Хөгцт дэхь Зодын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Хөгцт дэхь Зодын хурал,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
мэдэгдэхгүй

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Дэрэн сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Товч түүх :


Дундговь аймаг Дэрэн сум. Хөгцийн зодын хурал. Дэрэн сумын төвөөс баруун хойш 45 км , Саруул багаас хойш 20 кмт Нарангийн овооны хойд тал Номт, Хөгц хэмээх газар Номтын баруун талын Адъяасүрэнгийн бууцны дэргэд энэ зодын хурал байжээ. Б.Ренчиний эрхлэн 1979 онд хэвлүүлсэн “ БНМАУ-ын угсаатны зүйн атлас” –ын сүм хийдийн жагсаалтанд бүртгэгдээгүй энэ зодын хурал нь 1910-аад оны дунд үеэс Пунцаг зоч гэдэг хүн өөрийн хөрөнгөөр нэг дуган байгуулан 3-4 зоч ламтай хамт сууж байгаад 1936 оны үед тарсан байна. Эдгээр зоч лам нар сүсэгтний хүсэлтээр зод тавих, лүүжин тавих зэрэг улааны чиглэлийн уншлага зан үйл хийдэг байжээ. Дээрхи зоч лам нар байнга дугандаа суудаггүй ихэвчлэн гэр гэртээ байж сарын сүүлчээр л дугандаа ирж 3-4 хоног хурдаг байсан ажээ.

Байршлын тайлбар :
Сумын төвөөс баруун хойш 45 км-т Саруул багаас баруун хойш 20 км-т Нарангийн овооны хойд талд Номт Хөгцт гэдэг газарт бий. Номт овооноос баруун зүгт Адъяасүрэнгийн бууцанд буй.

GPS хаяг :
North 46° 30’  East 106°  31’

Нийт газрын хэмжээ :
Side1: У20 Side2: Ө5 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Адъяасүрэнгийн өвөлжөө байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Адъяасүрэнгийн өвөлжөө байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Пунцогзон - Ярилцлагын дугаар: А 76, А 74

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
Пунцагзон /шавь нартайгаа/

Хүснэгтийн дугаар :
ДУДР 092

судалгааны баг :
Team: Д

Нанжид Гонгор


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДУДР 092  ATSF  А.Лхагва  Дэрэнгийнхэн  Ном Хуудас : 38-40  0000-00-00      Д