Гялаадын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Гялаадын хурал ,Чойнпэл дуган ,

Ринчений зураг дах дугаар :
107

Ринчений жагсаалт дах нэр :
Гялаадын хурал

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Ар булаг сум 4-р багийн нутаг Урд Гялаадын голын Гялаадын аманд

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Ахай засгийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Арбулаг сум.Гялаадын дуган. Арбулаг сумын 3-р багийн нутаг Гялаадын голын Улаантолгойн өвөрт Тусгалт уулын зүүн биед том жижиг 2 дуган байсан нь 30 орчим лам байнга сууж хурдаг Зодын хурал байжээ.Байнгын хуралтай байсан ба лам нар нь ээлж ээлжээр явж хойт зүгт байх Тоом,.Өл зэрэг газар хүрч шарз,даян хийж байжээ. Байгуулагдсан он,үүсгэн байгуулагч нь тодорхойгүй энэ хурал 1936 оны эхээр хаагдаж 2 дуган нь эзгүй байж байгаад 1940-өөд оны үед нураагдсан байна. Тууриас чанх хойш 20 орчим км-т Бэлтэс харуулын түүхт 13 овоо бий. /Арбулаг сумын 2-р багийн харьяат өндөр настан Нямаа гуайн ярилцлагаас./ /2007.05.30./

Байршлын тайлбар :
Урд Гялаадын голын Улаан толгойн өвөрт Тусгалт уулын зүүн биед оршино. Тууриас чанх хойно 21 км зайд Бэлтэс харуулын 13 овоо бий. /Далан уулын овоо/ Уг туурь Сүмбэр багийн төвөөс хойш 17 км зайд байна.

GPS хаяг :
North 50° 13’  East 099°  21’

Нийт газрын хэмжээ :
Side1: УТ20 Side2: БТ20 Side3: ХТ21 Side4: ЗТ21 Side5: У 24 Side6: Ө 22

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
2 дуган лам нарын шивээ хашааны ором суурь газрын хөрснөө бүрэн эдгэрсэн байна. Газрын гадаргаас үл ялиг өндөрт өргөгдсөн далан мэт ором үлджээ.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар

Тэмдэглэл :
Уг 2 хурлын дуганы Гялаад хэмээх нэр нь энэ нутагт урсах Урд гялаад, Дунд Гялаад, Хойд Гялаад хэмээх 3 гол байдаг. Тэдгээрээс Урд Гялаадын голд байдаг учир Гялаадын хурал хэмээн нэрлэгдсэн. Чойнпэл дуган ч гэж хүмүүс ярьдаг байжээ. Энэ бол хүрээ хийд бус сүм 2 дацантай хурлын газар байжээ. Уг тууриас хойш Бэлтэс харуулын 13 овоо 21 орчим км зайд байгаа бөгөөд энэ орон зайд өөр хүрээ хийд, сүм дуган байхгүй. Бэлтэс харуулын 13 овоо гэдэг нь Сайн ноён хан аймаг Ахай Засгийн хойд хилийг Дархад отгийн газар нутгаас зааглаж тэмдэглэсэн хилийн багана ажээ. Энэ утгаараа Гялаадын дуган нь энэ аймаг хошууны хамгийн хойд захын буддын шашны сүм хийдийн байгууламж гэж хэлж болно. Дуганы өмнө талд "Буурал хятад" хэмээн алдаршсан хятад худалдаачин олон жил амьдарч байсны ул мөр болох түүний байшингийн суурь ором, худгийн ором байдаг. 1938 оны зун дуганыг сүйтгэсний дараа судар ном Гялаадын голын сав дагуу 10 гаруй км урт зурвас татуулан хийсч байсан гэдэг. Хийд жасын хувьд "Бор сарлагаараа" алдартай байсан бөгөөд жасын үхэр сүргийн 3/2 нь бор зүсмийн сарлаг байжээ. Дуганы гол шүтээн нь Говийн Лха, сахиус нь Гомбо байжээ. Шинийн 8,15,25,29-нд битүүний хурлыг маш өргөн хүрээнд хийдэг энэ хавийн айл өрх хүн бүрээс 1 хүн заавал оролцдог байв.

Хүснэгтийн дугаар :
ХӨАБ 006

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :