Эрдэнэ толгойн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Эрдэнэ толгойн хурал,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Баяндэлгэр сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эрдэнэ толгойн хурал Хуучнаар Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т, Эрдэнэ толгойн өвөрт, Хавцалын шил хэмээх газар уг хурлын газар оршиж байжээ. Зүүн талд нь Бага оорцог, баруун талдаа Их мандал гэдэг уултай. Аман эх сурвалж: Ламтаны хийд нь нүүдэллэж явсан бөгөөд 1.Лагт буюу Лагай 2.Эрдэнэ толгойд 3.Бадрах овоо ( Эрдэнэ овоо) гэдэг газар тус тус суурьшиж байжээ. Ламтаны нүүдэллэн хурал ном хурдаг Лагай, Өгөөмөр, хавцалын Эрдэнэ толгой зэрэг хийд сүмүүд байсан ба одоо ч туурь ором нь байна. Ламтан гэгээн Дарьгангын Алтан овоог жил бүр очиж тахидаг эзэн лам нь байсан гэдэг. Алтан овоог тахихаар явахдаа Өгөөмөр, Өлзийт хоолой, Эрдэнэ толгой, Байшинт, Сайн салаа гэх мэт газруудаар байнга буудал хоноглож хурал ном үйлдэж уул усаа аргадаж явдаг гэлцдэг. Холбогдох эх сурвалж -Сүхбаатар аймгийн Орон нутгийн судлах музейн судалгаа -Я.Амарсайханы ярилцлага-(Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гандандамбадаржаалин хийдийн хамба лам)

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд Эрдэнэ толгойн өвөрт Хавцлын Ширээ гэдэг газарт, урд талдаа Бат оорцог, зүүн дээр нь Хавцлын булан, зүүн талд нь Батоорцог, баруун талдаа Их Мандал гэдэг уултай сумын төвөөс зүүн зүгт 25 км-т оршино.

GPS хаяг :
North 45° 22’  East 112°  24’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Овгор шороон болон хөх тоосго чулуун тод сууриуд үлджээ. Хэмжээг багцаагаар авлаа.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Жамбалдоржийн Болорчулуун 1980 онд төрсөн сүмийн тахилч лам тэрээр хийдинй туурийг зааж өглөө.

Хүснэгтийн дугаар :
СББД 028

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors