Sain khaany khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Sain khaany khuree,Khugshin khiid,Khan khugshnii khuree,Gandan semplen,Uyangyn khuree,Sain noyony khuree,

Rinchen Number :
820

Rinchen Name :
Sain khaany khuree /Khan khugshnii khuree, Uyangyn khuree/

Type of Temple :
Monastic School

Aimag Temple located in :
Ovorhangai

Sum Temple located in :
Uyanga soum

Old Aimag Name :
Sain Noyon

Precis History(In Mongolian only):


Өвөрхангай аймаг Уянга сум Уянгын хүрээ “Сайн ноёны хошуу хүрээ”/Хан хөгшиний хүрээ/ Сайн ноёны хошууны ард олны дунд шарын шашин дэлгэрч эхэлсэн 1660-аад оны үеэс анхны дуган сүмүүд баригдаж эхэлжээ.Тодоруулбал 1662 онд тус хошуунд сүм дуган байгуулж шашны цаг үеийн хурал хурдаг болов.1681 онд Онгийн хүрээ,одоогийн Уянга сумын төв түүний ойролцоо Ханичин Чойгилын гэгээний гурван дацанг тус тус байгуулжээ.Анх энэ хошуу нутагт буддын шашны сүм дуган байгуулсан тухай улсын гөв архивийн баримтанд “…Энх амгалангийн 29-р /1690/онд засаг ван Шамбын үед Ханчин Чойгэлийн гэгээн Лувсанданзанжанцан бээр Дайчуудын зэрэг хурал сургууль үүсгэн сүм жас байгуулан “Ганданжанчивлин” дацан хэмээжээ.Мөн/1690/ онд засаг ван Шамба,ХанчинЧойгэлийн гэгээн Лувсанданзанжанцан нар Сундуй,Жигжид,Аюуш,Махгал зэрэг арван догшид тэргүүтэн хурах сургуулийн сүм жас байгуулан “Ганданлэгшидлин”дацан хэмээжээ.Найралт төвийн 2-р /1724/онд Сайн ноён Засаг хошой чин ван Дэчинжав,Банчинбалбарын гэгээнтнээр Лхам,Бэгз тэргүүтнийг үүсгүүлж “Ганданшаддублин” дацан хэмээжээ.Найралт төвийн 10-р /1732/онд мөн засаг ван Дэчинжавын үед хоёрдугаар гэгээн Банчинбалбар харьяаг хошууны зүүн сумын Банижавын гэрт хувилсан учир Богд гэгээнтэн сайшааж Нандин Лхам бурхан цан нэг хос шагнаж Ганданшагиллин дацанг цүглэж байгуулсугай хэмээсний учир лхам,шалын зэрэг хурал цүглэжээ,Тэнгэрийн тэтгэсний 55-р /1790/онд засаг ван Цэдэнжав,тойн бандид лам Доржжигжид нар Дэмчиг,Шалын,Бэгз тэргүүтний сүм цүглэж жас сан байгуулан “Гандангэмпиллин”хэмээн нэрлэжээ.Үүнээс хойш 1819 онд засаг ван Цэрэндоржийн үед Цанид дацан,1824 онд Хайлансожин,маань мэгзэмийн бүтээл,чоймпоролмоломын зэрэг хурал сургуульцүглүүлж сүм жас байгуулсан учир “Гандантэгчилэн”дацан хэмээжээ.1835 онд Гүнрэг,Минтүв,Жамсран тэргүүтэн цүглүүлж сүм жас байгуулан “Гандандаржаалин” дацан хэмээжээ.1840 онд засаг ван Цэрэндорж,Гүнбүм хийдийн ханбо Галсанданзанжамц болон харьяа хошууны Ёнзон Дамцагдорж нар хамтран Ламын чодов,Махгалын дордог зэрэг хурал сургууль цүглэж сүм жас байгуулан “Ганданшадубдаржаалин” дацан гэж нэрлэжээ.Түгээмэл Элбэгтийн 10-р/1860/ онд засаг ван Дамчой,хошууны ханбо Галсан Иш нар Манба хурлын сургууль байгуулж “Ганданшангадаржаалин”дацан хэмээжээ...”гэсэн гар бичмэлүүд хадгалагдаж байна./МУҮТА.ФА-3,д-1,хн-121/ Ийнхүү дээрх сүм жасууд нь сайн ноёны хошууны хүрээ хийдийн үндсэн эх үүсвэр ньболсон байна..Түүгээр эх суурь нь тавигдсан Сайн ноёны хошууны сум хамжлагын жижиг хурал жасууд нэгдэж 1820 онд байгуулсан Сайн ноёны хошууны хүрээ төвлөн өргөжжээ.Хошууны хүрээнд шавилан суугчид ба бусад хүн амын тоо нэмэгдэн олшров.Дуган сүм нэмж байгуулагдахын хирээр Сайн ноёны хошуу хүрээ нь /Хан хөгшний хошуу/ монголын 900 гаруй сүм хийдийн 100 гаруй томоохон Хүрээний нэг нь байжээ.Дорно дахины уран барилгын төгс, төгөлдөр хийц, монгол үндэсний гар урлалын гайхамшиг, хээ угалзын өнгө хослолын цогцол болсон том жижиг 30 шахам дуган, 1000 гаруй лам хувраг шавилан сууж буддагийн ёсны бясалгал үйлдсээр ХХ зууны 30-аад он хүрчээ.1937 оны байдлаар тус хүрээнд 1231 лам бүртгэгдэж байснаас байнга шавилан суудаг 1103 байжээ.Тус хүрээнд Чогчин, Чойрын, Гол сумын, Баруун сумын, Зүүн сумын, Гэмплэн, Ганжуурын Жанчивлин, Ламрин, Жүд, Дуйнхорын, Мамбын, Мянган бурхны, сувраганы зэрэг 14 том дуган, бага баруун, махгал, Дамжин, Гүн-аа, Ядам, Говийн лха, Жимплэнгийн Лхаган, Дархийн илэхэт, Лаврийн, Намжирам, Намсрайн зэрэг 11 жижиг дуганууд байснаас гадна гэр хэлбэрийн дуганууд хэд хэд байжээ.Дугануудын дотроос Чойрын дуган, Чогчин дуган, баруун сумын дуганууд их том хоёр давхар байжээ.Тухайлбал Чойрын дуган 1000 гаруй лам нар хурал хурах суудалтай байжээ.Монголын хүрээ хийдийн гайхамшигуудын нэг есөн эрдэнийн ганжуур тус хүрээнд гурав байхад, Чогчин дуганд үзүүр тохой хэмжээтэй нэг ижил мянган бурхан залаастай байв. 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр гус хүрээнд хувилгаан лам Довчин содном,гачин лам Ишдорж нарын мяндагтнууд сууж байв.1926 онд дуган сүмүүдээс гадна том жижиг модон байшин нилээд байсны 80% нь хүрээ жасых,20 орчим хувь нь ардуудынх байв. Сүм дуган нь мод,тоосгоор барьсан заримынх нь дээвэр ногоон паалан дээвэртэй байжээ. Уянгын хүрээний дацан бүр өөр өөрийн шүтээнтэй байсан ба жишээ нь Баруун дацан Улаан сахиус, Чойр дацан Ногоон дарь эх шүтэх жишээтэй байв.Жанчивлин дацан Махгал шүтнэ. Хүрээний их хамбаас гадна зөвхөн Чойр дацан л хамбатай, бусад дацангуудыг ловон лам тэргүүлнэ.Зуны адаг сарын шинийн 8-нд Майдар эргэнэ. Майдар эргэхийн өмнө108 цам гарна.Майдар эргэж дуусаад Хайлан хурна. Хайланд 200 шахам лам хурна. Өвлийн адаг сарын 29-нд сор залж байжээ.Тус хүрээнд гавжийн болон маарамбын дамжаа барьж олон гавьж,эрдэм чадалгай маарамба нар сууж байв.Уянгын хүрээ нь монгол үндэсний гар урлалын эртний уламжлалтай,нэрт урчууд дархчууд олонтой байв.Энд Жамъянчоймбол,Содномдорж,Галсаннасан нарын зэрэг урчуудыг нэрлэж болно. Хүрээний жасууд ихээхэн бэхжиж 1918 оны байдлаар 10000 орчим мал тоологдож байв.19-р зууны дунд үеэс малгүй ядуу ард иргэд хүрээ,жасын хар бор ажлыг хийж хүрээ хийдийг дагаж суурьшснаар ийм өрхийн тоо Уянгын хүрээнд 300 орчимд хүрсэн байв. Уянгын хүрээний тоиоохон лам нарыг 1937 оны өвөл хувьсгалын эсэргүү нэрээр хилсээр баривчлан хүрээ хийдийг хааж монголын уран барилга соёлын ховор дурсгал болох сүм хийд бурхан тахилыг шатаан устгажээ. Тайлбар: а.Шамба- 1689-1707 онд хошууг захирсан ноён. б.Ханчин Чойгэлийн гэгээн-Ламын гэгээн Лувсанданзанжанцан./1639-1702/ Монголын алдарт эмч зурхайч. в.Засаг хошой чин ван Дэчинжав.-1733-1771 онд хошуу захирсан ноён. г.Банчинбалбарын гэгээнтэн-Ламын гэгээний 2 дахь хувилгаан. /1703-1788/ д.Засаг ван Цэдэнжав. 1766-1792 онд хошууг захирсан ноён. е.Гүмбүм хийд-Төвдийн 6 их хийдийн нэг.Хөх нуурын зүүн биед байх Шинин хотын ойролцоо байсан хийд. ё.Ханбо Галсанданзанжамц-Уянгын хийдэд Төвдийн Гүмбүмээс урилгаар ирж сууж байсан лам. ж.Ёнзон Дамцагдорж-Барь лам.Онгийн хийдэд сууж байсан. з.ХанбоГалсанИш-Уянгын хүрээний тэргүүн лам асан.Намтар тодорхойгүй. и.Засаг ван Дамчой-1853-1869 онд харьяат хошууг захирчээ. Холбогдох эх сурвалж: 1.Үндэсний төв архивийн фонд Д-1,ХН-121 2.Ч.Банзрагч.Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх” УБ,2004. 3.С.Ичинноров.ХанХөгшин уулын хошуу,Уянга сумын хураангуй түүх. УБ,2007. 4.Арвайхээр сумын харьяат өндөр настан 89 настай Шагдарын…………….. гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.06.03./ 5.Уянга сумын иргэн өндөр настан 99 настай Цэдэндорж гуайтай хийсэн ярилцлагаас./2007:06:11/

Description of location :
The site is located in the Uyanga soum centre. This is surrounded by Baruun Jargalant mountain, Urt Burjuut mountain, Bat Khaan mountain and Ongiin gol river.

GPS readings :
North 46° 27’  East 102°  17’

Estimated site dimensions (metres) :
Side1: У400 Side2: Ө200 Side3: Side4: Side5: Side6:

Revived temple on site :
Yes

Status of site at time of survey :
Stone foundations of large temples, other buildings and stupas are visible throughout the new city. On of the foundations of the Old Manba datsan and Nanslan dugan, new temples were established.

Date of founding the monastery/temple :
1666
1700

Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1937 - Ярилцлагын дугаар:A 17

Old monastery/temple revived:
Yes

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Zasag noyon Shamba - Ярилцлагын дугаар: Uvurkhangai aimgiin toli
Нэр, цол хэргэм : Lamyn gegeen Luvsandanzanjantsan - Ярилцлагын дугаар: Uvurkhangai aimgiin toli
Нэр, цол хэргэм : Tsedenjantsan - Ярилцлагын дугаар: A 16
Нэр, цол хэргэм : Ulziibadrakh - Ярилцлагын дугаар: A 16
Нэр, цол хэргэм : Bat-Uul - Ярилцлагын дугаар: A 16
Нэр, цол хэргэм : Dondov - Ярилцлагын дугаар: A 16
Нэр, цол хэргэм : Dashzegve - Ярилцлагын дугаар: A 16
Нэр, цол хэргэм : Tugs - Ярилцлагын дугаар: A 16

Date of Reviving:
Year : 1990 ӨХУЯ 028 - Ярилцлагын дугаар: A 16
Year : 2006 ӨХУЯ 028 - Ярилцлагын дугаар: A 15

Monks in Old Temple :
3000 monks

Notes :
For more information see ӨХУЯ 027 AM.pdf

Form Number :
ӨХУЯ 027

Survey Team :
Team D

Мөнхнямын Мэнддаваа


Oral History :

Шагдар


Oral History :

Сономдагвын Төгс


Oral History :

Цэдэндорж


Oral History :

Газрын зураг / Map

Additional Material / Нэмэлт материал

ӨХУЯ 027

Архивын зургууд / Archive photographs

Site Plan

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors