Баруун Нарангийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Баруун Нарангийн хурал,

Ринчений зураг дах дугаар :
441

Ринчений жагсаалт дах нэр :
Нарангийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Төв

Сум :
Эрдэнэ сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Дархан чин вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Эрдэнэ сум. Баруун Нарангийн хурал Сумын төвөөс хойш 61 км орчимд Зааны голд цутгах Баруун Нарангийн гол хэмээх жижиг голын цутгалын дээд талд энэ хурал байжээ.19-р зууны сүүлч үеэр байгуулагдсан гэх энэ хурал нь нэг жижиг модон дугантай зөвхөн сар жилийн дүйцэн өдрүүдээр 20-30 лам цуглаж хурдаг бусад үед мөнх зул бүхий тахилч ламтай цагийн хурал байжээ.1935 оны үед уг хурал хаагдсаж дуганыг нь 1940-өөд оны үед буулгажээ.

Байршлын тайлбар :
Эрдэнэ сумын төвөөс хойш өндөр уулын бүсэд оршино. Сумын төвөөс 61 км орчим зайд Зааны голд цутгах Баруун Нарангийн гол хэмээх жижиг голын цутгалын дээд талд Баруун нарангийн энэхүү хурлын дуганы туурь бий. Будлан хан уул, Эрдэнэ уул, Батсүмбэр зэрэг эртний тахилгат уул бий.

GPS хаяг :
North 47° 90’  East 107°  71’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 8 Side2: Ө6,5 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг хурлын дуганы туурийн үлдэгдэл газрын хөрснөө бараг арилсан мэдэгдэх ул мөргүй болжээ. Нутгийн хүнээр заалгаж очсон ба өндөр уулын бүсийн өвс ургамал ихээр ургасан дээр нь цасаар даржээ.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1936-1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-д оны эхээр - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
ТӨЭР 043

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :