Өндөр Майдарын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Өндөр Майдарын хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
596
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Өндөр Майдарын хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Мөнххаан сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Далай вангийн хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Өндөр Майдарын хийд Хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, говь хээрийн бүсэд, Баянтэрэм багийн төв Шинэ булаг гэдэг газарт Өндөр Майдарын хийд оршиж байжээ. 1940-өөд оны үед Баянтэрэм сумын төв энд төвлөрч байсан. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: Өндөр Майдарын хийд нь улсын хилээс дотогш 200 км, аймгийн төвөөс 120 км-т, Шинэ булагт хэмээх газар Энх-Амгалан хааны 57-р он буюу 1665 онд нутгийн ардуудын санаачлагаар байгуулагдаж, 1938 онд хаагджээ. Уг хийд нь шавар, туйпуун зургаан дуган, Чойр, Жүд, Манба, Дүйнхор гэсэн дацангуудтай, 182 ламтай, арван жастай үүндээ таван адуу, таван үхэр, 35 хонь, байшин нэг, хашаа нэг гэсэн хөрөнгөтэй байжээ. Аман эх сурвалж: Пон бэйс гэдэг хүн 1864 (1789 ) үүсгэн байгуулсан. Тухайн үед 400 ламтай, 3 дацан, 4 аймаг, 5 дугантай, 3 суврага, 13 жастай байсан бөгөөдь нэлээд том Дүйнхортэй, нямбатай хийд байжээ. Холбогдох эх сурвалж -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Чойровын Дондовын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймаг Мөнххаан сумын өндөр настан) -Гиваагийн Мишигийн ярилцлага(Сүхбаатар аймаг Мөнххаан сумын өндөр настан.Тахиа жилтэй) -Дамдинсүрэнгийн ярилцлага (Сүхбаатар аймгийн Мөнхаан сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд Баян тэрэм багийн төвд Шинэ булаг гэдэг газарт 1940 онд Баян тэрэм багийн төв энд байрлаж байсан ба дараа нь татан буугдаж Мөнххаан сумтай нэгдсэн Мөнх хаан сумаас зүүн зүгт 35 км-т оршино.
GPS хаяг :
North 47° 26’ East 112° 47’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн барилгуудын туурь үлдсэн. Чулуун бөгөөд хөх тоосгон 20 см хүртэл өндөр туурь үлдсэн байна. Дугана болоод лам нарын сууцны туурийг ихэд малтан сүйтгэсэн байсан.
Сүм хийд байгуулагдсан он :
1894 он
1789 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Пон бэйс | Ярилцлагын дугаар: ОНСМ-2
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
400 лам
Хүснэгтийн дугаар :
СБМХ 062
судалгааны баг :
Team: Ж
Гиваагийн Мишиг

Аман түүх
Дамдинсүрэн

Аман түүх
Чойровын Дондов

Аман түүх