Мэргэн Бандидын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Мэргэн Бандидын хийд,

Ринчений зураг дах дугаар :
566

Ринчений жагсаалт дах нэр :
Содномдаржаалин бандидын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Матад сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Үйзэн Бэйсийн хошуу

Товч түүх :


Дорнод аймгийн Матад сумын Мэргэн Бандидын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт, тал хээрийн бүсэд , сумын төвөөс зүүн урагш 20 км-т Мэргэн хамбын хийд буюу Содномдаржаалин бандидын хийд оршиж байжээ. Хийдийн хойно Арслан уул, баруун урд Хөх гэр, баруун урд Галбиртын булаг, зүүн талд Мөнхөд, баруун хойно Арслангийн шандтай. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Үйзэн бэйсийн хошууны Мэргэн хамбын хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Бадаргуулт Төрийн долоодугаар (1881) онд Мэргэн гэгээн Бандидагийн анхдугаар хувилгаан Лувсансамдан харьяат хошууны нутагт Цагаан Арслан хэмээх газар хувийн хүчээр сүм , суварга байгуулж, лам нарыг суулган шашныг дэлгэрүүлж амьтныг туслан явж харьяат сүмд “Пунцагдаржалин” нэр олгуулжээ. Жанч халсны хойно хоёрдугаар үеийн хувилгаан Сандагварийг Бадаргуулт Төрийн гучингуравдугаар (1907) онд уул сүмд нийлүүлэн суулгажээ. Олноо өргөгдсний хоёрдугаар (1912) онд уул сүмд Ганжуур зэрэг ном судар нэмэн байгуулсан учир айлтгаад хувилгаан ямба Мэргэн бандида цол шагнан хүртээжээ. Дараа хувийн хүчээр нэмэн байгуулсан сүмд зарлигаар “Буяныг дэлгэрүүлэгч” нэр шагнажээ (Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004) 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: хилээс дотогш 90 км-т Цагаан арслан хэмээх газар оршин байсан уг хийд нь Бадаруулт төрийн 6-р он буюу 56 жилийн тэртээ Хошуу захирсан ноён бэйс Доржюулжилдогийн санаачлагаар үүсэн бий болсон бөгөөд сүм, дуган 5, 94 ламтай үүнээс, гавж дөрөв, маарамба нэг, равжамба нэгтэй, хөрөнгийн хувьд нэг жастай, адуу 2, үхэр 2, хашаа 4, байшин 15, эсгий гэр 9-тэй байжээ. Хийдийг 1937 оны 11-р сарын 12-нд Засгийн газрын тушаалаар дотогшлон нүүж чадаагүйн учир лам нарыг нь тарааж хаасан тухай тэмдэглэжээ. Холбогдох эх сурвалж -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сэтгэлийн тахилгат уул буюу Хатгины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу, Г. Аким, Улаанбаатар 2003 -Ядамын Жүрмэдийн ярилцлага (Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэрлэн сумын өндөр настан. 1921 онд төрсөн)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Арын өндөр уулыг Цагаан Арслан гэдэг. Баруун урдаа Хөх гэр гэдэг газартай. Баруун урд нь Галбиртын булаг. Зүүн талд нь Мөнхөд гэдэг газар бий. Баруун хойноо Арслангийн шанд. Сумын төвөөс зүүн урагшаа 20 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 52’  East 115°  33’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нэлээд том талбай эзлэсэн тууриуд үлдсэн байх бөгөөд хэмжээ хийгээд байрлаж байсан нь тодорхой байна. Зассан байгалийн чулуу, хөх тоосго, ваарт дээврийн үлдэгдэл их.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ДОМТ 051

судалгааны баг :
Team: Ж

Ядамын Жүрмэд


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors