй уран байгууламжийн нэг байв. Энд гол төлөв Чойрын ном “Ганжуур”, “Данжуур” –ын 108 боть зэрэг их хөлгөн судар номууд хурдаг бөгөөд энэ үед бусад дацангуудын лам нар ирдэг хурал номын томоохон төв байв. Дацангуудын хооронд хөх тоосго, чулуун хашлагат замтай, Дүнчүүр маань болон олон хүрд, Цогчин, Жас, Мамбын зэрэг гол гол дацан, 7 худагтай, өдөр бүр ээлж дараагаар хэрмээ тойрч гороолж байхаас гадна хүрээний доторхи зохион байгуулалт эмх цэгц гойд сайн, цэвэр, цэмцгэр байсан ажгуу. Хүрээний баруун урьд талд муу муухай бүхнийг зайлуулж байхаар бэлэгдэн бүтээсэн Жаран Хашрагын суварга байсан ба түүнийг хэд хэдэн удаа засварлаж байсны сүүлчийн удаад Улаан хошуу Дамдин хэмээх дархан голлон хийсэн байна. Хүрээ орчим Самбуу, Түгжжав зэрэг нэртэй олон дархан байсны нэг нь Дамдин гуай байв. Тэр хүрээг тарах үед хамгийн сүүлд амьдарч байсан төдийгүй хийдийн гол гол бурхан тахилыг хураан заримыг худаг болон газарт даран, мөн орчмын ууланд нуусан аж. Түүнийг таалал төгссөний дара сумын төв рүү 3 машин бурханшашны хэрэгсэл зөөж сум аймгйин музейд шилжүүлсэн гэдэг. Дамдин гуай нутгийн танил Гэрдтэй бусдаас дотно байсан бөгөөд түүний дарханы багажууд, бурхан тахилын зүйл энэ хүнд шилжсэн гэж хөгшчүүл хуучилдаг билээ. Яруугийн хийдйин голлох дацангийн нэг нь Монголдоо төдйигүй Ази, Энэтхэг, Германд алдаршсан Мамба дацан байв. Анагаах ухааны орон болсон Мамбыг алдар цуутай Адарсүрэн, Чунаг, Тогмид, Түдэв, Санжжав, Лувсанцэрэн, Цэрэндорж нарын зэрэг оточ эзэмшин гадаад, дотоодын олон арван хүнийг эмчилдэг төдийгүй Богд эзнийг эмийн бодис, ургамлаар хангадаг учраас “Цэцгийн хүрээ” гэж зарим үед нэрлэдэг ч байсан гэдэг. Яруугийн хүрээний олон дацан сургуулиуд нь тус тусын чиглэлээр эрдэмт олон лам нарыг бэлтгэн гаргадаг байсны дээр Энэтхэг, Төвдийн мэргэдийн зохиол бүтээлийг орчуулах, тайлбарлахын зэрэгцээгээр шашны гүн ухааны зэрэг сэдвээр зохиол бүтээл туурвиж, өндөр боловсрол, мэдлэг ухаанаараа нутаг хошуу төдийгүй Монгол даяар алдар нь түгсэн маарамба оточ нар төрөн гарсан билээ. Энэ дацангуудын сургалтад буддын номлолыг голчлон Энэтхэгийн их таван ухаан, бага таван ухаан, зааж хурал номын ажлыг гүйцэтгэж явуулах боловсон хүчнийг бэлтгэхийг зорилго болгож байжээ. Сургалтын үндсэн арга нь 5-14 настай бага балчир хүүхдийг хийдэд шавилан суулгаж оюун ухаан, ой тогтоолт хурц сайн үед нь ном цээжлүүлж, нас бие өсөх үед нь учир ухааныг тайлбарлан таниулж, өөр хооронд нь ном хаялцах буюу мэтгэлцэх маргах хэлбэрээр ухаан санаа, тогтоох ойг нь хөгжүүлдэг байв. Цээжилсэн номоос иш татаж дэлгэрүүлэн хэлэлцэх нь мэтгэлцэхэд хялбар байдаг байна. Энэ нь шавь сургалтын өвөрмөц онцгой арга юм.Хий хоосон цээжилсн номоор мэтгэлцэж цэцэрхэх бус хүний дотоод чадавхийг хөгжүүлж, ертөнцийн уг чанарыг ухааруулж, нигүүлсэн амирлахын их сэтгэлд хүргэх гол зорилгоор оюун сэтгэхүйг төгөлдөржүүлж, сэтгэлийг ариусгахад чиглэдэг байна. Яруугийн хүрээнд Цам бүжих, Майдар эргэх гэж олныг хамарсан томоохон баяр ёслол болдог байжээ. Ийнхүү тус хүрээ олон зууны турш Монгол газар шимлэн хөгжиж, нутгийн ард олны оюун ухаан, сэтгэл санаа зан заншилд хэвшин тогтож мандлын дээд цэгтээ хүртэл дэлгэрч байсан байна. Гэвч 1938 онд цагийн эрхээр шашин доройтон буурах үеэр эл хүрээ мөн л жам ёсоор болж эдүгээ Яруугийн хүрээний хийд дацангуудын буйр туйр л үлджээ. Хаирн манай оронд ардчилал, шинэчлэл өрнөж шашны уламжлалаа сэргээж эхэлсэн 1991 онд тус хүрээнд шавилан сууж байсан хэсэг сүсэгтнйи санаачилгаар хийдийн гол дуганыг шинэчлэн сэргээж бариад хурал ном хурдаг болсноор Дашпунцаглин хийдийн үйл ажиллагаа сэргэсэн билээ. Энэ үйлсэд Хөдөлмөрийн баатар С. Адъшаажав, лам Очиржав, Алтангэрэл, Баатар, Гончигсүрэн, Магсар, Жадамба нар дэвхийлэн оролцсон билээ. Хүрээний дахин сэргэлтийн анхны шавыг Лувсангийн Магсар, Нарангийн Муна нар 5 өнгийн хив хадаг бусад зүйлийг модонд уяж цагаан даавуу дэвсэж тавагийн идээ, зул, хүж өргөж сан тавьсан байна. Тус хийдийн анхны хамба лам нь Жадамба гуай байсан бөгөөд тэрээр Цэрэндаш, Авирмэд, Гарав, Дансран, Доржпунцаг, Шарав нарын хамт анхны хурал номыг хурж байжээ. Түүний анхны шавь болох Л.Балдорж /1978-1999/, Х.Дашчоймбол, П.Сандагдорж, Б.Галсайхан нар үргэлжлүүлэн авч явна. Энэхүү Дашпунцаглин хийд нь Улиастай суманд байрлана. Холбогдох эх сурвалж: 1. Ч.Банзрагч, Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. Д. Балжинням “Яруу замналт Алдархаан” УБ 2002

Байршлын тайлбар :
Хангайн нурууны салбар Улиастай хотоос доошлон 17 км газарт Доной голын савд түүхэн газар буй. Ойр хавьд тахилгатай газар үгүй. Суурин гацаа үгүй. Донойн онгоцны буудал түүхэн газраас баруун хойт зүгт 10 орчим км газар буй бол хийдийн баруун зүгт Завхан аймгийн Алдархаан сум 10 орчим км-т бий. Донойн энэ хөндийд Алдархааны айлууд зусаж байна. Энэ жил Улиастайгаас Алдархаан орох замыг засаж байгаа. Энэ зам Яруугийн хүрээний ар талаар 20-30 метр зайтай өнгөрнө.

GPS хаяг :
North 47° 42’  East 096°  37’

Нийт газрын хэмжээ :
Side1: 500 Side2: 900 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Яруугийн хүрээний гаднах хашааны шавран хананы үлдэгдэл сайн хадгалагдан үлджээ. Бидний үзсэн хашаа нь бүрэн нурж эвдэрээгүй хоёр дахь түүхэн газар энэ юм. Өмнө нь Увс аймгийн Төгс Буянтын хүрээ иймэрхүү байв. Хашааны урд баруун өмнөд, баруун хэсэгт гэхэд муудсан боловч бүрэн үлдсэн хэсгүүд байна. Тэдгээрийн өндөр нь зарим газраа 2-3 м хүрнэ. Нурсан хэсгийн суурийн өргөн нь 3 м орчимтой. Алсаас хийдийн туурь сайн бараантан харагдана. Туурийн хойт талд зүүн талаасаа нэлээд нурсан боловч суурийн өвөрт хэрмийн үлдэц зэрэг нь сайн мэдэгдэнэ. Хэрмийг шавраар барьсан тоосго гэмээр зүйл мэдэгдэхгүй, шаврыг цутган барьсан байдалтай. Хэрмийн дотор талд хожим барьсан хагас нурсан байшин буй. Нутгийн иргэд нэг хэсэг хугацаанд 1940-1950 оны орчим багийн төв байрлаж байсан хэмээн өгүүлж байна. Харин хуучин хүрээний байр байшин гэр орон сууцны үлдэц энд тэнд хадгалагдсан. Олон тооны байшин сүмийн суурь бий. Хамгийн том буюу цогчин дуганых гэмээр туурь нь 30 : 30 м хэмжээтэй. Үүнийг бид гол цогчин гэхийн учир нь: Хийдийн гол хэсэгт байрлалтай, нөгөө талаар туурин дээр босгосон хийдийн барилгын болов уу гэмээр зузаан /30 см өргөн 1метр орчим өндөр/ улаан чулуунд хүмүүс хадаг уяж шүтэн хүндэтгэж байгаагаас хамааралтай юм.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй
1860 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:002
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1938 он - Ярилцлагын дугаар:002

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
500 орчим лам

Тэмдэглэл :
1.Баримт явсан замд Яруу нэртэй газар хоёр удаа тааралдсан. Нэг нь Улиастай хотоос Зүүн хойш 60 км-т байх сумын нэр, нөгөө нь Улиастай хотоос чанх баруун зүгт 17 км-т байх Яруугийн хүрээ юм. Яруу сум Яруугийн хүрээ хоёр хоорондоо ямар нэгэн холбоогүй гагцхүү адилхан нэртэй бөлгөө. 6. Түүхэн газрын хэмжээг тогтоох боломжтой. 11. Яруугийн хүрээг 1937,1938 оны орчим нураасан гэдэг нь үнэн бололтой. Учир нь хуучин сүм хийдийн туурь нь баишингийн суурь ихэд тэгшлэгдсэн байгаа юм. 12. Хэдийгээр Улиастай хотод буй Дашпунцаглин хийдийн лам нар өөрсдөө Яруугийн хүрээг сэргээсэн гэж буй боловч хараахан бүрэн хэмжээгээр сэргээсэн гэж хэлэх боломжгүй байна.

Хүснэгтийн дугаар :
ЗААХ 070

судалгааны баг :
Team А

Дуламын Дашринчен


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :