Илдэн бэйлийн хошууны хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Илдэн бэйлийн хошууны хүрээ,Бээлийн хүрээ,Бэйлийн хүрээ,Рибогэжайгаданнорвүлин,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Рибогэжайгаданнорвүлин, Ганданноровлин

Төвд нэр Уайли:
*ri bo dge rgyas dga' ldan nor bu gling, *dga' ldan nor bu gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
843

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Өлзийт хүрээ / Илдэн бэйлийн хүрээ, Ганданноровлин хийд/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Өлзийт

Баг :
1-р баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Илдэн бэйлийн хошуу

Товч түүх :


Өвөрхангай аймаг Өлзийт сум. Илдэн бэйлийн хүрээ. “ Өлзийт хүрээ” Ганданноровлин. Сайнноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу нутаг буюу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт сумын төвөөс зүүн хойш Горхон голын савд Сүмбэр уулын хойт биед энэ хүрээ суурьшиж байжээ. Илдэн бэйлийн хүрээ буюу Ганданноровлин хийд үүсгэн байгуулагдсан тухай Үндэсний төв архивын сан хөмрөгт “… Сайн Ноён хан аймгийн Жюн вангийн зэрэг Илдэн засаг Төрийн бэйл Норовжанцаны хошууны урьд тушаалын бэйл Пунцагдоржийн үед Чин улсын Төр Гэрэлтийн наймдугаар / 1828/ онд Дээдийн түмэн өлзийг бататгах хийгээд шашин амьтны тусын тулд Чогчин ном хуруулах лам нарыг суулгах нэгэн хэсэг хүрээ сүмийг харьяат хошууны нутаг Ханги уулын зүүн этгээд газар тогтон байгуулсан даруй Манба, Жүд, Жамъяншадавын ёсны чойр номын хурал сургуулийг нэмэн үйлдүүлж, ийм дөрвөн аймаг дацанг хуруулан буй…” гэсэн мэдээлэл бүхий баримт байна. Бэйлийн хүрээ нь 15 -20 орчим дугантай нийтдээ 1000 орчим ламын данстай, цам гардаг зуны дунд сарын 15-нд Майдар эргэдэг, намрын эхэн сард хошуу нутгийн хилийн дээсийг тойрч Ганжуур эргэдэг, өвлийн адаг сард сор залдаг байжээ. Тус хүрээ нь модон болон шавар тоосгон дуганаас бүрддэг байсан ба хүрээнийхээ баруун хойно 8 суваргатай байжээ. Хүрээнд ном судар барладаг жижиг хэмжээний бархан байв. Мөн хүрээний ойролцоо хятадын худалдааны жижиг мухлаг байсан ба цөөхөн хятадууд малын арьс шир түүхий эд цуглуулах, бааюу цохиж тоосго бэлтгэх зэргээр хүрээний ойролцоо түр суурьшиж байв.Энэхүү хүрээ нь гавьж, маарамба зэрэг цолтой эрдэмтэн лам нар цөөнгүй байсан ба 1880-аад оны дунд үеэс анхлан гавьжийн дамжаа барьж эхэлжээ.Харин маарамбын дамжаа барьдаггүй байсан байна. Хүрээг 1936 оны сүүлчээс эхлэн хааж томоохон пам нарыг нь баривчлан ,доод дунд лам нарыг хүчээр хар болгон тарааснаас уг хүрээ бүрэн эзгүйрч 1937 оны хавар сүм дугануудыг нураажээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх” УБ,2004. 2.Өлзийт сумын иргэн 90 настай Түвдэн гуйтай хийсэн ярилцлагаас.

Байршлын тайлбар :
Баруун Сүмбэр, Зүүн Сүмбэр, Горхон гол Өлзийт сумын төвөөс зүүн хойшоо. Сүмбэр уулын ар талд оршино.

GPS хаяг :
North 46° 42’  East 103°  00’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У400 Side2: Ө200 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Beiliin Khüree was an extended settlement. Foundations of many temples are visible. There are some Mani stones showing the place of some temples. On the top of the hill situated south of the khüree many Buddha fragments were founded by the surveyors among the caves and rocks. 3 families live close to the area.

Сүм хийд байгуулагдсан он :
1828 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ӨХӨТ 013 on site ӨХХУ 015 not on site

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Гомбо | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Чойлувсанжав /Доктор/ | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Пэрэнлэйдэндэв | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : М.Цэрэн /гэсэн нийлээд 12 өндөр настай лам/ | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Тодорхойгүй байна ӨХХУ 015 | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000
1000
1000

Хүснэгтийн дугаар :
ӨХӨТ 012

судалгааны баг :
Team: Д

Өсөхийн Бат-Очир


Аман түүх

Жагдсүмийн Намжил


Аман түүх

Газрын зураг :

Нэмэлт материал

ӨХӨТ 012

Цуглуулсан баримтууд :

ӨХӨТ 012  ATSF    хавсралт материал ( нэргүй )  Хураангуй Хуудас : 1-6  0000-00-00      Д