Юншийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Юншийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
442

Ринчений жагсаалт дах нэр :
Юншийн хийд /Бөөр жас /

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Төв

Сум :
Баянжаргалан сум Жаргалант баг

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Боржигон цэцэн чин вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Баян жаргалан сум Юншийн хурал /зодын хурал/ Баян жаргалан сумын төвөөс баруун хойш 17 км-т Хүн овоот хэмээх толгойн зүүн талд байх Боржигон худгаас баруун хойно 1 км-т Юншийн хурал хэмээх цагийн хурлын нэгэн дуган байжээ.Энэ хурлыг засаг бэйл Цэрэнсандивын үед 1876 онд байгуулж Дүншигийн чого хуруулж байхаар тогтжээ.Энэ хурал нь нас барсан хүний хойдхыг дааж ном уншдаг Зодын хурал байсан байна.Энд нийт 5-6 зоч лам сууж хурдаг байжээ.Уг хурал 1933, 1934 оны үед хаагдсан байна.

Байршлын тайлбар :
Баянжаргалан сумын төвөөс баруун хойш 17 км зайд тал хээрийн бүсэд Зээгийн цагаан толгой хэмээх талын намхан толгой бий. Уг толгойн өмнөд талд 10 орчим км–т Гэдгэр хангай төмрийн уурхай баруун талд баруун хойно Хашаатын тал хэмээх өргөн тал, чанх хойно 7-8 км-т Хүн овоот хэмээх толгой зүүн талд 6 км-т Боржигон худаг, 7 км-т сүүж худаг хэмээх хоёр худаг бий. Боржигон худгаас баруун хойно 1км-т Юншийн хийдийн нэг дуганы туурь байна.

GPS хаяг :
North 47° 07’  East 108°  11’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 7 Side2: Ө4,5 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Тал хээрийн бүсэд байх нэг дуганы туурийг олоход бэрхшээлтэй ба Боржигон нэрт худгаар чиг баримжаа авна. Дуганы туурийн чулуу овгор далан шороо мэдрэгдэх ба туурийн орчимд ёроол нь хагархай ширмэн тогоо, төмөр, заазуур бололтой зүйл зэрэг байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-д оны дунд үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1936 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1950-д оны эхээр - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ТӨБЖ 059

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Additional Material / Нэмэлт материал