Гүний хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Гүний хийд,

Ринчений зураг дах дугаар :
544

Ринчений жагсаалт дах нэр :
Гүнгийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Булган сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Чин Ачит бэйсийн хошуу /Сан бэйс/

Товч түүх :


Дорнод аймгийн Булган сумын Гүний хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошуу одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутагт,тал хээрийн бүсэд, Хэрлэн голын урд биед, Бат-Овооны хойд талд, Чойбалсан хот буюу Хэрлэн сумын төвөөс баруун зүгт 11 км-т уг хийд оршиж байжээ. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т уг хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Түгээмэл Элбэгтийн аравдугаар /1860/ онд засаг бэйс Минжүүрдоржийн үед сул гүн Чойжинжав тэргүүлэн Очир хүрээ овооны өвөрт үргэлж хурах Чогчин хурал байгуулав. Бадаргуулт төрийн арванхоёрдугаар /1886/ онд сул гүн Насан-Очир тэргүүлэн Манба дацанг нэмэн байгуулж сургууль хурлыг үргэлжлүүлэн үйлдүүлжээ. Энэ хурал сүмүүдийг Бат-Уулын өвөрт нутаглуулан суулгаж Бадаргуулт Төрийн гучиндөрөвдүгээр /1908/ онд “ Буяныг бүтээсэн сүм “ хэмээх нэр шагнуулжээ./Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Гүний хийд буюу Буян бодогчийн хийд нь Бадруулт төрийн 34-р онд хошууны ноён Гүний санаачлагаар байгуулагдсан бөгөөд Чойр, Мамба дацантай, жасын хөрөнгийн хувьд нэг адуутай хэмээн тэмдэглэгсэн байна. Холбогдох эх сурвалж: -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 Дорнод аймгийн хураангуй түүх, А.Дамдинсүрэн, Чойбалсан 2001

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино.Урд талдаа Бат-Овоо. Хэрлэн голын урд биед Чойбалсан хотоос баруун урагш 11 км-т оршино.

GPS хаяг :
North 47° 59’  East 114°  05’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Нэлээд том талбайг эзлэн орших тууриуд үлдсэн байх бөгөөд маш их малтсан. Мөн шарил хажууд нь байдаг учраас хэмжээ тогтоох боломжгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1880 он
1880 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ДОБГ 036

судалгааны баг :
Team: Ж

Дэрэм


Аман түүх

Газрын зураг :