Ламын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Ламын хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
499
Ринчений жагсаалт дах нэр :
Зүүн хүрээ, Ламын хүрээ, Ганданшадублин, Өлзий хутагт номыг дэлгэрүүлэгч хийд
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Биндэр сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Сумын хуучин нэр :
Хөвчийн Жонон вангийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Биндэр сумын Ламын хүрээ Хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт, ойт хээрийн бүсэд, Ламын ухаа буюу Дэлүүн болдогийн баруун талд, Хурхын голын хойд талд Ламын хүрээ буюу Зүүн хүрээ оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Ламын хүрээг 1873 онд Батсүмбэр хэмээх газар анх байгуулагдсан бөгөөд 11 сүм дуган , Цогчин, Чойр, Жүд, Майдар зэрэг 10 дацантай , 316 ламтай хүрээ байсан гэж тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Ламын хүрээ анх Таван толгой гэдэг газар байгуулагдсан бөгөөд жилийн дараа 30-аад км-ийн зайтай Ламын ухаа гэдэг газар нүүж суурьжээ. Ламын хийд нь 4 аймаг, 8 дацангийн 800 гаруй ламтай, их хуралд 900-1000 лам нар цуглаж хурдаг байсан Барэйвүн хийдийн дараа орох том хийд байжээ. Холбогдох эх сурвалж: Бадамдашийн ярилцлага(Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат, өндөр настан)
Байршлын тайлбар :
Ой хээрийн бүсэд:Ламын ухаа буюу Дэлүүн болдогийн баруун талд Хурхын голын ар биед .Зүүн талдаа Онон Хурхын боом ,баруун талдаа Өвөр шивэрт гэдэг толгойтой.Энэ хүрээний үлдсэн гол тахилгат овоо хойд энгэрт нь бий.Хүүхдийн овоо буюу Чингэсийн хүй цэглэсэн газарт босгосон овоо бий.Эдгээр овоог тахидаг.
GPS хаяг :
North 48° 36’ East 110° 36’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Гол дуганын суурийн чулуу ,4 аймаг ,8 дацангийн энд тэнд тарсан суурийн чулуу үлдсэн байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes
New monastery/temple register number :
ХЭБР 085
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Д.Дамдинжав - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Б.Бадарч - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : М.Пүрэвдорж - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1993 оны 8 сарын 17 - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
800 гаруй
Тэмдэглэл :
Ламын хүрээ анх байгуулагдахдаа Таван толгой гэдэг газарт суурьшсан бөгөөд 1 жил гаруй болсны дараа энд нүүн суурьшжээ.Таван толгой гэдэг газар нь одоогийн энэ газраас баруун урд зүгт 30-аад км зайтай.4 аймаг 8 дацантай 800 гаруй ламтай Бэрээвэнгийн дараа орох том хийд байсан .Бэрээвэн хийдтэй харилцан холбоотой лам нар нь ирж очиж хуралдаж солилцон очдог байжээ.
Хүснэгтийн дугаар :
ХЭБР 086
судалгааны баг :
Team: Ж