Эрдэнэ Зуу

Read in English

Сүм хийдийн нэр :
Эрдэнэ Зуу,Эрдэнэ Зуу хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Зуу

Төвд нэр Уайли:
*jo bo

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
842

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Эрдэнэ зуу хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Хархорин сумын төв

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Түшээт ханы хошуу

Товч түүх :


Өвөрхангай аймаг Хархорин сум Эрдэнэзуу хийд Эрдэнэзуу хийд нь Шарын шашны хамгийн том хийд бөгөөд уг хийд Өвөрхангай аймгийн Хархорин суманд оршдог.Улаан эр нохой жил /1586/ зуны дунд сар /5-р/-ын 15-ны өдөр сүмийн нуруу босгож гол сүмийн нуруунд “Мин улсын ван ли хааны 14-р он Улаан эр нохой жил 1586 оны 5-р сарын 15-ны өдөр /Хөх морин өдөр/ дархны дарга Цанжидзүн зэрэг найман хүн хоёр жил барьж дуусгав” гэж бичсэн бичээсийг өлгөсөн байна.А. Гол зуугийн сүм. Тус сүмийг Халхын Түшээт хан Жүнгүн /Төв ордонд/-д түшмэл Цогтын хамт байгуулсан байна. Гол зуугийн дотоод тавилга гэвэл, сүмд ормогц хаалганы хоёр талд догшин дүртэй бурхан бий, зүүн талынх нь Лхам, баруун талынх нь Гомбогүр бурхан юм.Энэ бурхадыг Эрдэнэ зуугийн гол шүтээн гэдэг ажээ.Тус сүмийн хойд ханны дагуу гурван том баримал бий.Зүүн талынх нь очоч Манал, дунд талынх нь Богд Зонхава, хоёр шавийнхаа хамт, баруун талынх нь Авид бурхан юм.Голын тусгай ширээн дээр анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын уран хийцийн олон арван гуулин шармал, хөөмөл цутгамал бурхдыг байрлуулсан байна.Тус сүмийн 2 даврхарт ой модоор өвч бүрхэгдсэн хад асга, уулын хавцал, агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт байдлыг тод томруунаар харуулсан ба олон жижиг бурхдын дүрс, баримлуудыг байрлуулсан учир огторгуйгаас буусан мянган бурхдын орон гэж нэрлэжээ. Б. Баруун зуугийн сүм. Тус сүмийг Халхын Автай сайн хаан түүний хүү эрхий мэргэн хааны их хатан Сунтайхэв, Хулаач дархан ноён, түүний хатан нар XVI зууны үед байгуулсан байна.Баруун зуугийн дотоод тавилгын талаар гэвэл, тэр үеийн зурмал зураг, баримлын өвөрмөц шинж төрх болон маягаар барьж хэрэмний нуруун дээр нь хоорондоо ижил зайтай108 суварга босгож, хэрэмний 4 талд тус бүр 27, өнцөг бүрд 2 суварга барьжээ. Энэ хэрмийг 300 гаруй жилийн өмнө анх Өндөр гэгээн бариулснаас гадна монгол язгууртан ноёд, сүмийн хэрэмний дотор хувийн сүм дуган бариулж байсан учир хэрэмний доторх талбайн хэмжээ багасаж ирсэн байна.Эрдэнэ зуугийн их хэрэмнээс хойш, зүүн хойд зүг рүү том хотын буйр эхэлдэг.Энэ нь 1220 онд Чингис хааны үед барьж эхэлсэн монголын эртний нийслэл Хара-хорум хотын буйр байжээ.Эрдэнэзуугийн лам нар нь хар модоор барьсан хашаатай, хашааны дотор 1-2 гэр буюу майхан саравч барьж суурьшсан байжээ.Гэвч лам нарын хашаа байшин нь их хэрэмний ормоос гадагш хэтэрсэнгүй байна.Эрдэнэ зуугийн их хэрэмний гадна талд борчуудын хороо гэгч 500-гаад өрх гэр тус бүрдээ хот маягийн гудамжтай зэрэгцэн бууж, суурьшсан байна.Үүний зэрэгцээ олон аймаг хошуудаас Эрдэнэ зууд хүн ард төрөл бүрийн ажлаар үргэлж хүрэлцэн ирдэг байжээ. Эрдэнэ зуугийн архитектур Автай ханы гараар бүтсэн далай ламын дүрс, Өндөр гэгээний бүтээсэн Очирдара бурхны баримал буй.Энэ баримал одоо Улаанбаатарын Гандан хийдэд хадгалагдаж байгаа юм.Мөн 5 язгуурт 8 мөнгөн суварга, суварганы загвар, 3 шүтээн, янз бүрийн хэмжээний хонх, очир, бойпор, Дарь эх бурхан зэрэг олныг хэлж болно.Монгол зураач нарын зурсан зургууд олон байдгаас гадна, монгол уран дархчуудын хийсэн тогоо, сангийн том бойпор, суваргуудын чимэглэл, ганжир, жанцан, цамын чулуун, шүрэн чимэглэлтэй янз бүрийн багууд, хувцас хунар зэрэг үнэт чулуун чимэглэлтэй эдлэлүүд байв. Монголын сүм хийдийн архитектур, түүний хийц, бүтэц гол нуруу, баганы толгой сийлбэр, цоолбор, асруудын модон сийлбэр, цоолбор, асруудын модон сийлбэр, барилгын дотор, гадна талын зүмбэр, хээ угалз, хана, туурга, таазны зураглал, дээврийн солонготсон ваар, оройн чимэглэл, чулууны сийлбэрээс эхлэн өргөл тахилын зүйлсэд хүртэл гоёмсог сайхан үзэсгэлэнт байдлыг гарган чимэглэж урласан нь ардын уран дархчуудын бүтээлийн авьяас чадварыг харуулсан байна.Эрдэнэ зуугийн гол зуугийн сүмийн нүүр талын зохиомж нь маш өвөрмөц, сонирхолтой, уран гоё хийцтэй, хоёр давхар дээвэртэй, хамгийн олон бурхантай юм. Б. Зүүн зүгийн сүмийн гол зууг сэлбэн засварласан урчууд Автай хааны үед үргэлжлүүлэн барьж эхэлсэн боловч хаан нас барж, хатны нэрээр барьж дуугажээ.Сүмийн төлөвлөлтийн зарчим нь гол зуутайгаа адил боловч анхны давхрын дээгүүр хучиж, тусгайлан өрөө гаргаагүй байдаг.Энэхүү сүмд олон үелсэн хөнгөн маягийн шүрэн шүтээн хийж өгсөн нь гадна талаас хөнгөлөг цэмцгэр болгон харагдуулах болжээ. В. Баруун зуугийн сүм нь дээрх хоёр сүмийг тэгш адил хэмийн нэгэн цогцолбортой болгож, гол зуугийн баруун талд байрласан бөгөөд нөгөө барилгуудаас бүтэц урлагийн хувьд ялгагдах онцлоготой. Тэрбээр мөн давхар дээвэртэй боловч асрын дээр зүүн зуугийнх шиг богино хана хийсэнгүй, шууд залгаж, асар хийснээрээ ялгаатай болно.Баруун зуугийн урлагийн онцлого нь тухайн үед ваар иллэгийн урлагийн арга ( сийлбэр, хөөмөл, шармал, будах) олширч, шашны зан үйлийн онцлогийг сүмийн бүтэцэд чадамгай тусган хэрэглэж байсан нь илэрхий. Гурван зууг хааны сүм, вангийн сүм, гунгийн гэж нэрлэж байжээ.Эдгээр гурван сүмд харьяат хошууны 147 лам, Жавзандамба хутагтын шавийн Цорж лам 1, гэсгүй 2, шавь лам нь 128 сууж байсан байна.Тэнгэрийн тэтгэсний 52 онд /1787/ Хан уулын чуулганы даргын газраас Гадаад Монголын төрийг засах яаманд мэдүүлсэн бичигт Түшээт хан аймгийн нутагт Эрдэнэ зуугийн Хэрмэн дотор байгуулсан хуучин гол шүтээний гурван сүм бий. 1. Гол зуугийн сүм нь Түшээт ханы сүм 2. Зүүн зүгийн сүм нь Засаг Жун ван Төрийн Эфу Юндэндоржийн сүм 3. Баруун зуугийн сүм нь Засагт гүн Чавагжавын сүм гэжээ. Үүнээс гадна бүгд 15 сүмийн гадуурхи хэрэм нь 160 алд бөгөөд гурван хаалгатай зуугийн хэрмэнд өмнө талд Далай ламын сүм, хэрэмний гадна өмнө талд эзний Түмэн-Өлзийн гүрэм унших хурлын 49 жан /147м/ их дуган бий.Тус сүмд Жавзандамбын шавь Түшээт ван Юндэндорж, Далай гүн Чавагжав нарын хошууны лам нар хурал хурдаг.Мөн хэрмийн гадна баруун, зүүн талд 18 сүм бий.Эдгээр сүмийг өндөр гэгээн Жавзандамбын харьяат сүм гэж мэдүүлсэн байна.Шар хулгана жил /1589 онд/ Далай лам Содномжамц, Автай сайн хаан нар нас барсан байна.Богд зунхава хоёр шавийн хамт ногоон дарь эх, ямандаг, бурхан багшийн үйл амьдралыг харуулсан зургуудыг байгуулжээ.Мөн гурван том бурхны баримал бий.Зүүн талынх нь Санжаа-Одсүрэн юм.Дунд талынх нь бурхан багшийн настай дүр /Шагжаа мойнь бурхан/. Баруун талынх нь Жамба бурхан, Майдар бурхан шагны номнолоор Шагжаа мойнь бурхны дараа хойд үед шашныг дэлгэрүүлнэ гэдэг ажээ. В. Зүүн зуугийн сүм. Тус сүмийг Халхын Эрхий мэргэн хан түүний хүү Түшээт хан Гомбодорж, түүний хатан Ханджамц нар XYII зууны дундуур үед байгуулсан байна. Зүүн зуугийн дотор тавилгын талаар гэвэл гурван том баримал бурхан бий.Зүүн талынх нь Бурхан багшийн залуугийн дүр, баруун талынх нь Жанрайсаг болно. Голын тусгай ширээн дээр хүрэн зандан модоор хийсэн энэ сүмийн загвар байх ба хана туурганд нь манал туншигийн 35 бурхан Богд Зонхава хоёр шавын хамт зэрэг бурхадын дүрийг зурсан байна. Гурван зуу, Далай ламын сүм, Автай сайн хан, Түшээт хан Гомбодорж бурхнуудын өмнө талаар хүндэтгэлийн шүргэн хайстай байсан байна. Эрдэнэ зуу хйдийн гурван зуугийн Барилга хэлбэр, маяг А.Гол зуугийн барилга нь одоо бүрэн бүтэн байгаа тул барилгын урлагийг судалж дүгнэхэд бүрэн боломжтой байна. Тус барилгыг шаталж өндөрлөсөн давхар довжоон дээр байрлуулан барьж ноёлон харагдах байдлыг тодруулж өгчээ.Мөн даацын үндсэн бүтэц нь модон зангидлагаар бэхэлж ногоон паалантай ваараар хучжээ. Ноён нурууны хоёр үзүүрийг лууны толгойгоор чимж төгсгөсөн бөгөөд шүрэн шүтээнийг дуганы зөвхөн баганын тусгазар хийсэн зэрэг нь өвөрмөц байдалтай. Ноён нурууны голд дөрвөн тал суурьтай Нацагдорж / Очир хэлбэртэй/ ганжир байрлуулж, цонхны нүүрийг босоо сараалжаар урласан нь барилгын хийцэд нэгэн цогцолбор буй болгон өгчээ. Хаалгыг зузаан банзаар урлаж барилгын ханыг давхар хийж төлөвлөлтийн өвөрмөц арга хэрэглэсэн. Тус сүмийн гаднаас нь харахад хоёр давхар шүрэн шүтээн бүхий асар хэлбэрийн ногоон паалнтай вааран дээвэртэй юм. Аравдын гэгч ламыг Эрдэнэ зу хийдэд залж, залуу лам нарыг сонгож Намжаа дацангийн сургууль хийлгэв. 1658 онд Занабазарын 23 нас хүрсний баяр болон мөнанхдугаар Жавзандамба Өндөр гэгээн Эрдэнэ зууд морилон ирснийг тохиолдуулан халхын ноёд Бат-Оршил өргөн тус хийдэд анх удаа майдар эргэсний дурсгалд зориулан Бат-Өлзий хэмээх их монгол гэр бариулжээ. Энэхүү том гэрт шашны номлолын ёсны Гомбын бүтээлээс эхлэн арван догшид, Зуун найман ганжуур ном хурах, тус хийдэд өдөр бүр тогтмол жасаа хурал болгон уншиж байх журмыг тогтоон гаргаж халх орон даяарт Эрдэнэ зуугаас эхлэн олон хүрээ хийд байгуулж шашныг дэлгэрүүлжээ. Энэ үед Эрдэнэ зуугийн хурлаас өдөр бүр 1000 шалши / балин/ зуун цагаан үнээний сүүгээр тахил өргүүлж байжээ. Тахил нь дөрвөн ус, хүж нэг, зул нэг, ус нэг, шалши нэгийг тавьж дараа нь хөгжмийн эгшиг өргөнө. Бат-Өлзий хэмээх Автай сайн хааны аварга том гэрийн буйрыг эдүгээ хүртэл Өлзий хутаг хэмээх буйр гэж нэрлэсээр байна. Энэхүү том гэрийн буйрын өмнө талд Орхон голын усаар “Ариун нуур” байгуулж байсан ажээ. Мөн том гэрийн буйрын баруун талд монгол, хятад, араб, төвд үсэгтэй XIII – XIV зууны үеийн хөшөө дурсгалууд байсан байна. XIX зууны сүүлч үеийн Богдын шар ордны баруун талд Улаанбаатар хотын хойд хэсэгт хуучин пионерын ордноос урагш газарт баруун өргөө гэж алдаршсан том гэр байжээ. Энэхүү том гэрийг Автай сайн хааны ач Түшээт хан Гомбодоржийн хүү Өндөр гэгээний үед Эрдэнэ зуугаас Их хүрээ /өргөө/ -д зөөж авчрахад Эрдэнэ зуугийн хэрэмний дотор том гэрийн чулуун шалны буйр үлдсэн гэдэг. Энэ гэрийг гадна талаас нь харахад ер бусын том бөгөөд монголчуудын жирийн гэр тоглоомын гэр шиг жижигхэн харагдана гэжээ. Эрдэнэ зуу дахь Автай сайн хааны гэрийн буйр нь 24,5 м радиустай бөгөөд 4 ширхэг баганы суурь байсны хоёр нь одоо ч байна. 5,94 м радиустай тойрог дээр 8 ш багана байсны суурь чулуунаас одоо 5 нь байна.

Байршлын тайлбар :
Орхон гол Хархорин сумын төвд оршино.

GPS хаяг :
North 47° 12’  East 102°  50’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У200 Side2: Ө200 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
This is one of the largest monastic complex in Mongolia, this is now a Unesco site. From the huge complex, some temples remained such as 3 main Zuu (western, main, eastern), Lavran (today’s Tsogchin), Tsambiin süm, Janraisegiin süm, Narkhajid, Gaagiin süm (?), Khökh süm, Rigsümgombo, Altan suvraga, relics temples of Avtai Khan and Tüsheet khan Gombodorj etc. Some foundations are visible as well. The museum has a great exhibition of precious religious objects and statues. The old Tsogchin temple has started to be rebuilt. The 108 stupa wall surrounds the complex. Remnants of the ancient Mongolian capital city are under excavation.

Сүм хийд байгуулагдсан он :
1585 он
1586 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ӨХХХ 019 on site ӨХХХ 037 Not on site

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Шарав | Ярилцлагын дугаар: А12
Нэр, цол хэргэм : Дэндэв /1990-1994 хамба/ | Ярилцлагын дугаар: А 12
Нэр, цол хэргэм : М.Гомбо-Очир /Их унзад/ | Ярилцлагын дугаар: А 12
Нэр, цол хэргэм : Автай сайн хан | Ярилцлагын дугаар: А12
Нэр, цол хэргэм : Lovon of Erdene zuu monastery ӨХХХ 037 | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000
ӨХХХ 037 not known

Хүснэгтийн дугаар :
ӨХХХ 018

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Архивын зургууд :