Ширэнгэтийн дугана
Read in English
Сүм хийдийн нэр :
Ширэнгэтийн дугана,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
145
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ширэнгэтийн хурал
Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Галт
Баг :
2-р баг Байшинтын дэнж хэмээх газар
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймаг Галт сум. Ширэнгэтийн дуган Галт сумын төвөөс 55 км зайд 2-р багийн нутаг Байшинтийн дэнж хэмээх газар 1 дуганы туурь бий. Өндөр уулын бүсэд оршино. Зүүн талд Баян улаан уул, баруун талд Баянцагаан уул, хойд талд Дашдон хэмээх уулс бий. Өмнөд талд Хайрхан уул байна.Энэ уул нь нутгийн тахилгатай. Уг дуган нь 1880-иад оны үед байгуулагдсан ба дуган "Юм" гэдэг нэртэй байсан. Ува гэдэг бурханы лам анх Очирваань бурхан зорж бүтээн уг бурханаа гэрт байлгаж байтал /хожим 1 пүнз барьж/ нутгийн урчууд нэгэн дуган барьж өгснөөр Очирваань бурханаа залж энэхүү Ширэнгэтийн дуган үүсчээ. Ширэнгэтийн дуганы гол шүтээн нь Очирваань бурхан байсан. Уг Очирваань бурханы анхны эх хөрөг нь УБ хотод Ичинноров гэдэг хүнд бий./Энэ нутгийн уугуул хүн / Мөн энэ дуганд залагдаж байсан 60 см өндөртэй цутгамал Очирваань бурханыг энэхүү ярилцлагыг өгсөн настай Дүгэрсүрэн гуай хадгалж байдаг ажээ. Ширэнгэтийн дуган нь цагийн хурал байсан бөгөөд 1937 онд бүрэн хаагдаж эзгүйрч хоосорсон дуганыг 1945 онд нураажээ. 1979 онд хэвлэгдсэн БНМАУ-ын угсаатны зүйн атласын сүм хийдийн жагсаалтанд 145 дугаарт бүртгэгдсэн байна. / Галт сумын өндөр настан Пэрэнлэйлүндэв , Шагдарсүрэн гуай нартай хийсэн ярилцлагаас 2007.06.02/
Байршлын тайлбар :
Галт сумын төвөөс 55 км зайд 2-р багийн нутаг Байшинтийн дэнж хэмээх газар нэг дуганы туурь бий. Өндөр уулын бүсэд оршино. Зүүн талд Баян улаан уул, баруун талд Баянцагаан уул, хойд талд Дашдон хэмээх уулс бий. Өмнөд талд Хайрхан уул байна.Энэ уул нь нутгийн тахилгатай.
GPS хаяг :
North 048° 54’ East 099° 54’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 11 Side2: Ө 7 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Энэхүү дуганы туурийн үлдэгдэл мод чулуу, аливаа зүйл байхгүй зөвхөн газрын гадаргаас 5-8 см өндөр шороон далан үл мэдэгдэм байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1880-өөд он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ува хэмээх бурханч лам | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-15 лам
Хүснэгтийн дугаар :
ХӨГЛ 016
судалгааны баг :
Team: Г
