Холтост нугын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Холтост нугын хурал,

Ринчений зураг дах дугаар :
255

Ринчений жагсаалт дах нэр :
Холтос нугын хийд

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хангал сум 1-р баг Сүмийн нуга гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Ахай гүний хошуу

Товч түүх :


Булган аймаг Хангал сум.Холтост нугын хурал. Хуучин Түшээт хан аймгийн Ахай гүний хошууны нутаг одоогийн Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг буюу сумын төвөөс зүүн тийш 55км-т Холтост нуга хэмээх газар энэхүү жасаа хурлын нэгэн дуган байжээ. Энэ жасаа хурал нь Ахай гүний хүрээний тууриас 24 км орчим зайтай бөгөөд Ахай гүний хүрээний бог малын намаржаа, өвөлжөөний бэлчээр нутаг байсан тул энд тус хүрээний харъяа жасаа хурал суурьшиж байв. Уг дуганд 2-3 лам ээлж ээлжээр Ахай гүний хүрээний гарч ирж хурал хурдаг байв. 1937 оны эхээр Ахай гүний хүрээг хаагдахад уг хурал хаагдсан бөгөөд дуганыг хэзээ буулгасан нь тодорхойгүй байна. /Хангал сумын төвийн иргэн өндөр настантай хийсэн ярилцлагаас 2007.08.04/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд:Хангал сумын төвөөс зүүн хойш 55 км газарт 1-р багийн нутагт Холтост нуга хэмээх газар /дээд эвэртийн адаг/,Сэлэнгэ мөрний урд хөвөө /урд эргээс 800 орчим метрт/ хуучин Сэлэнгэбүрэн сумын төвөөс 24 км доош газарт байрлана.

GPS хаяг :
North 49° 37’  East 104°  33’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энэ туурь голын эрэг дагуу шугуй нугын өтгөн өвс ургамал битүү ургасан. Мөн хадлангийн талбай болгож ашигладаг учир туурь балгасын ул мөр үлдээгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
XIX зууны сүүл XX зууны эхэн ү

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950 - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
20-25

Тэмдэглэл :
Хангал сумын 1-р багийн нутаг болох Холтост нуга хэмээх энэ газар нь одоо Сүмийн нуга хэмээн нэрлэдэг.Энэ нь 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр 3 дуган байгуулж эхэлсэн учир Сүмийн нуга хэмээн нутгийн олон нэрлэж байв.Сүм дуганы туурь байсан энэ нугад Монгол улсын үндэсний спортын ууган гавъяат мастер далай даян дархан аварга Б.Түвдэндорж төржээ. Энэ нь цагийн хурал байсан бөгөөд 3 дуганад 20 гаруй лам хурал хурдаг байв. Уг туурь орчмоос дээш баруун урд зүгт 12 км яваад Эргэл хайрхан уулын орчимд байх Эргэлийн хурал /туурь / бий. 1937 онд дуган хаагдаад 1950-иад он хүртэл уг 3 дуганы барилга байж байгаад 1951 онд хуучин Сэлэнгэ аймгийн Сэлэнгэбүрэн сумын төв рүү нурааж ачин МААИС-ын конторын барилга барьсан.

Хүснэгтийн дугаар :
БУХГ 039

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :