Ховшгын амны дуган

Read in English

Сүм хийдийн нэр :
Ховшгын амны дуган,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Тариалан сум Давааны ар баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дайчин вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Тариалан сум.Ховшихын амны дуган Одоогйин Тариалан сумын Давааны ар багийн нутаг буюу хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны Гөрөөчин отгийн эзэмшил нутагт Ховшихын ам хэмээх газар нэгэн дуган байжээ.Уг дуганы тэргүүн лам буюу гэсгүй нь Гончиг гэлэн гэдэг хүн байжээ.19-р зууны сүүлч үед байгуулагдсан уг дуган нь зөвхөн хавар намарт л хүрээнээс лам нар гарч ирж голчлон Гүнэрэг хурдаг байсан байна.Тус дуган нь Гөрөөчний хүрээг хаагдахад зэрэгцэн хаагдсан ба сүүлчийн тахилч ба сахиул лам нь Аагаа лам гэж байжээ.Уг дуганыг хаахаас өмнө 1930-аад оны эхээр шунаг сувдаг хүмүүс цагийн орой бусгааг далимдуулан тахилч ламд /Аагаа ламд/ хүч хэрэглэн дуганы бурхан сахиус ном судар үнэт зүйлсийг дээрэмдэн одсон боловч нутгийн сүсэгтэн олны тусламжаар олдон хурал номоо хэвийн үргэлжлүүлж эхэлсэн тухай баримт байдаг байжээ.Уг дуган нь Гөрөөчний хүрээнээс салбарлсан цагийн хурал байсан бөгөөд дуганы туурь бүхий Ховшихын ам гэдэг газар Тариалан сумын төвөөс баруун хойш 42 км, Гөрөөчний хүрээний тууриас 24 орчим км-т байна. /Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат өндөр настан 83 настай Чүлтэмийн Лувсанжамбаа гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.18/

Байршлын тайлбар :
Тариалан сумын төвөөс зүүн хойш 42км-т Давааны ар багийн нутагт, Гөрөөчийн хүрээнээс 24км газарт байна.

Нийт газрын хэмжээ :
Side1: 8 Side2: 6 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо тэнд зөвхөн дуганы туурь мэдэгдэхгүй шахам болсон бөгөөд өвс ургамлаар дарагдсан. /Лувсанжамбаа гуайн мэдээгээр/

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Ч.Лувсанжамбаа гуайн /85 настай /өгсөн мэдээлэл. Одоо Их-уул сумын харъяат Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар багийн уугуул хүн. Тэхүүн лам Гончигжалба гэдэг лам жилдээ 1 хурдаг ганцхан дуган байв. Бүр цав манзтай байв. Сахиул Аага лам гэж хүн байв. /Тахилч лам/ Энэ дуган нь үндсэндээ Гөрөөчний хүрээний салбар дуган юм .

Хүснэгтийн дугаар :
ХӨТР 059

судалгааны баг :
Team: Г

Чүлтэмийн Лувсанжамбаа


Аман түүх

Газрын зураг :