Зоогийн жас

Read in English

Сүм хийдийн нэр :
Зоогийн жас,

Ринчений зураг дах дугаар :
729

Ринчений жагсаалт дах нэр :
Зоогийн хурал

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Сайнцагаан сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Товч түүх :


Дундговь аймаг Сайн цагаан сум Зоогийн хурал Түшээт хан аймгийн Дайчин Бэйс Мөнхочирын хошуу одоогийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын төрийн орчим Зоог Жаргалан хэмээх газарт энэ хурал байжээ.Энэ хурал эхэлж үүссэн тухай “...”Зоог” хэмээх дацанг Энх Амгалангийн гучин дөрөвдүгээр /1695/ онд уг хошууг Мэргэн вангийн хошуутай хамт байх цагт Хар Убш хэмээх хүн дацан хурал байгуулж дараа гучинзургаадугаар /1697/ онд хошуу салахад тэрхүү хар Убшийн дацан хурал шүтээний хамт манай хошуунд оролцож ирээд энд тэнд өргөө гэр дуган барьж уг хурал номын зүйлийг хуруулсаар Засаг Эрэндоржийн үед Зоог-Жаргалан хэмэх усны газар батлан байгуулсан.Одоо хэвээр сууж буй...” гэсэн гар бичмэл Үндэний төв архивийн гар бичмэлийн фондод хадгалагдаж байна.Тус хийдийн туурь нь одоо Сайнцагаан сумын төвөөс баруун хойш 4 км орчим Зоогийн хар овоо хэмээх овооны баруун талд бий.Зоогийн хурал нь 20-р зууны эхээр 4 дугантай /үүнээс нэг нь модон, гурав нь тоосгон/ 100 гаруй лам хурдаг,хийдийн дэргэдэх хар овоог тахидаг байжээ.Зуны эхэн сард Майдар эргэдэг ба зуны адаг сард 45 хоногийн Хайлан хурдаг байжээ.Мөн намрын эхэн сард Ганжуур эргэж дараа нь удалгүй 21 баг бүхий Цам гарч байжээ.1937 оны эхээр Зоогийн хурлаас 10 гаруй ламыг баривчлан Өмнөговь аймаг руу авч явж үлдсэн лам нарыг хүчээр тараан хар болгосноор тус хурал бүрэн хаагджээ.Лацдаж орхисон 4 дуганыг 1938 оны эхээр хагас дутуу нураагаад 1940 онд бүрэн нурааж дуусгасан байна.Зоогийн хүрээ нь Дайчин Бэйсийн хошууны нутгийн нэг хэсэг болох одоогийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байсан бусад хийд, жасаа хурал, өртөө хурлуудаас харьцангүй том нь байжээ.Одоо тус хурлын туурин дээр тодорхой үлдсэн барилгын хана туурга суварганы суурь орон байхгүй харин 4 дуганы нь туурь бололтой 4 хэсэг газар газрын хөрснөөс үл ялиг өндөрссөн шороон далан бүхий /4-5 см өндөр/ ором газрын хөрсөнд эдгэрч үлдсэн байдаг. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдлийн түүх” УБ 2004 2. Сайнцагаан сумын иргэн 87 настай Дорж гуайтай хийсэн ярилцлагаас /2007.07.13/

Байршлын тайлбар :
Дундговь аймгийн төв /Мандалговь хотоос хойшоо 3-4 км-т бий. Зоогийн хар овооны баруун талд. Хийдээс баруун урагшаа Зоогийн хурал бий. Лам нарын уудаг байсан рашаантай.

GPS хаяг :
North 45° 47’  East 106°  15’

Нийт газрын хэмжээ :
Side1: Ө60 Side2: У100 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ДУМХ 043 өөр газарт аймгийн т

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : 4н настай лам - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ядамдорж Дугантын хийдийн их унзад лам - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Таваа Зоогийн хурлын унзад лам - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Цэвэгсүрэн гэсгүй лам - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дамбажамц хамба лам - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 10 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
60-70

Хүснэгтийн дугаар :
ДУСЦ 044

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал

ДУСЦ 044

Байршилын зураг

Site plan drawn by surveyors