Олгонууд хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Олгонууд хурал,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ганданравжаалин
Төвд нэр Уайли:
*dga' ldan rab rgyas gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
900
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Олгонууд хурал /Ганданравжаалин/
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Говь-Алтай
Сум :
Дэлгэр сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Эрдэнэ бишрэлт засагт ханы хошуу
Товч түүх :
Говьалтай аймаг Дэлгэр сум. Олгонууд хурал /Тайганын хийд буюу Цоохорын хурал/ Одоогийн Дэлгэр сумын Тайган нуурын хөвөөнд 1890-ээд оны үзд байгуулагдсан Тайганы сүм Цоохорын хурал ч гэж бас нэрлэдэг отгийн хурлын нэгэн дуган байжээ.Тайганы сүм гэдэг нь нуурынхаа нэрээр нэрлэсэн бөгөөд Цоохорын хурал гэж тухайн Цоохор отгийн хурал учир ийн нэрлэжээ.Голдуу Цогчин уншлагатай цагийн хуралтай сарын дүйцэн өдрүүдээр отгийн болон бусад отгийн лам нар ирж ихэвчлэн Цогчин, Жамбалсанжид, ногоон дарь, Цагаан дарь эх уншдаг байжээ.Уг нэг дуган нь чулуугаар суурийг нь тавьж тоосгоор өрсөн бөгөөд 2 хятад хүн 3 жил шахам барьж босгосон гэж нутгийн хөгшчүүл ярьдаг байжээ.Хэн гэдэг хүн анх хэзээ үүсгэн байгуулсан нь тодорхойгүй бөгөөд тус хурал нь 1937,1938 оны үед хаагдаж таржээ.Одоо уг дуганын туурь Тайган нуурын хойд хөвөөнд зөвхөн суурийн хэдэн хавтгай чулуу л үлдсэн байдаг.Энэ дуган нь зөвхөн нэг отгийн цагийн хурлын дуган байсан бололтой.Одоо Тайганы сүмийн хурал номыг залгамжлан Дэлгэр сумын төвд шинэ цагийн Дашжанцан хийд байгуулагдан хурал номын үйл ажиллагаа явуулж байна. /Дэлгэр сумын Дашжанцан хийдийн тэргүүн лам Шагдарсүрэн гуайтай хийсэн ярицлагаас 2007.09.02
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд оршино.
GPS хаяг :
North 46° 21’ East 097° 22’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 15 Side2: 35 Side3: 15 Side4: 35 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Тайган нуурын эрэгт намагжиж шигдэж ирсэн. Чулуун туурь бараг үлдээгүй.
Сүм хийд байгуулагдсан он :
1890 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ГАДЛ 006
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Хүснэгтийн дугаар :
ГАДЛ 118
судалгааны баг :
Team: Б