Шар хулсантын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Шар хулсантын хийд,Шар хулсны хийд,Шар хулсны хурал,

Ринчений зураг дах дугаар :
785

Ринчений жагсаалт дах нэр :
Шар хулсны хурал

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Мандал Овоо сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Түшээ гүний хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Мандал овоо сум Шар хулсны хурал Монгол улсын Үндэсний гөв архивт “...1889 онд Түшээт вангийн хошууны тойн лам Цагааны өөрийн хүчээр Шар хулс хэмээх газар суварга бүтээж дэргэд нь гэр барьж 5 ламтай хурал хуруулж арав шахам жил болоод дуган барьжээ.Цагаан тойн бие бармагц түүний шавь зээ хөвгүүн Нямдорж ловон болж 1913 онд дуган бариулж лам, хар олноор байшин сав бариулж дэгжүүлжээ.1921 онд Гамингууд ирж сүйтгэснээс хойш дахин олигтой сэргэсэнгүй...”гэж гар бичмэлээр бичсэн нэгэн бичмэл эх хадгалагдлаж буй.Энэ нь одоогийн Мандал овоо сумын нутагт байсан Шар хулсны хийдийн тухай өгүүлсэн баримт ажээ.Шар хулсны хурал нь нэг их том Цогчин дуган тойроод 1 том цагаан суварга бүхий 9 жижиг суваргатай хурал байжээ.Дуган нь үндсэндээ 1 тал нь 25 метрийн хэмжээтэй томоохон дуган байжээ.Дуганын ур хийц хэмжээ хэлбэр загвар нь одоогийн Дундговь аймгийн Эрдэнэ далай сумын төв дахь Угтаал сангийн далай хийдийн Цогчин дугантай нэгэн адил байсан гэж нутгийн ахмадууд ярьж байна.Энэ дуганыхаа үүдэнд бөөрөн дээрээ төвд манж үсэг бүхий их том бойпортой бойпорын хажууд мөн ижил хийцийн хүрэл тогоо тулгатайгаа байдаг байжээ.Уг хурал нь Онгийн хийд, хошуу хийддээ захирагддаг байсан бололтой тэндээс лам нар ирж томоохон хурлуудад суудаг, мөн Шар хулсны хийдэд уншлага дуусгасан шавь банди нар хойшоо дээрх хийдүүд рүү очиж үргэлжлүүлэн шавилдаг байжээ.Энд 20-30 орчим лам нар сууж хурдаг байсан ба ганжуур эргэх, Майдар рэгэх, Хайлан хурах зэрэг хурал номын зан үйлийг хийдэг байв.Ганжуур эргэхдээ дуганыг тойрсон суваргуудын гадуур тойрж гороолдог гороотой байжээ.Дуганаас гадна лам нарын сууц болох 10 гаруй шавар жижиг байшингууд байсан байна.Лам нарын дотор Азар лам хэмээх эрдэм чадалтай томоохон лам байжээ.Хурлын лам нар Тахилага овоо, Голын мандал овоо зэргийг зуны эхэн сар намрын сарууад тахидаг байжээ.1921 онд хуйхуу буюу гамингийн хөлд хийд сүйтгэгдэх үеэр хийдийн бурхан тахил судар номыг ойролцоох Баянхошууны зүүн урд агуйд нуусан гэдэг. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Мандал овоо сумын иргэн 71 настай Авирмэдийн Батхүүтэй хийсэн ярилцлагаас /2007.05.28/ 3.Мандал овоо сумын иргэн 76 настай Чиндэгийн Дамирантай хийсэн ярилцлагаас /2007.05.28/

Байршлын тайлбар :
Туурь сумын төвийн зүүн урд талд бараг дэргэд нь байна. Уул газар нь хонхордуу газар байна. Газар ус нь Халтар тээг, Халтар хошуу,Бүдүүн хүрэн, Дугана тээг, өмнө талд Шар хулсны булаг байна. Их намагтай газар байна.

GPS хаяг :
North 44° 38’  East 104°  04’

Нийт газрын хэмжээ :
Side1: 250 Side2: 250 Side3: 250 Side4: 250 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энд байшингийн булан энэ гээд үзчих юм үлдээгүй байна. Бараг үзэгдэхгүй шахуу газарт булагдсан түүхий тоосгоор өрсөн туурийн ёзоорыг заагаад Батхүү гуай энд гол дугана нь байсан гэж байна. Барилгыг түүхий тоосгоор барьжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1939 он - Ярилцлагын дугаар:002
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:002

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 004

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
100 орчим лам

Тэмдэглэл :
Шар хулсны хурал гэдэг дээр Дооромбо багш гэж Төвд лам байсан. Хэлмэгдэлтийн үед баригдаад нас барахдаа "Би дахин сүмээ хийдээ сэргээнэ гэж ам гараад алуулсан". гэж хэлсэн гэдэг. Нэг бага хуралтай газар нэг Төвд лам хурлыг залгуулж байсан. Бас нэг тахилч лам өвгөн байсан.

Хүснэгтийн дугаар :
ӨГМО 004

судалгааны баг :
Team: Е

Авирмэдийн Батхүү


Аман түүх

Чимэдийн Дамиран


Аман түүх

Газрын зураг :