Боржигоны баруун Жанжин чойр хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Боржигоны баруун Жанжин чойр хийд,Боржигоны баруун чойр,Баруун чойр,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
чойр
Төвд нэр Уайли:
*chos grwa
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
768
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Баруун чойрын хийд /Бодь их амгалант хийд /
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Цагаан дэлгэр сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Боржигон сэцэн Вангийн хошуу
Товч түүх :
Дундговь аймагЦагаандэлгэр сум. Баруун Чойрын хийд. / Бодь их амгалант хийд/ Хуучин Цэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошууны нутгийн нэг хэсэг одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвөөс баруун тийш 8 км Мушгиа зандан хэмээх газарт 1754-1937 оны хооронд энэхүү хийд оршиж байжээ. Буддын шашны гүн ухаан болох чойрын номыг голлон үздэг энэ хийд Гүнчин игчаатай хандам сахиустай 1000 орчим ламтай, 7 дацан 10 гаруй дугантай байжээ. Дацан бүр жастай байсан байна. Хийдийн 4 өнцөгт доогуур нь босоо хүн гараад явчихаар том суурьтай 4 өндөр суварга байжээ. Намрын эхэн сард хандам сахиус тахина, намрын сүүл сарын 29-нд цам гарч сор залдаг байжээ. 1937 онд хаагдахаас өмнө хийдийн хамба нь Долзодбямбаа гэж хүн байжээ. Мөн их Цагаан лам, Минжүүр Дондов зэрэг томоохон мяндагтнууд байв. Хийдийн ойролцоохи Ноён овоо, Их Цагаан уул, Бага Цагаан уулыг тахина. Тус хийд нь Боржигон сэцэн вангийн хошуу төдийгүй халхын шарын шашны сүм хийдүүд дотроос буддын философи болох чойрын ухааныг дагнаж гүнзгийрүүлэн судалдаг байснаараа онцлогтой. Гүнчин игчааг гол номлол болгосон Баруун Чойрын хийдээс буддын чойрын ухаанд хувь нэмрээ оруулсан эрдэмтэн лам нар цөөнгүй төрөн гарчээ. Үүнд: Дамбийням. Түшээт хан аймгийн Боржгон Цэцэн вангийн хошууны Баруун чойрын хамба, ХХ зууны үеийн хүн, зохиол нь бодь мөрийн гол мөрийн хураангуй утга зэрэг нэг боть бичмэл./Гомбожав, Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд, Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтнийанхдугаар их хурал, 1 боть, х-34/ Данзан-одсэр. / 1901-1978/ Баруун Чойрын Равжамба Цэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошуу одоогийн Дундговь аймгйин Цагаандэлгэр сумын нутагт 1901 онд малчин ард Тувааны гэрт төрсөн. 8 настайдаа Баруун Чойрт сууж Чойжид, Арван хангалын бүрэн уншлага сэлтийг цээжлэн 10 настайдаа лам хувраг болжээ. Баруун Чойрын Цанид дацанд шашны гүн ухааныг голон судалжээ. Мөн цогчин чойрт хурахын зэрэгцээ бадам ёго дацанд хурж сочог, дүлцон зэрэг тарнийн ёсны ухаанд суралцсан байна. Цанид, чойрын гүн ухааныг судалж чойрын 5 боть номд мэргэжин 1935 онд равжамбын мяндаг цолыг амжилттай хамгаалжээ.1938 онд хэлмэгдэн баривчлагдаж 9 жил хоригдон 1947 онд суллагдаж 1947 оноос эхлэн Гандан хийдэд, 1970 онд шашны дээд сургуулийн анхны багш болж судар тарнийн гүн ухаан, нэр орчуулга зэрэг хичээл зааж байв. Мөн тэрбээр гэрээрээ ШУА, МУИС-ын эрдэмтэн багш нарт шашны оллон зүйл мэдлэг ухаан зааж байсан сүүлийн үеийн буддын гүн ухаан, дуун ухаан, утга зохиолын сонгодог боловсролтон байжээ. Жамбалшарав. Цэцэн хан аймгйин Боржигон сэцэн вангийн хошууны Баруун Чойрын зурхайч, 20-р зууны эхэн үеийн хүн. Наран, Саран одны явдлын тухай нэгэн боть ном гар бичмэл гаргажээ. Лувсансампил. Боржигон сэцэн вангийн хошууны Баруун Чойрын мэргэн лам гэж алдаршсан энэ хүн 19-р зууны үед амьдарч байжээ. Судар тарнийн зүйл, зан үйлийн сэдвээр нэг боть зохиолын гар бичмэлийг төвд хэл дээр бичсэн. Лувсанчоймпэл. Цэцэн хан аймгйин Боржигон сэцэн вангийн хошууны Баруун Чойрын лам 18 –р зуны үеийн хүн бөгөөд судар тарнийн тайлбар зэрэг нэг боть зохиолын зарим нь бараар хэвлэгдсэн зарим нь бичмэл. Холбогдох эх сурвалж: 1. Ч.Базрагч, Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх” /УБ.2004/ 2. Л.Чулуун баатар.”Төвдөөр гийсэн монгол мэргэд” /УБ.2004/ 3. Цагаандэлгэр сумын иргэн өндөр настан 91 настай Балдандаржаа гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.08.05/
Байршлын тайлбар :
Мушгиа зандан гэдэг газарт сумын төвөөс баруун тийшээ 8 км-т оршино.
GPS хаяг :
North 46° 14’ East 108° 07’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У250 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Туурин дээр шинэ суварга босгосон.
Сүм хийд байгуулагдсан он :
1754 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Туурин дээр шинэ суварга босгосон.
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ДУЦД 075
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Т.Лувсансамдан /зэрэг 40-өөд настай лам нар/ ДУЦД 075 #001/ үз | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : А.Чимэдданзан | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ш.Жамбалдорж | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
900
1000-1200
1000
1000
Хүснэгтийн дугаар :
ДУЦД 071
судалгааны баг :
Team: Д
Мөрийн Самдан

Аман түүх
Банзарын Шаравнамжил

Аман түүх
Агваандаржаа

Аман түүх
Лодойжанцан

Аман түүх
Я.Ишбалдан

Аман түүх
Газрын зураг :
Нэмэлт материал
ДУЦД 071Байршилын зураг :
Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyorsЦуглуулсан баримтууд :
| ДУЦД 071 | ATSF | Д.Ланжид | Баянжаргалан сумын бага толь | Ном Хуудас : 29, 5 | 0000-00-00 | Мандалговь | Д | |
| ДУЦД 071 | ATSF | Ч.Мөнхбат | Цагаандэлгэрийн цадиг оршвой | Ном Хуудас : 6-7 | 0000-00-00 | Улаанбаатар | Д |