Мандахын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Мандахын хурал ,Дүүрэгчийн хүрээ ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
138
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Мандахын хурал /Дүүрэгчийн хүрээ /
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Галт
Баг :
2-р баг
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Далай чойнхор вангийн хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймаг Галт сум. Мандахын хурал Галт сумын 2-р багийн нутаг төвөөс баруун тийш Идэр голын хойд биед төвөөс 34 км зайд оршино. Хойд талд Мандахын уулс, баруун талд Мод толгой, зүүн талд Хөх сайр , өмнөд талд 1.5 км зайд Идэр гол байна. Тууриас чанх хойно 1 км газар Мандах толгой нэрт овоо байна.Энд нэлээд хэдэн / 8-10 / байгууламжийн туурь байх бөгөөд өндөр уулын бүсэд хамаарагдах учир өвс ногоо өтгөн ургасан сахлаг ургамалд сүм дуганын тууриуд мэдрэгдэхэд бэрхшээлтэй. Энэ туурь нь одоогоос 210-аад жилийн тэртээ буюу 1790-ээд оны сүүлчээр шав тавьсан Сайн Ноён хан аймгийн Ар хамжлага буюу одоогийн Хөвсгөл аймгийн Галт , Жаргалант сумын нутгийг хамарсан энэ отгийн томоохон хурал номын газар байжээ. Уг хурал номын газар анх Мандахын ам хэмээх энэ газар байгуулагдаж 12 жил болоод байтал халдварт өвчин гарч хүрээ хийдээ Жүгэндэрийн ам гэдэг газар нүүлгэж хожим нь эндээ буцаж иржээ. Нутгийнхан бол Мандахын хурал гэхээсээ Дүүрэгчхайн хүрээ хэмээн нэрлэдэг байна.Учир нь Сайн Ноён хан аймгийн Ар хамжлага отгийг Дүүрэгч засгийн хошуу хэмээн нэрлэж байжээ.Голын дуганы чулуун суурийн үлдэгдэл өнцөг булан хавиараа хөрснөөс цухуйна. -Хажуугийн 2 дуганы өмнөх/4 м зайд/ байх 2 суварганы туурь ажиглагдана. /Шороон далан маягаар / 1850-1860 оны үед баригдсан гэх энэ хоёр дуган 1932 онд нэг хаагдаад 1933 оны эхээр дахин сэргэж хурал номын үйл ажиллагаагаа явуулж байгаад 1937 оны хавар бүрмөсөн хаагджээ. Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны зүүн отог Дүүрэгч засаг ноёны нутагт байрлах энэ хурал номын газрыг Дүүрэгчийн хүрээ гэж нэрлэдэг ба Тариатын хүрээний салбар болгон байгуулсан байх хэмээн нутгийн хүмүүс таамаглан ярьдаг. Энэ хурал номын газар нь цагийн хурал биш байнгын ажиллагаатай байсан ба 300 орчим лам суудаг хийд байсан бололтой. Хийдийн гол сахиус нь Далай чойнхор вангийн хошууны шүтээн болох Лхам бурхан байжээ.Эндээс одоогийн Шинэ-Идэр сумын нутаг дахь Нүхтийн хүрээ салбарлан тасарч байгуулагдсан түүхтэй. Тус хурлын сүүлчийн хамба нь Өвгөө лам гэж байсан ба гэсгүй нь Дандар, тахилч нь цагаан Магсар гэж лам байжээ. Энэ хүрээний 8 угалз бүхий маш гоё уран хийцтэй тулга эдүгээ Жаргалант сумын орон нутгийг судлах музейд хадгалагдаж байна. 1./ Жаргалант сумын өндөр настан 78 настай Д.Шагдарсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.06.04/ 2./Галт сумын иргэн өндөр настан Пэрэнлэйлүндэв гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.02/
Байршлын тайлбар :
Галт сумын төвөөс баруун тийш Идэр голын хойд биед төвөөс 34 км зайд оршино. Хойд талд Мандахын уулс, баруун талд Мод толгой, зүүн талд Хөх сайр , өмнөд талд 1.5 км зайд Идэр гол байна. Тууриас чанх хойно 1 км газар Мандах толгой нэрт тахилгат овоо байна.
GPS хаяг :
North 48° 31’ East 099° 20’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 11 Side2: Ө 7 Side3: У 10 Side4: У 10 Side5: У 10 Side6: Ө 7
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
-Голын дуганы чулуун суурийн үлдэгдэл өнцөг булан хавиараа хөрснөөс цухуйна. -Хажуугийн 2 дуганы туурь үндсэндээ арилжээ. -Хажуугийн 2 дуганы өмнөх/4 м зайд/ байх 2 суварганы туурь ажиглагдана. /Шороон далан маягаар /
Сүм хийд байгуулагдсан он :
1850-1860-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
15-20 лам
Хүснэгтийн дугаар :
ХӨГЛ 021
судалгааны баг :
Team: Г
