Давааны арын дуган

Read in English

Сүм хийдийн нэр :
Давааны арын дуган,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Тариалан

Баг :
Давааны ар багийн нутагт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймагТариалан сум Давааны арын дуган Тариалан сумын төвөөс зүүн хойш 60 орчим км зайд Давааны ар багийн нутагт Давааны арын дуган хэмээх нэртэй 2 модон дуган байж байгаад 1950-аад оны үед нураагдан үгүй болжээ.Анх байгуулагдсан он үүсгэн байгуулагч нь тодорхой биш уг 2 дуганд хүрээ хийд хаагдхын өмнө 2 лам байнга сууж байсан ба жил бүрийн зуны эхэн сарын дундуур намрын эхэн сарын шинэ дээр Гөрөөчний хүрээнээс лам нар гарч ирж 5-7 хоног хурал хурж байжээ.Тэд зуны эхэн сард ерөөл, намрын дунд сард Хайлан хурдаг байсан бололтой энэ үед үндсэн 2 тахилч ламаас гадна нийт 30-40 лам цугладаг байсан байна.2 дуганы нэг нь шүтээний дуган байсан бөгөөд Гөрөөчний хүрээний нэгэн адил Гомбо сахиус шүтдэг байжээ.Дээрх мэдээллүүдээс үзвэл уг 2 дуган нь тус бүс нутгийн Гэлүгбагийн чиглэлийн цагийн хурал байсан байна. Хурлын үйл ажиллагаа 1938 оны эхээр Гөрөөчний хүрээг хаагдахад хаагдаж бурхан сахиус ном судрыг нь ойр орчимын гуу жалга хад цохионд аваачиж устгаж шатаан 2 дуган эзгүйрч байгаад 1950-иад оны эхээр нураагдсан байна. Уг цагийн хурал, 2 дуганы тухай Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн жагсаалтад бүртгэгдээгүй байна. /Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гандандашлин хийдийн тэргүүн лам Даваасүрэнтэй хийсэн ярилцлага 2007.06.16/

Байршлын тайлбар :
Тариалан сумын төвөөс хойш 70км газарт. Гөрөөчний хүрээнээс 52км зайд Давааны арын багийн нутагт Далтын даваа даваад өндөр Улаан уулын өвөрт Далтын голын зүүн эрэгт 2 модон дуган байсан ба түүний туурь үлдсэн. Өндөр уулын бүсэд оршино. GPS given for Tarialan sum centre.

GPS хаяг :
North 49° 36’  East 101°  59’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 8 Side2: 6 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энд нутгийн айлууд өвөлжөө гаргаад олон жил болсон тул ул мөр бүрэн арилж туурийн чулууг зөөж өвөлжөөний пин, амбаарын суурь, дэрэнд оруулсан байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-1900 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-15 лам

Хүснэгтийн дугаар :
ХӨТР 060

судалгааны баг :
Team: Г

Даваасүрэн


Аман түүх

Газрын зураг :