Толийн зуугийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Толийн зуугийн хийд,

Ринчений зураг дах дугаар :
655

Ринчений жагсаалт дах нэр :
Толийн зуугийн хийд / Туулай хурал /

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорноговь

Сум :
Хатанбулаг сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Сумын хуучин нэр :
Мэргэн вангийн хошуу

Байршлын тайлбар :
Яг тэндээ бол задгай булгийн арын тэгш талбайд баригдсан. Баруун, баруун хойд талаар, зүүн, зүүн урд талаар нь уул овоотой. Баруун хойд талд нь Толийн шар гэдэг уул. Зүүн талд нь Эрдэнэхайрхан, зүүн урд талд нь Хацавчийн ам, баруун урд талд нь Толийн булан гээд задгай ус байна. Сумын төвөөсөө зүүн урагшаа 30-км газарт оршино. Сулин баг Агаруут багийн заагт буй.

GPS хаяг :
North 43° 01’  East 109°  23’

Нийт газрын хэмжээ :
Side1: 150 Side2: 150 Side3: 150 Side4: 150 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энд ухаж чулууг нь буулгаж гаргасан том далан довжоо үлдсэн байна. Том том овоолсон шавар шороо том том дуганы суурийн засмал боржин чулуу хагархай тоосго дээврийн ваар, барилгын материалын хогоор дүүрсэн сүмийн туурь л үлдсэн байна. Уг нь гадуураа хэрэмтэй голоороо том гол дуган бүхий хийд байсан бололтой.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
Толийн зуугийн тухай товч хууч яриа өгсөн Сулин багийн засаг дарга Маам. Толийн зуу нь Манжийн хааны зөвшөөрөлтэй монголд байгуулсан хийд юм. Монголд хэдхэн байдаг Зуу бурхантай газрын нэг байсан (Эрдэнэ зуу, Зандан зуу гээд 3,4хэн л зуу бурхан байдгийн нэг). Хийдийн сүм дуганы туурийн чулуу нь урт урт 1-2м шахуу урттай том том боржин чулуу байх ба бүгдийг нь сууринаас нь ховхлоод хаячихсан байв. Бид Маам гуайгаас учрыг асуухад нэг үе энэ Сулингийн отрядаас цэрэг дайчлан тэдгээр дуган сүмийн хундамын чулууг авч жагсаалын талбай өөр бусад зориулалтаар авч ашигласан байна. Тэгтэл тэр цэргийн ангид цэрэг нь даргыгаа барьж алах юм уу өөрийгөө алж, хорлох хэрэг тасрахгүй гарах болжээ. Тэгээд тэр авсан чулуугаа бүгдийг газар дээр нь авчирж буулгасан. Тэр нь энэ овоолсон чулуу юм гэж Маам гуай хуучиллаа. Мөн нэг хэсэг аймгаас болон орон нутгаас хүмүүс их ирж нас барсан хүний хөшөө чулуунд эндээс чулуу авч ашигладаг байсан гэнэ. Мөн барилгын байшинд хэрэглэхээр хүмүүс хөх тоосго, довжооны чулууг ухаж сэндийгээд юу ч үгүй болтол нь сүйдэлжээ. Тиймээс хийдийн туурь дээр байгаа ормыг одоо хараад дуганы буурь, сүм, жас, айлын сууц аль болохыг ялгахад бэрхтэй болжээ. Энд байгаа энэ боржин чулууг хятадууд урд хийгээд тэмээгээр, үхэр тэргээр авчирсан гэж хөгшчүүл ярьдаг байсан гэж хуучилсан 14.а Зургийн дугаар: 58001564-1575 1564-1570 бүх талаас нь авсан зураг 1571-1576 барилгын материалууд

Хүснэгтийн дугаар :
ДГХБ 063

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors