Undur Maidaryn khiid

Read in Mongolian

Name(s) of Temple :
Undur Maidaryn khiid,

Rinchen Number :
596

Rinchen Name :
Undur maidaryn khiid

Type of Monastery/Temple:
Monastic City

Aimag where the temple is located:
Sükhbaatar

Sum where the temple is located:
Munkhkhaan soum

Old Aimag Name :
Setsen Khan

Old Khoshuu Name :
Dalai vangiin khoshuu

Historical Summary (In Mongolian only):


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Өндөр Майдарын хийд Хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, говь хээрийн бүсэд, Баянтэрэм багийн төв Шинэ булаг гэдэг газарт Өндөр Майдарын хийд оршиж байжээ. 1940-өөд оны үед Баянтэрэм сумын төв энд төвлөрч байсан. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: Өндөр Майдарын хийд нь улсын хилээс дотогш 200 км, аймгийн төвөөс 120 км-т, Шинэ булагт хэмээх газар Энх-Амгалан хааны 57-р он буюу 1665 онд нутгийн ардуудын санаачлагаар байгуулагдаж, 1938 онд хаагджээ. Уг хийд нь шавар, туйпуун зургаан дуган, Чойр, Жүд, Манба, Дүйнхор гэсэн дацангуудтай, 182 ламтай, арван жастай үүндээ таван адуу, таван үхэр, 35 хонь, байшин нэг, хашаа нэг гэсэн хөрөнгөтэй байжээ. Аман эх сурвалж: Пон бэйс гэдэг хүн 1864 (1789 ) үүсгэн байгуулсан. Тухайн үед 400 ламтай, 3 дацан, 4 аймаг, 5 дугантай, 3 суврага, 13 жастай байсан бөгөөдь нэлээд том Дүйнхортэй, нямбатай хийд байжээ. Холбогдох эх сурвалж -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Чойровын Дондовын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймаг Мөнххаан сумын өндөр настан) -Гиваагийн Мишигийн ярилцлага(Сүхбаатар аймаг Мөнххаан сумын өндөр настан.Тахиа жилтэй) -Дамдинсүрэнгийн ярилцлага (Сүхбаатар аймгийн Мөнхаан сумын өндөр настан)

Description of location :
The site is located 35Km east of Munkhkhaan soum.

GPS coordinates :
North 47° 26’  East 112°  47’

Total site area:
Side1: Side2: Side3: Side4: Side5: Side6:

Revived temple on site :
No

Site status at the time of survey :
Some ruins of the monastery remain.

Date of establishment of the monastery/temple :
1894
1789

Date of closing and destroying the monastery :

Revival of the old monastery/temple:
No

Founder's name and title (if known):
Name and title : Pon beis - Interview Number: ONSM 2

Date of Revival:

Monks in Old Temple :
400 monks
400 monks

Form Number :
СБМХ 062

Survey Team :
Team F

Гиваагийн Мишиг


Oral History :

Дамдинсүрэн


Oral History :

Чойровын Дондов


Oral History :

Газрын зураг / Map

Site Plan

Site plan drawn by surveyors