Нарванчингийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Нарванчингийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
896

Ринчений жагсаалт дах нэр :
Нарванчингийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Говь-Алтай

Сум :
Тайшир сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Товч түүх :


Говьалтай аймаг Тайшир сум. Нарбанчин хутагтын хүрээ Засагт хан аймгийн Нарбанчин хутагтын шавийн хүрээ нь одоогийн Тайшир сумын төвөөс 18 км-т Завхан голын эрэг дээр төвхнөж байжээ.Анх 1802 оны хар нохой жил Нарбанчин хутагт Агваанчойрогдашжамц, завхан голын хойд эрэг Чандмань уулын өвөрт сүм хийд байгуулж Манжийн хааны зарлигаар “Соёлыг бадруулагч сүм” хэмээн нэр шагнуулжээ.Ийнхүүү 1802 оноос Цогчин, хангал, Ганжуур, Хайлан хурлуудыг хурж Майдар эргэх ёсон тогтоожээ.Дараа нь 1864 онд тус шавийн Дилов хутагт Эрх цорж Рашпунцаг Цаннидын хурал тогтоохоор Богд Жавзандамба хутагтад айлтгасанд Богд гэгээн Жаминшадавын игчаагаар байгуулахыг дурьдан зөвшөөрөл олгосноор Цаннид хурал хурж эхэлжээ.Дараа нь 1880 онд Нарбанчин хутагт Бирваа мөн шавийн Дилов хутагт Эрх цорж Рашпунцаг нар Жүд дацанг хурал хуруулжээ.1918 онд энэхүү 2 дацанд нэр шагнуулахаар Богд Жавзандамбад айлтгахад 8-р Богд Жавзандамба хаан зарлиг гарган Цаннид дацанг “Чоянжүрмэддэгчинлин” , Жүд дацанг “Тэвшинсүмбэрэллин” хэмээн тус тус нэр шагнажээ.20-р зууны эхээр Нарванчин хутагтын хүрээнд 7-8 сүм дугантай Ламрин, Ложин, Цаннид номын сургуультай Дончид, Найдан чого, Манал, Нүннээ зэрэг хурлуудыг цаг ямагт хурдаг нийт 300 шахам ламын данстай хурал номын газар байжээ.Зуны эхэн сард Майдар эргэдэг, Зуны адаг сард Нүгнээ сахидаг намрын эхэн сард Ганжуур эргэж намрын дунд сард нь Хайлан хурдаг байжээ.Харин Цам гардаг байсан тухай доторхой мэдээлэл байхгүй байна.Тус хүрээний сүм дуганы хийц зохиомж хосгүй хийцтэйгээрээ бусад хүрээ хийдүүдээс ялгаатай байсан гэдэг.Хагас өртөө газраас өглөө нар ургах орой нар шингэх үеэр сүм дуганы Алтан Ганжирууд Түмэн зул асаасан мэт шаргалтаж харагддаг байсан нь нэн үзэсгэлэнтэй бөгөөд аргагүй л Халхын 2 том хутагт хутагтын ид шидэнд бишрэх энгийн сүсэгтэн олны итгэлийг улам бүр нэмэгдүүлдэг байсан тухай настайчууд ярьдаг ажээ.Богд хаант Монгол улсын үеийн 13 тамгатай хутагтын 2 нь нэгэн хүрээнд зэрэгцэн сууж байсан нь ховор тохиол учирал бөгөөд энэ 2 хутагтын хүрээнд эргэл мөргөлөөр ирэх хүмүүс, цагаачлан амьдрах хүмүүс элбэг байснаас уг шавийн хутагт олон газрын халх, торгууд, өөлд, дөрвөд зэрэг олон ястан суурьшин амьдарч байжээ.Тус хүрээнд Нарванчин хутагтын халхад тодорсон сүүлчийн 5 дүрүүд, Дилов хутагтын сүүлчийн 3 дүр үе дамжин залагдан сууж түмэн шавь нартаа буян хишгээ хайрласаар ирсэн түүхтэй юм байна.Тус хүрээнийхэн хүрээ хийдээс холгүй орших эртний тахилгат Гэгээн овоо хэмээх овоогоо хаврын адаг сард тахидаг байжээ.1929 онд Дилов хутагт Жамсранжав хүрээнээсээ баригдсан ба 1937 онд хутагтын хүрээний хурал номыг тараж 1939-1940 онудад сүм дуганыг нь нураан буулгажээ.Одоо Нарванчин хутагтын хүрээний туурин дээр Цогчин дуганы 4 хана нь босоо хэвээрээ үлдсэн ба бусад сүм дуганы зөвхөн туурь нь л үлджээ. Нарбанчин хутагт.Энэ хутагтын анхны дүр Бадамдорж/1699-1737/,2-р дүрийн хувилгаан /1733-1817/,3-р дүрийн хувилгаан Түгжжав /1828-1861/,4-р дүрийн хувилгаан Бирваа /1862-1870/,5-р дүрийн хувилгаан Пүрэвжав /1884-1903/ нар тус тус амьдарч байжээ. Дилов хутагт Б.Жамсранжав. Дилов хутагтын 5 дахь удаагийн дүр Башлуу овогтой Жамсранжав Чин улсын Бадаргуулт төрийн хөх мичин жилд Засагт хан аймгийн Загд самбарын хошууны нутагт ард Башлуугийн гэрт төржээ.Богд гэгээнээс “Өмнөх Диловын дү мөн” гэсэн лүндэн бууснаар 5 настай Жамсранжав их хүрээнээ эцэг эхийн хамт залагдаж Банди сахил хүртжээ.Улмаар 7 насандаа Равжун сахил, 21 насандаа Гэцэл сахилыг авсан байна.Цаашдаа олон эрдэм мэдлэгийн ариун ном сударыг шаргуу суралцан идэр залуу наснаасаа улс орон шашны үйл хэрэгт зүтгэсээр анх 1916 онд Хатанбаатар вантай нэгдэн баруун өмнөд хязгаар нутаг дахь самууныг дарах ажилд томилогдож түүгээрээ үнэлэгдэн цол хэргэм шагнагдаж явжээ.1929 оны сүүлчээр Дилов хутагтыг Эрэгдэндагвын 38-ын хэрэгт холбогдуулан баривчилж байцаагаад хэрэг эс хүлээсэнд тэнсэн өгж суллажээ.Түүнээс жилийн дараа монголын дотоод яамнаас төвдийн гэгээн Банчин богд болон, Гоминдааны хятад, Өвөрмонголд нэвтэрч байсан Япончуудыг тагнахаар Дилов хутагтыг Хятад улс руу туршулар явуулсан байна.Ийнхүү 1939 оны 2-р сарын 26-ны хаврын шөнөөр үүрээр эх нутгаа орхин явжээ.Энэ үед “Дилов хутагт оргожээ” гэсэн цуу яриа зориудаар тараасан байна.Тэрбээр 1932 оны 6-р сарын 28-нд Бээжин хотноо очиж Баняин богдод мөргөөд түүний хамт Нанжин хотноо Халхын тухай хуралд оролцон Хятад Монгол аль ч улсад дураар явах тамгатай бичиг олж авжээ.Дилов хутаг энэ хуралд оролцсоныхоо дараа Өвөрмонголд сууж байх хугацаандаа баруун Сөнөдийн Дэмчигноров ван болон тэндэхийн дэвшилтэт үзэлт ноёд язгууртнуудтай холбоо тогтоож байв.Ийнхүү хилийн чандад явсаар эргэж монгол руу холбоо барих боломжгүй болсны дээр Дилов хутагтад үүрэг өгч явуулсан хүмүүс 1937, 1938 оны үед ихэнх нь хэлмэгдэж үгүй болсон нь түүний үнэн учрыг мэдэх хүнгүй болж “оргодол” гэдэг хуурамч нэр нь үнэн мэт болж хутагт эх орондоо эргэн ирэх ямарч боломжгүй ажээ.1949 оны 2-р сард Америкийн монголч эрдэмтэн профессор Латтиморын тусламжаар Дилов хутагт анх Америкд очиж Балтимори хот дахь Жонс Хопкензийн их сугуульд монгол судлалын тэнхимд ажиллаж байгаад 1950-1952 оны хооронд тэндэхийн халимагуудтай хамтран Нью-Жерси муж улсад Буддын шашны анхны сүмийг байгуулж өөрөө ширээт ламаар нь заларчээ. Тэрбээр Өвөрмонголын удирдагчид болон Гоминдааны Чан Кай Ши-гийн, Далай лам зэрэг хүмүүсийн зөвлөхөөр ажиллаж байсан байна.Лхаст 3 жил болохдоо Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын гэрийн багшаар мөн ажиллаж байжээ.1961 онд бүрэн эрхт туурга тусгаар БНМАУ дэлхийн эв хамтын байгуулага НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болж НҮБ-ийн төв байрны их танхимд БНМАУ-ын төрийн далбаа өргөгдөхөд хурлын их танхимын хойд хэсэгт нэгэн монгол өвгөн нүднээсээ нулимс дуслуулан суусан нь Дилов хтагт Жамсранжав гэгээн байжээ.1965 оны 4-р сарын 7-нд Нью-Йорк хотноо Дилов хутагтын 5-р дүр Башлуугийн Жамсранжав таалал төгсжээ.Тэрбээр монголын их хутагтуудын хамгийн сүүлчийн хутагт бөгөөд шарын шашны томоохон төлөөлөгч байжээ.1990 оны 5-р сарын 18-ны өдөр БНМАУ-ын Дээд шүүхийн 04 дүгээр тогтоолоор Дашлуу овогтой Жамсранжавын холбогдох хэргийг хүчингүй болгож цагаатгасан юм.Дилов хутагт хэмээх хувилгаан нь Халхын 84 шидтэний нэг байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Жаргалан сумын ИТХТ-ийн дарга Сэр-од гуайтай хийсэн ярицлагаас 200.09.02 2. Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 3.П.Батсайхан “Есөн хутагт” УБ 2001

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Завхан голын эрэг дээр сумын төвөөс зүүн талд 18 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 41’  East 096°  50’

Нийт газрын хэмжээ :
Side1: 65 Side2: 100 Side3: 65 Side4: 100 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гол цогчэн дуганы хана үлдсэн бусад дугануудын чулуун тав суурь үлдсэн.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ГАТШ 116

судалгааны баг :
Team: Б

Лутын Санжхүү


Аман түүх

Д.Сэр-Од


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :