Хойд Далхын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Хойд Далхын хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
128
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хойд Далхын хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Их-уул
Баг :
1-р баг Цагаан эрэг гэдэг газарт
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Ахай бэйсийн хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймагИх уул сум.Хойд Далхын хурал. Хуучин Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Их уул сумын 1-р багийн нутаг Их уул сумаас Тосонцэнгэл сум орох төв замын урд,/Их уулаас 30 орчим км / Сэлэнгэ мөрний ар биед Цагаан эрэг хэмээх газарт хойд Далхын хурал гэж 2 дуган бүхий цагийн хурал байжээ. Үүсгэн байгуулагч нь тодорхойгүй энэ хурал нь 1860-аад оны сүүлчээр Рашаантын хүрээнээс салбарлан Сэлэнгэ мөрний хойд отгийн сүсэгтэн олны тусын тулд байгуулагдсан хэмээн үздэг ажээ. Тус хурал нь гэсгүй, ловон 2 ламтай ердийн үед айлтгалын ном уншдаг, сар жилийн дүйцэн өдрүүдэд Рашаантын хүрээнээс мөн Мөрөнгийн хүрээнээс лам нар гарч ирж томоохон хурлуудыг хурдаг байжээ.1937 оны эхээр уг хурал хаагдсан ба хамгийн сүүлчийн гэсгүй нь Дөшдамба, ловон нь Бонхойдүвчин гэдэг хүмүүс байв.1937 оны эхээр шашин мөхөж эхлэх үеэр энэ 2 лам элдэв хэлмэгдүүлэлтэд өртөөгүй үлдсэн ба хурлын 2 дуган ч устгагдаагүй байж байгаад 1940-өөд оны үед хүмүүс буулган авчээ. Хойд Далхын хурал гэсэн нэрийн хувьд хуучин Мэргэн гүний хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт Сэлэнгэ мөрний урд биед басхүү Далхын хурал хэмээх хурал байсан бөгөөд үүнээс ялган тодотгосон бололтой.Энэ хоёр Далхын хурал нь Сэлэнгэ мөрний урд,хойт 2 талд хоорондоо шулуунаар бол 60 гаруй км-ийн зайтай байжээ. /Хөвсгөл аймгийн Их уул сумын өндөр настан Норов гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.06.21./
Байршлын тайлбар :
Их-уул сумын төвөөс дээш 1-р багийн нутагт 18 орчим км явахад Их-уул, Тосонцэнгэлийг холбосон төв замын урд талд замаас урагш 50-60 метрт нэгэн хадаг яндар болсон овоо байх бөгөөд уг овооны баруун урд талд уг хойд Далхын хурлын 2 дуганы туурь бий. Уг газрыг Цагаан эрэг гэх бөгөөд Сэлэнгэ мөрний хойд эргээс 1.5км орчим баруун талд Баян-өндөр, хойд талд Ховолж, зүүн талд Шивээ уул байна.
GPS хаяг :
North 49 ° 20 ’ East 101° 27’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 5 Side2: 3 Side3: 6 Side4: 4 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Уг 2 дуганы туурь газрын хөрснөөс үндсэндээ арилсан. Их хэмжээний дэрс ургаж ул мөр баларсан. Тууриас чанх хойно 100-аад метрт нутгийн хүмүүс босгосон байв.
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Уг 2 дуганы туурь газрын хөрснөөс үндсэндээ арилсан. Их хэмжээний дэрс ургаж ул мөр баларсан. Тууриас чанх хойно 100-аад метрт нутгийн хүмүүс босгосон байв.
Сүм хийд байгуулагдсан он :
1870-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Уг 2 дуганы туурь газрын хөрснөөс үндсэндээ арилсан. Их хэмжээний дэрс ургаж ул мөр баларсан. Тууриас чанх хойно 100-аад метрт нутгийн хүмүүс босгосон байв.
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-12 лам
Хүснэгтийн дугаар :
ХӨИУ 063
судалгааны баг :
Team: Г

