Дээрхийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Дээрхийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
100

Ринчений жагсаалт дах нэр :
Дээрхийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Цагаан үүр

Аймгийн хуучин нэр :
Улаанбаатар

Сумын хуучин нэр :
Даян дээрхийн харуул

Товч түүх :


Хөвсгөл аймаг Дээрхийн хурал. Хөвсгөл аймгийн Цагаан- Үүр сум , Эрдэнэбулган сумдын нутгийн зааг Үүрийн гол, Дээрхийн голын бэлчир Хавцлын амны эхэнд Даяндээрхийн хүрээний туурь шинэ цогчин дуганаас дээш 17 орчим км газар Дээрхийн голын эх буюу Хавцлын эхэнд Даяндээрхийн агуйнаас урагш 60-аад метр газарт нэгэн дуганын туурь байгаа нь Дээрхийн хурлын дуганын туурь ажээ. Өндөр уулын бүсэд хоёр талаасаа битүү ой мод хад асга уулын ширүүн урсгалт голоор хавчигдсан зөвхөн явганаар буюу ердийн хөсгөөр очих боломжтой энэ газарт цагийн хурал байжээ. Энд 20-р зууны 1960-аад оныг хүртэл дундад зууны үеэс улбаатай Даяндээрхийн хөрөг хэмээх 1,5 метр орчмын өндөртэй чулуун хөрөг / хүн чулуу/ байсан нь олон зууны туршид сүсэгтэн олон шүтэж мөргөж иржээ. Үүнээс улбаалан 1850-аад оны үеэс Даяндээрхийн хүрээний лам нар энэ чулуун хөрөгийг тахиж шүтэж хөрөгийн ойролцоо тусгай дуган байгуулж сар жилийн онцгой өдрүүдэд хүрээнээсээ 16, 17 орчим км мориор явж ирж хурал хурдаг байсан байна. Ялангуяа өвлийн адаг сарын 29, 30, зуны дунд сарын 15, намрын дунд сарын 15-20ны өдрүүдэд онцгой өргөн дэлгэр хурал болдог байжээ. Хурал завсарласан бусад үед байнгын хоёр тахилч лам суудаг байсан байна. 1960-аад оны дундуур уг чулуун хөрөгийг Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейд аваачиж байрлуулж байгаад 1970-аад оны эхээр тодорхойгүй шалтгаанаар музейгээс гаргаж Мөрөн хотын ойролцоох Уушгийн ууланд аваачиж орхисон гэх мэдээлэл байдаг ажээ. Даяндээрхийн хүн чулуун хөрөгний тухай нутгийн ардын дунд 5-8 хувилбарт домог яригддаг бөгөөд 8 домогт бүгдэд нь Даяндээрх гэж бодит бөө хүн байсан тухай хэлэлцдэг бол 5-д нь Даяндээрх , Чингис хаан хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар харилцан хамааралтай байсан тухай өгүүлдэг ажээ. Үүнээс нэгэн домогт: “ ... Эрт урьд цагт Хар мэргэн заарин гэгч тэнгэрээс Лхасад бууж иржээ. Тэр үед Чингис хаан зуун найман хатан, зуун найман охидтойгооЛхасыг гороо эргэж явж гэнэ. Тэгсэн чинь зуун найман охидынх нь хамгийн сүүлд явсан отгон охины нь Хар мэргэн заарин охины нь сугандаа хавчуулаад дутаахыг үзэв. Хар заарин Лхасыг гурав тойроод зүүн хойшоо зүглэн зугадахад Чингис хаан хойноос нь нэхэв. Тэр дөрвөн хааны нутгаар дамжин зугтахад Чингис түүнийг ганцхан удаа харжээ. Мангиртын хөх нуурт бараа тасарч мөрийг нь ахин мөшгөв. Тэд Алтайн арван гурван ууланд хөөцөлдөж явахад Чингис хаан Соён-Тагнын Үүрийн хайрхан гэдэг том уулын хажууд Хар заарины барааг ойрхон харж түүнийг хөөж гүйцэхийн даваан дээр их устай нуур уултай газар нэгэн хүүхэдтэй хүн тааралдаж Чингис тэр газрын нэрийг асуувал хүүхэдтэй хүн Унаган хар уул гэдэг юм гэжээ. Гэтэл Чингис хаан энэ харин бэлгэ дэмбэрэлтэй хэрэг би булаагдсан охинтойгоо уулзах юм байна гэв. Чингис Хар заарины араас хөөн очиж хөлнөөс нь чангаахад тэр зүтгэсээр мултарч түүний охиныг орхин хадан агуйд нисч орон хүн чулуу болон хувирчээ. Чингис Хар заарины шингэсэн тэр чулууг сэлмээрээ цавчсаны ором нь одоо болтол байдаг. Энэ Хар заарин бол Даяндээрх бөө байжээ...” гэж энэ домогт өгүүлж байна. Холбогдох эх сурвалж: 1. Л. Галбаабадраа . “Даяндээрхийн хүрээ ба Санагийн хүрээний товч танилцуулга” Мөрөн 2004 2. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум Даяндээрхийн хүрээний шинэ Цогчин дуганын сахиул / тахилч/ лам өндөр настан Рагчаа гуайтай Хийсэн ярилцлага 2007.06.14

Байршлын тайлбар :
Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын төвөөс 55км газар Дээрхийн гол Үүрийн голын бэлчир дэхь Даян дээрхийн хүрээнээс хойд зүгт Дээрхийн голын хавцлыг өгсөж 17км явж очих Монголын алдарт агуй болох Даян дээрхийн урд талд 100 гаруй метрт орших дэвсэг дээр уг дээрхийн хурлын 2 дуган байна.

Нийт газрын хэмжээ :
Side1: 8 Side2: 8 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
2 дуганы суурийн чулуун далан агуйн амнаас урагш 100 орчим метр газарт их хад асганы дундаас товойж харагдана.

Сүм хийд байгуулагдсан он :
1870-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо нураагдсан:: 1939 хавар - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 оны 12-р сар - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Даян дээрхийн хүрээний хамба - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
10-12 лам

Тэмдэглэл :
14. Уг 2 дуганы туурийн зургииг авахад Даян дээрхийн агуйн ам, удган модны зураг авагдах (давхар) тул газарчилж явсан нутгийн сүсэгтэн хүмүүс энд зураг авахыг зөвшөөрөөгүй.

Хүснэгтийн дугаар :
ХӨЦҮ 051

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :