Дэлэнгийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Дэлэнгийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Эрдэнэбулган сум 2-р баг Дэлэнгийн булаг

Аймгийн хуучин нэр :
Улаанбаатар

Сумын хуучин нэр :
8-р Богдын бага шавь, Урианхайн зүүн сум, Өвөр ширхтэн Урианхайн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Дэлэнгийн дуган. Эрдэнэбулган сумын 2-р багийн нутаг Өлийн давааны өвөр бэл Дэлэнбулаг хэмээх булгийн эхэнд байсан нэг дуган бүхий цагийн хурлыг Дэлэнгийн дуган хэмээн нутгийн олон нэрлэж иржээ. Энд нэг л дуган байсан бөгөөд жил, сарын онцгой дүйцэн өдрүүдэд Удганы хүрээнээс лам нар ирж ном уншдаг бусад үед бурхан тахил, зул хүжийг нь арчлах зорилготой нэг тахилч лам байдаг цагийн хурал байжээ. Байгуулагдсан он үүсгэн байгуулагч нь тодорхойгүй энэ цагийн хурлыг нутгийн өндөр настнууд Удганы хүрээнээс салбарласан хурал байсан гэдэгт санал нэгдэж байна. Удганы хүрээ Дэлэнгийн дуган хоёр нь хоорондоо 30-аад км зайтай лам нар хүрээнээс энэ дуганд мориор ирдэг 1936 оны үед Удганы хүрээг хаагдахад зэрэг хаагдсан ба тус дуганаас баруун урд зүгт 10-аад кмт Наранмандалын овоо гэж эртний тахилгат томоохон овоо байсныг одоо ч гэсэн тахисан хэвээр байна. Дэлэнгийн дуганын туурь одоо ул мөргүй арилсан ба учир нь хуучин энэ нутагт байсан Эг-Үүрийн САА-н тариан талбайд орж баллагдсан ба одоо ч энэ талбайг Эрдэнэбулган сумын газар тариалангийн компаниуд тариалангийн талбай болгон ашиглаж байна. 1 Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын өндөр настан 81 настай Бямба-Очир гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.06.15

Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн хойд зүгт 10км зайд 2-р багийн нутаг Дэлэнгийн булаг хэмээх газар 2 модон дуган байсан. Хойд талд Өрхийн гозгор уул, зүүн талд Сэлтрийн гол, Өндөр Цахир уул, Өмнөд талд Эгийн гол, Бүргэд уул, баруун талд Хүрэн уул, зүүн хойно Наранмандлын овоо хэмээх тахилгат овоо байна, баруун талд тахилгат Хүрэн уул бий.

GPS хаяг :
North 50° 09’  East 100°  27’

Нийт газрын хэмжээ :
Side1: 6 Side2: 6 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энэ туурийн орчим газарт хуучин Эг үүрийн сангийн аж ахуйн тариалангийн талбай байсан учир ямар ч ул мөргүй болсон ба Бямба-Очир гуай зөвхөн баримжаагаар таамаглаж байв.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1936 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
10-15 лам

Тэмдэглэл :
7. 2 модон дуганы туурийн хэмжээг Бямба-очир гуайн /82 настай/ аман мэдээгээр гаргав. 10. Удганы хүрээний салбар болгон түр цагийн хурал хурж байхаар энэхүү нутагт байгуулжээ. Эндээс Удганы хүрээ хүртэл 40-45км байна. 11. 1936 оноос (хавраас) эхлэн түр цагийн хурал байхаа больж 2 дуган үндсэндээ эзгүйрсэн. 1 дуганыг 1939 онд үл мэдэх хүмүүс гэнэт шатаасан. Тэр цаг үед бороо орж 2 дахь дуган шатаагүй үлдсэн ба 1940-өөд он хүртэл байж байгаад нутгийн хүмүүс буулгаж авсан болов уу.

Хүснэгтийн дугаар :
ХӨЭБ 055

судалгааны баг :
Team: Г

Бямба-Очир


Аман түүх

Газрын зураг :