Мандaлын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Мандaлын хийд,

Ринчений зураг дах дугаар :
90

Ринчений жагсаалт дах нэр :
Мандaлын хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Ринченлхүмбэ сум 2-р баг Мандлын дэнж гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Ахай бэйсийн хошуу /Дархад отог/

Товч түүх :


Хөвсгөл аймаг Ринченлхүмбэ сум Мандалын хурал Тус сумын 2-р багийн нутаг сумын төвөөс зүүн хойш 29 км-т Мандалын дэнж хэмээх газар уг хурал төвхнөж байжээ.Мандалын хурал нь 2 дугантай байсан ба дуганын туурийн зүүн талд Битүү ховс хэмээх өндөр уул, баруун талд нь хүүхдийн овоо хэмээх тахилгат овоо бий.Уг хурлыг 1897 онд Балжир гэсгүй гэдэг хүн нутгийн ардуудтай хамтран 2 дуган байгуулж үүсгэсэн бөгөөд энд сар жилийн дүйтсэн өдрүүдэд Зөөлөнгийн хүрээнээс лам нар гарч ирж 3-7 хоног ном хурдаг байжээ.Ихэвчлэн 20-30 лам нар гарч ирж хурдаг бол зарим томоохон хурлуудын үеэр 50-60 лам ирж хурдаг байжээ.Мандалын хурал нь 1937 оны 5-р сараас Зөөлөнгийн мөхөхөд бүрэн хаагдаад 2 дуган нь эзгүйрч 1940-өөд оны эхээр нураагдсан байна. Холбогдох эх сурвалж: 1.Ринченлхүмбэ сумын иргэн өндөр настан 93 настай Лувсандорж гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.05.28./

Байршлын тайлбар :
Өндөр уулын бүсэд оршино. Ринченлхүмбэ сум 2-р багийн нутагт байна. Мандлын дэнжид сумын төвөөс 29 км газар. Зүүн талд битүү хөвч өндөр уул, өмнөд талд Шишгэд гол, баруун талд Хүүхдийн овоо хэмээх тахилгат овоо байна.

GPS хаяг :
North 48° 59’  East 103°  71’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 6 Side2: Ө 4 Side3: У 6 Side4: Ө 4 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
2 дуганы туурь өндөр өвсөн дундаас харагдахгүй очсон хойно үл ялиг өндөрт өргөгдсөн газрын хөрснөөс 3-5 см шороон далан байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Балжир гэсгүй
1897 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ХӨРЛ 004

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :