Дуганын булан буюу Тэлээгийн амны хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Дуганын булан буюу Тэлээгийн амны хурал,

Ринчений зураг дах дугаар :
147

Ринчений жагсаалт дах нэр :
Тээлийн хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Галт сумын 2-р баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Галт сум. Дуганын булан буюу тэлээгийн амны хурал Галт сумын төвөөс зүүн тийш 66 км зайд Дуганын булан буюу Тэлээгийн амны дэргэд 3 дуганы туурь байна. Өмнөд талд Сайрын эх хэмээх өндөр уул, зүүн талд Улаалзганат хэмээх модот өндөр уул, зүүн талд Урд Хөхүүнэ хэмээх нүцгэн хадат улаан уул байна. Тууриас 60 м-т хиргисүүр хойд зүг 8 км-т Баянзүрх хэмээх овоо байна. Далай чойнхор вангийн хошууны Ар зүүн отгийн хамгийн зүүн захын хурал номын газар байжээ. Нутгийн хүмүүс газар усны нь нэрээр Тэлээгийн ам гэх ба 1940-өөд он хүртэл 3 дуган байсан учир Дуганын булан ч гэж нэрлэдэг байжээ. Академич Б.Ринчен гуай жагсаалтанд "Тэлээгийн ам" гэж бичихийг "Тээлийн ам" гэж ташаарсан бололтой. Үүсгэн байгуулагч бөгөөд байгуулагдсан он нь тодорхойгүй уг хурал цагийн хурал байсан бөгөөд 1937 оны үед хаагдаж , эзгүйрч үлдсэн 3 дуганыг 1945 оны үед буулган нураасан байна. / Галт сумын өндөр настан Пэрэнлэйлүндэв , Шагдарсүрэн гуай нартай хийсэн ярилцлагаас 2007.06.02/

Байршлын тайлбар :
Галт сумын төвөөс зүүн тийш 66 км зайд Дуганын булан буюу Тэлээгийн ам хэмээх газар гурван дуганы туурь байна. Өмнөд талд Сайрын эх хэмээх өндөр уул, зүүн талд Улаалзганат хэмээх модот өндөр уул, зүүн талд Урд Хөхүүнэ хэмээх нүцгэн хадат улаан уул байна. Тууриас зүүн тийш 60 метрт хиргэсүүр хойд зүг 8 км-т Баянзүрх хэмээх тахилгатай овоо байна.

GPS хаяг :
North 49° 00’  East 100°  21’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 10 Side2: Ө7 Side3: У 5 Side4: Ө 5 Side5: У5 Side6: Ө5

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн ул мөр маш их баларсан. Газрын гадаргаас дээш 10 см өргөгдсөн байна. Шороон далан ажиглагдана.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
20-25 лам

Тэмдэглэл :
Далай чойнхор вангийн хошууны Ар зүүн отгийн хамгийн зүүн захын хурал номын газар байжээ. Нутгийн хүмүүс газар усны нь нэрээр Тэлээгийн ам гэх ба 1940-д он хүртэл гурван дугана байсан учир Дуганын булан ч гэж нэрлэдэг байжээ. Академич Б.Ринчен гуайн жагсаалтанд "Тэлээгийн ам" гэж бичихийг "Тээлийн ам" гэж ташаарсан бололтой.

Хүснэгтийн дугаар :
ХӨГЛ 015

судалгааны баг :
Team: Г

Пэрэнлэйдүндэв


Аман түүх

Газрын зураг :