Загзуугийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Загзуугийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
118

Ринчений жагсаалт дах нэр :
Загзуугийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Бүрэнтогтох сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Далай гүний хошуу /Ар баруун баг /

Байршлын тайлбар :
Бүрэнтогтох сумын төвөөс зүүн өмнө зүгт 14 км газарт 1-р багийн нутагт Эрчмийн нурууны ард, зүүн талд Могой толгойн баруун талд Булгийн дөрөлж Загзуугийн голын өмнөл эрэг дээр оршино.Өндөр уулын бүсэд оршино.

GPS хаяг :
North 49° 39’  East 100°  00’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийд дуганы туурь баларч үгүй болсон. Энд 1990 оноос өмнө нь үнээний ферм байсан учир хүн малын хөлд их баларч мэдэгдэхгүй болжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1900 оны үед
Цамч гүүш

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1938 - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
30-аад лам

Тэмдэглэл :
1900 онд Цамч гүүшийн Их уулын аманд байсан хурлын дуганыг Загзуугийн аманд шилжүүлж Сангашир дүвчин удирдаж Жамсрай мужаанаар Цогчэн дуган бариулжээ. Гол сахиус нь Дамдинчойжоо байсан бөгөөд намрын дунд сарын 17-нд сахиус тахина.Хавар, зун Ганжуур, Данжуур хурна. Мөн Жалай нярав гэдэг хүн өөрийн хөрөнгөөр Гүнрэгийн дуган бариулж Гүнрэг бурхан тахиулж байв. Тус дуган нь бага шиг жастай өөрийн манз, цав барьдаг байв.Бас оточийн дуган байсан ба хавар намарт Оточ Манал хурж байв. Г.Сэдэд "Дурсамжит түүхэн тэдэглэл" УБ 2002 он номноос хэсэгчлэн авав.

Хүснэгтийн дугаар :
ХӨБТ 038

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :