Бор бургасны хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Бор бургасны хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
146
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бор бургасны хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Галт
Баг :
2-р багийн нутаг Бор бургасны ширээгийн дэнж
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймаг Галт сум . Бор бургасны хурал Галт сумын төвөөс 42 км зайд /хуучин зүрх сум/ одоогийн 2-р багийн нутаг Бор бургасны голын Ширээгийн дэнж хэмээх газар 2 дуганы туурь байна. Өмнөд талд Улаан чулуутын овооны хяр, Мухрын давааны өвөр Бор бургасны голын хойд биед өндөр уулын бүсэд оршино. Баруун урагш 3 км орчимд Овооны хяр хэмээх нутгийн тахилгат уул бий. Энд байсан Бор бургасны хурлын 2 дуганы туурь үндсэндээ арилсан. Өвс халгай ихээр ургаж, энэ орчмын газар айлын бараа малын пүнз баригдаж,айлын хаваржаа намаржаа баригдаж байна. Үүсгэн байгуулагч нь тодорхойгүй энэ 2 дуган 1860-аад оны үед байгуулагдсан гэх ба байнгын хуралгүй сар жилийн дүйчэн өдрүүдэд Өвөр хужирт, Хөөнгийн хүрээнээс лам нар гарч ирж хурал хурдаг цагийн хуралтай байжээ. 1936 оны сүүлчээр цагийн хурал бүрмөсөн зогсож 1940-өөд оны эхээр эзгүйрсэн 2 дуганыг нураажээ. 1979 онд хэвлэгдсэн БНМАУ-ын угсаатны зүйн атласын сүм хийдийн жагсаалтанд 146 дугаарт бүртгэгдсэн байна. / Галт сумын өндөр настан Пэрэнлэйлүндэв , Шагдарсүрэн гуай нартай хийсэн ярилцлагаас 2007.06.02/
Байршлын тайлбар :
Галт сумын төвөөс 42 км зайд /хуучин зүрх сум/ одоогийн 2-р багийн нутаг Бор бургасны голын Ширээгийн дэнж хэмээх газар хоёр дуганы туурь байна. Өмнөд талд Улаан чулуутын овооны хяр, Мухрын давааны өвөр Бор бургасны голын хойд биед өндөр уулын бүсэд оршино. Баруун урагш 3 км орчимд Овооны хяр хэмээх нутгийн тахилгат уул бий.
GPS хаяг :
North 48° 53’ East 100° 10’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У16 Side2: Ө 10 Side3: У14 Side4: Ө10 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хоёр дуганы туурь үндсэндээ арилсан. Өвс халгай ихээр ургаж, энэ орчмын газар айлын бараа малын пүнз баригдаж,айлын хаваржаа намаржаа баригдсан байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1860-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
20-д лам
Хүснэгтийн дугаар :
ХӨГЛ 014
судалгааны баг :
Team: Г

