Дархинтын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Дархинтын хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
98

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дархинтын хурал

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Цагаан-Үүр

Баг :
3-р багийн нутаг Хүрээний хотгор гэдэг газар

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Урианхайн хязгаар Дархинтын харуул

Товч түүх :


Хөвсгөл аймаг Дархинтын хурал. / Хөвсгөл аймгийн Цагаан – Үүр сум / Хуучин Урианхайн хязгаарын Дархинт харуулын нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 3-р багийн нутагт хүрээний хонхор гэдэг газар уг хурлын туурь оршиж байна. Туурийн өмнөд талд Өлзийт уул , баруун талд Баян-Өндөр уул, зүүн талд Цэгцэрийн эх хэмээх уул нурууд бий бөгөөд газарзүйн байршлын хувьд туурийн өмнөд талаас авсан хэмжилтээр хойт өргөрөгийн N 500 28 . 092” зүүн уртрагийн Е 1010 23. 926” солбицолд байна. Одоогийн байдлаар сүм дуганын чулуун сууриуд ил байх ба ялангуяа бусдаас том 2 дуганын туурь илүү тод мэдрэгдэнэ. Уг 2 туурийн араар 2 эгнээ бүхий бусад жижиг 8-10 байгууламжийн суурийн чулуу арилаагүй газрын хөрснөө тод мэдрэгдэнэ. Анх байгуулагдсан он цаг болон үүсгэн байгуулагчийн хувьд тодорхойгүй 1930-аад оны эхээр 4 дуган , 30-40 лам байнга сууж хурдаг намар цөөн тооны цам гардаг , зуны эхэн сард майдар эргэдэг , лам нарын модон сууцтай тойроод 4 талдаа 4 хүрдтэй жижиг хэмжээний хүрээ байсан бололтой. Байнгын суудаг лам нар нь өдөр тутмын болоод сар жилийн дүйцэн өдрүүдийн хурлаа тогтмол хурдаг байсан ба цагийн томоохон хурлуудад Даяндээрхийн хүрээнээс лам нар ирж хурдаг байсан байна. Гол цогчин дуганыг Гандандэгчилин сүм хэмээн нэрийдэж Сайнноён хан аймгийн Саруул гүн , Жонон гүн , Мэргэн гүн , Эетэй гүн, Итгэмжит гүн нарын зэрэг хошуудаас уг сүмэд лам нарыг суулгаж жасын мал хөрөнгийг нэмэгдүүлж байсан тухай түүхийн баримтаас үзэхэд хил хязгаар нутгийн ард олонд бурханы шашны зан үйл хурал номын үйлчилгээ үзүүлэх зорилгоор анх байгуулагдсан байж болох юм. Тус хүрээ ямар ч гэсэн Даяндээрхийн хүрээнээс хойш байгуулагдсан ба Даяндээрхийн хүрээнээс салбарласан хурал номын газар байжээ гэж үзэж болно. 1936 онд тус хүрээ нь бүрэн хаагдаж лам нар баригдан сүм дуган эзгүйрсний дараа 1937 оны хавар хоосорсон сүм дуганыг бүрмөсөн нураажээ. Б.Ренчиний эрхлэн 1979 онд хэвлүүлсэн БНМАУ-ын угсаатны зүйн атласын сүм хийдийн жагсаалтын 98 дугаарт Дархинтын хурал нэрээр бүртгэгджээ. Холбогдох эх сурвалж: 1. Ж.Банзрагч, Б.Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх “ Уб. 2004 2. Л. Галбадраа . “Даяндээрхийн хүрээ ба Санагийн хүрээний товч танилцуулга” Мөрөн 2004 3. Хөвсгөл аймгийн Цагаан –Үүр сумын 1 –р багийн иргэн 87 настай Ренчин гуайтай хийсэн ярилцлагаас

Байршлын тайлбар :
Цагаан Үүр сумын төвөөс баруун тийш 42 км газарт 3-р багийн нутагт Хүрээний хотгор гэх газар байдаг. Ар талд нь Өлзийт уул, зүүн талд Цэгцэрийн эх хэмээх уул, урд талд Улаан эрэг хэмээх газар, баруун талд Баян Өндөр уул байна. Ерөнхийдөө ойт хээрийн бүсэд хамаарна. 3-р багийн төвөөс зүүн тийш зам дагуу 15 км байна. Тууриас зүүн хойд зүгт 25 км газарт Овооны булан хэмээх тахилгат овоо байдаг.

GPS хаяг :
North 50° 28’  East 101°  23’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У8 Side2: Ө6 Side3: У12 Side4: Ө10 Side5: У16 Side6: Ө14

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Сүм дуганы чулуун сууриудаас ялангуяа бусдаас том хоёр дуганы ором туурь бусдаас илүү тод мэдрэгдэнэ. Уг хоёр дуганы араар хоёр эгнээнд байх бусад жижиг 8-10 ширхэг дуганы суурь бүрэн балраагүй газрын хөрсөнд суурийн чулуу байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
15-20 лам

Хүснэгтийн дугаар :
ХӨЦҮ 049

судалгааны баг :
Team: Г

Ренчин


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors