Vangiin khuree
Read in Mongolian
Name(s) of Temple :
Vangiin khuree,Vangaan /nutgiin alga/ khuree,
Tibetan name(s) Cyrillic (DOMM 2007):
Дэчингүнсэнлин
Tibetan name Wylie:
*bde chen kun bzang gling?
Rinchen Number :
38
Rinchen Name :
Torguul Vangin Khuree /Dechingunsenling
Type of Monastery/Temple:
Monastic School
Aimag where the temple is located:
Khovd
Sum where the temple is located:
Bulgan sum
Old Aimag Name :
Zasagt Khan
Old Khoshuu Name :
Mandal khoshuu
Historical Summary (In Mongolian only):
Ховд аймгийн Булган сум. Торгууд вангийн хүрээ Торгууд нар нь хүрээгээр төвлөрдөг байсан тул Минжит булган голын дагуу байсан вангийн Торгууд , Тайжийн Торгууд , Бэйлийн Торгууд нар нь тус бүр өөрийн отог омгийн төвлөрсөн хүрээтэй байжээ. Иймээс Вангийн Торгуудын гол хүрээ нь Булган сумын нутаг Цэнхэр ойманд байсан бөгөөд Торгуудын Мижигдорж вангийн үед буюу 1920-иод оны үед Хятадын Цонж руу нүүн суурьшаад 1930-аад оны үед Булган голд буцан нүүж ирж Уртын хар цулхаг гэдэг газар байрлажээ. Уг хүрээ ний үүсэл хөгжлийн тухай өгүүлсэн түүхийн эх сурвалжид “...Вангийн Торгуудын хошууны хүрээ. Энэ хошууны хүрээ ардууд тайж Шайрингийн удирдлага дор Ижил Мөрөн хүртэл нүүж очиж нутаглаад хорин жил болсны дараа 1758 онд буцаж иржээ. Эд нар Булган, Чингэл, Цагаан-Гол, Хавтага уул, Өрөнгө гол хавиар 1775 оноос хойш нутаглажээ. Торгууд вангийн хүрээ “Дашпандлин” нэртэйгээр 1870 онд байгуулагдаж 170 орчим лам нартай хурал ном хурж эхэлсэн.Вангийн Торгууд нар Булган голын доод хэсэг Цагаан голоор нутаглаж , Цэнхэрийн Оймон гэдэг газар 19-р зууны сүүлийн хагаст гэр дуган барьж хурал ном хурж явжээ. 1920 оноос хойш Шинжааны нутагт нүүж очоод Цонж хотын хавьд хэсэг сууж байгаад 1930-аад оны эхээр Монгол улсын нутагт буцаж иржээ. Хурал хүрээ нь Уртын Хар гэх газар хэсэг байзнаад тэр хавьдаа 50 гаруй эсгий гэртэй нүүж явжээ. Энэ хүрээнд Зонхуба бурхан тахиж , Ханбо, ловон унзад, гэвхүй дөрвөн тушаалтантай. Гэег гонир зэрэг туслахуудтай. Зарлага тахилч зэрэг үйлчлэгчтэй байв. Вангийн Торгууд нар Дашванжил уулыг тахиж явав. Ховд аймгийн Булган сумын 2-р багийн нутагт буй хийд болбоос арвангуравдугаар жарны 38 дахь модон луу жил /1784 он/ -д Хар шар хэмээх газраас Мөнгөн Засаг хэмээх ноён 70 өрх, 7 ламтай нүүж ирээд Булган голд нутаглав. 7 ламын нэг Ногор лобон гэгч хүн 17 хүүхдэд ном бичиг зааж шавь хуврагийн тоонд оруулаад хуучин 7 ламтай нийлүүлж 24 ламтай болж шашны хүрээ байгуулж “Дэчингунгаалин” нэртэйгээр хурал ном хурдаг болов. Ногор лобон Гүмбүм хийдэд явж 50 лан мөнгөөр Зонхуба бурхан залж аваад бурхан тахилын бусад хэрэглэлтэй хамт ирж шинэ гэр дуган барьж бурхан шүтээнээ залсан түүхтэй. Ард олны хүчээр 100 хонь, 20 тэмээ , 13 адуу, 45 үхэртэй сан жас байгуулав. Энэ нь арвангуравдугаар жарны төмөр морин жил /1810 он/ болно. Энэ жилээс Гүнрэг хурал хурж эхэлсэн...” хэмээн өгүүлсэн бөгөөд энэ баримт эдүгээ Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна. 1930-аад оны үед Шинжааны Цонжоос буцан нүүж ирж Булган голд суурьшихдаа 50-иад гэртэй болж суурин байдлаа өөрчлөн нүүдлийн хүрээний байдалд оржээ. Тус хүрээний хамгийн сүүлчийн хамба нь Равдан хамба, ловон нь Жимбэ ловон, унзад нь Ренчин гэгч байжээ. Мөн хамгийн сүүлчийн гэсгүй нь Тайван гэсгүй гэж байв. Гэсгүйн дараа гэег / зарлага хийдэг хүн/ , гөнөр / бурхан тахигч хүн/ , цавриуш / хурал тарахад лам нарт цай амсуулдаг хүн/ нар тус тус байсан байна. Вангийн Торгуудын хүрээнийхэн Дашваанжил уулыг тахидаг байв. Холбогдох эх сурвалж: 1. Булган сумын өндөр настан Цэвэлээ гуайтай хийсэн ярилцлагаас 2. М. Буяндэлгэр “ Минжит булган нутгийн хураангуй бичиг” Уб 2003 3. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Description of location :
Vangiin Torguud khuree was located temporarily by the River Bulgan of Bulgan sum in Khovd province. Vangiin khuree people worshiped the mountain of Dashvaanjil. The current site of the temple is called Yaman (Ministry). This is because the Torguud nobles, who were in charge of the local administration, also lived here. Thus the name Yaman is used for that reason. Alag tolgoi bag’s centre of Bulgan sum is located on the east side of the river.
Total site area:
Side1: Side2: Side3: Side4: Side5: Side6:
Revived temple on site :
No
Date of establishment of the monastery/temple :
1946
Date of closing and destroying the monastery :
Revival of the old monastery/temple:
Yes
Registration number of the revived temple:
ХОБГ 097
Founder's name and title (if known):
Name and title : Чүлтэм /лам байсан/ - Interview Number:
Date of Revival:
Monks in Old Temple :
about 50 monks
Form Number :
ХОБГ 095
Survey Team :
Team А
Цэвэгээ

Oral History :
Газрын зураг / Map
Цуглуулсан баримтууд / Materials collected
| ХОБГ 095 | ATSF | INSTITUTE FOR MONGOL ALTAI STUDIES | Mongol Altai ( Буурал шастир ) | Эвхмэл Хуудас : №2 | 0000-00-00 | А |