Borjigony baruun Janjin choir khiid
Read in Mongolian
Name(s) of Temple :
Borjigony baruun Janjin choir khiid,Borjigony baruun choir,Baruun choir,
Rinchen Number :
768
Rinchen Name :
Baruun choiryn khiid, Bodi ikh amgalant khiid
Type of Temple :
Monastic City
Aimag Temple located in :
Dundgovi
Sum Temple located in :
Tsagaandelger soum
Old Aimag Name :
Setsen Khan
Old Sum Name :
Borjigon setsen vangiin khoshuu
Precis History(In Mongolian only):
Дундговь аймагЦагаандэлгэр сум. Баруун Чойрын хийд. / Бодь их амгалант хийд/ Хуучин Цэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошууны нутгийн нэг хэсэг одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвөөс баруун тийш 8 км Мушгиа зандан хэмээх газарт 1754-1937 оны хооронд энэхүү хийд оршиж байжээ. Буддын шашны гүн ухаан болох чойрын номыг голлон үздэг энэ хийд Гүнчин игчаатай хандам сахиустай 1000 орчим ламтай, 7 дацан 10 гаруй дугантай байжээ. Дацан бүр жастай байсан байна. Хийдийн 4 өнцөгт доогуур нь босоо хүн гараад явчихаар том суурьтай 4 өндөр суварга байжээ. Намрын эхэн сард хандам сахиус тахина, намрын сүүл сарын 29-нд цам гарч сор залдаг байжээ. 1937 онд хаагдахаас өмнө хийдийн хамба нь Долзодбямбаа гэж хүн байжээ. Мөн их Цагаан лам, Минжүүр Дондов зэрэг томоохон мяндагтнууд байв. Хийдийн ойролцоохи Ноён овоо, Их Цагаан уул, Бага Цагаан уулыг тахина. Тус хийд нь Боржигон сэцэн вангийн хошуу төдийгүй халхын шарын шашны сүм хийдүүд дотроос буддын философи болох чойрын ухааныг дагнаж гүнзгийрүүлэн судалдаг байснаараа онцлогтой. Гүнчин игчааг гол номлол болгосон Баруун Чойрын хийдээс буддын чойрын ухаанд хувь нэмрээ оруулсан эрдэмтэн лам нар цөөнгүй төрөн гарчээ. Үүнд: Дамбийням. Түшээт хан аймгийн Боржгон Цэцэн вангийн хошууны Баруун чойрын хамба, ХХ зууны үеийн хүн, зохиол нь бодь мөрийн гол мөрийн хураангуй утга зэрэг нэг боть бичмэл./Гомбожав, Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйлүүд, Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтнийанхдугаар их хурал, 1 боть, х-34/ Данзан-одсэр. / 1901-1978/ Баруун Чойрын Равжамба Цэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошуу одоогийн Дундговь аймгйин Цагаандэлгэр сумын нутагт 1901 онд малчин ард Тувааны гэрт төрсөн. 8 настайдаа Баруун Чойрт сууж Чойжид, Арван хангалын бүрэн уншлага сэлтийг цээжлэн 10 настайдаа лам хувраг болжээ. Баруун Чойрын Цанид дацанд шашны гүн ухааныг голон судалжээ. Мөн цогчин чойрт хурахын зэрэгцээ бадам ёго дацанд хурж сочог, дүлцон зэрэг тарнийн ёсны ухаанд суралцсан байна. Цанид, чойрын гүн ухааныг судалж чойрын 5 боть номд мэргэжин 1935 онд равжамбын мяндаг цолыг амжилттай хамгаалжээ.1938 онд хэлмэгдэн баривчлагдаж 9 жил хоригдон 1947 онд суллагдаж 1947 оноос эхлэн Гандан хийдэд, 1970 онд шашны дээд сургуулийн анхны багш болж судар тарнийн гүн ухаан, нэр орчуулга зэрэг хичээл зааж байв. Мөн тэрбээр гэрээрээ ШУА, МУИС-ын эрдэмтэн багш нарт шашны оллон зүйл мэдлэг ухаан зааж байсан сүүлийн үеийн буддын гүн ухаан, дуун ухаан, утга зохиолын сонгодог боловсролтон байжээ. Жамбалшарав. Цэцэн хан аймгйин Боржигон сэцэн вангийн хошууны Баруун Чойрын зурхайч, 20-р зууны эхэн үеийн хүн. Наран, Саран одны явдлын тухай нэгэн боть ном гар бичмэл гаргажээ. Лувсансампил. Боржигон сэцэн вангийн хошууны Баруун Чойрын мэргэн лам гэж алдаршсан энэ хүн 19-р зууны үед амьдарч байжээ. Судар тарнийн зүйл, зан үйлийн сэдвээр нэг боть зохиолын гар бичмэлийг төвд хэл дээр бичсэн. Лувсанчоймпэл. Цэцэн хан аймгйин Боржигон сэцэн вангийн хошууны Баруун Чойрын лам 18 –р зуны үеийн хүн бөгөөд судар тарнийн тайлбар зэрэг нэг боть зохиолын зарим нь бараар хэвлэгдсэн зарим нь бичмэл. Холбогдох эх сурвалж: 1. Ч.Базрагч, Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх” /УБ.2004/ 2. Л.Чулуун баатар.”Төвдөөр гийсэн монгол мэргэд” /УБ.2004/ 3. Цагаандэлгэр сумын иргэн өндөр настан 91 настай Балдандаржаа гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.08.05/
Description of location :
The site is located 8Km west of the sum centre, in an area called Mushgia Zandand.
GPS readings :
North 46° 14’ East 108° 07’
Estimated site dimensions (metres) :
Side1: У250 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:
Revived temple on site :
No
Status of site at time of survey :
Elevations of the ground show that seven large temples stood once on the monastic site. Two stupas stood in the north and a row of stupas / ovoos are visible, too. Presently, a stupa, which was erected in 1990/1991 on the site of the philosophical school, indicates the monastic site. No trace of digging! Fragments of everyday objects (pot, etc.) are widely scattered.
Site used for other purpose :
Туурин дээр шинэ суварга босгосон.
Date of founding the monastery/temple :
1754
Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:Dundgovi aimgiin toli
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:A 63
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:Interviewer M.Samdan
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:Interviewer B.Shirennamjil
Огноо хаагдсан: 1920 - Ярилцлагын дугаар:A 68 A 69 A 70
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
Site used for other purpose :
Туурин дээр шинэ суварга босгосон.
Old monastery/temple revived:
Yes
Revived temple register number:
ДУЦД 075
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Т.Лувсансамдан - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ц.Жамбалдорж - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : А.Жигмидданзан - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1990 - Ярилцлагын дугаар:
Monks in Old Temple :
1000-1200 monks
1000 monks
900
1000 monks
Notes :
For more information see ДУЦД 071 AM.pdf
Form Number :
ДУЦД 071
Survey Team :
Team C
Мөрийн Самдан
Oral History :
Банзарын Шаравнамжил
Oral History :
Балдандаржаа
Oral History :
Лодойжалцан
Oral History :
Я.Ишбалдан
Oral History :
Газрын зураг / Map
Additional Material / Нэмэлт материал
ДУЦД 071Site Plan
Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyorsЦуглуулсан баримтууд / Materials collected
ДУЦД 071 | ATSF | Д.Ланжид | Баянжаргалан сумын бага толь | Ном Хуудас : 29, 5 | 0000-00-00 | Мандалговь | Д | |
ДУЦД 071 | ATSF | Ч.Мөнхбат | Цагаандэлгэрийн цадиг оршвой | Ном Хуудас : 6-7 | 0000-00-00 | Улаанбаатар | Д |