Baishintyn khiid

Read in Mongolian

Name(s) of Temple :
Baishintyn khiid,

Rinchen Number :
780

Rinchen Name :
Baishintyn khiid /Bukh iveeltiin sum, bukhniig iveegch sum, jalsrai gegeenii sum, gunjivlen/

Type of Temple :
Other

Aimag Temple located in :
Omnigovi

Sum Temple located in :
Bayndalai sym

Old Aimag Name :
Sain Noyon

Old Sum Name :
Baldan zasgiin khoshuu

Precis History(In Mongolian only):


Өмнөговь аймаг Баян далай сум Байшинтийн хийд /Ивээлтийн сүм, Жалсрай гэгээний сүм, Гүнчивлин сүм/ Сайн ноён хан аймгийн Ёст бэйсийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Баян далай сумын нутаг Байшинт хэмээх газар энэ хийд төвхнөж байжээ.Уг хийдийг байгуулсан тухай Үндэсний төв архивийн гар бичмэлийн фондод”...Ёст засаг Чүлтэмийн хошууны Бүх Эвгээт сүмийг Энх Амгалангийн гучиннэгдүгээр /1692/ онд Засаг Дэнзэн-Эрдэнийн үед Жаргалант хэмээх газар үүсгэн байгуулж Дүйнхор, Цаннид, Жүд, Манба, Хайлан зэрэг хурлыг удаа дараа тогтоож хуруулан тэнд тус тусын сургуулийг үйлдэж эдүгээ ч мөнхүү Жаргалантын газар нутаглан сууна.Энэхүү сүмийн язгуурын нэр Гүнчивлин хэмээнэ.Одоо ч хэвээр буй. Чин Улсын Бүрэнт Засагчийн наймдугаар /1869/ онд энэ сүмд нэр олгуулахыг эрж Чуулганы дарга таны газраар уламжлуулан Их Журоганаа мэдүүлсэнд уламжлан айлтгаад “Бүх Эвгээт” сүм хэмээн нэр шагнажээ...” гэсэн баримт буй.20-р зууны эхэн үеэр Байшинтийн хийд нь 6-7 сүм дугантай, 200 орчим ламтай, Гомбо сахиустай хийд байжээ.Уг хийдийг Жасрай гэгээний хийд гэсэн нь Жасрай гэгээн энэ хийдэд суудаг байсантай холбоотой.Жасрай гэгээн гэгч энэ хүн монгол орны өмнөд хязгаар болох Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуунд 19-р зууны сүүл үеэр тодорсон сүсэгтэн олны дунд хувилгаан гэж алдаршсан эрдэм чадалтай хүн ажээ.Энэ хүрээ 1937 оны эхээр хаагдсан ба 1994 оноос урд өмнө лам хувраг явсан Ёндоншарав, Лувсаншарав нар санаачлан Чиндэг, Сүхээ, Бүдээ, Сэмжид, Түдэв нарын хүмүүс хийдийг сэргээн Жасрай гэгээний хойд дүр болох Лувсанжамц гэгээнийг ӨМӨЗО-ноос залж ирэн сүсэгтэн олондоо буянтай ажлыг хийжээ. Жасрай гэгээний тодорсон нь Зүүн сайхан уулын энгэр Мөлгөр хэмээх газар олон малтай эмгэн өвгөн хоёр амьдардаг байжээ.Гэтэл нэг өдөр гандуухан хувцастай нэгэн сэргэлэн хүү ирж эмгэн өвгөн хоёрын гадаа гэрт гарч орон ажилд нь тусалсаар өөрийн хүүхэд шиг болов.Тэр хүү өглөө адуу услаж хураахдаа маш шалмаг гэнэ.Ус тийм ойрхон биш байтал ийм богино хугацаанд яаж ингэжхурдан амжуулдаг билээ гэж өвгөн гайхан нэгэн өглөө хүүг сэмхэн дагаж ажиглавал:Хүү адуугаа тууж нэгэн шаравтар хадны дэрэгд очоод мориныхоо ногтоор чулууг оосорлон сөхөж ус гаргаж адуугаа ууж ханахаар “Чамайг чүнчигноров, намайг Жасрай гэгээн гэж хэн таних вэ дээ” гээд чулуугаараа таглаж байхыг өвгөн үзээд нутгийн ихэс дээдсүүдэд мэдэгдэж одоогийн Баяндалай сумын нутаг дахь Байшинтийн хийдэд тодруулжээ.Жасрай гэгээний шуумал хөргийг тэр үед амьдарч байсан Яайлгийн Халтар гэдэг уран хүн хийсэн нь одоо тус аймгийн музейд хадгалагдаж байна.Мөн Мөлгөрийн амны орой энгэрт хадныэнгэрээс босч ургасан аяга шиг хэлбэрийн сонин тогтоцтой арцны зангилааг нутгийн хүмүүс Жасрай гэгээний аяга гэж хүндэтгэн идээ цагааныхаа дээжийг өргөж, тэр орчмын бут модыг хөндөх, ан амьтдыг үргээхийг цээрлэдэг байна.Жасрай гэгээн өөрийн харъяа Балдан засгийн хошуу зэргэлдээ Говь түшээ гүний хошуу нутгийн зааг болох Хуцын булгийн цагаан хайрхан дээр ирж сан тавих гэнэ гэсэн яриа тарж тэр учралт сайн өдөр ойролцоо байсан айлын гэрийн эзэн хонь тэмээнийхээ бяцхан хүүг гшэгээнд мөргүүлэхээр хадаг өвөртлүүлэн явуулжээ.Хүүг хайрхан дээр ирэхэд гэгээнтэн болон түүний бараа бологсод ирчэхсэн байж.Хүү хадгаа гарган нэгэн настайвтар ламд барьсанд:”Хүү минь тэр гэгээнтэнд барь” гэжээ.Хүү гэгээнийг заалган очиж хадгаа өгөн мөргөсөнд Жасрай гэгээн адислаад хүүгийн гэр орон хаа байгааг лавлаад:”Чи тэмээгээ хариулж яваа хүүхэд шиг байна.Маргааш өглөө нар гарахаас өмнө байгаа газраасаа нүү гэж намайг хэллээ гэдгийг аав ээждээ хэл.Чи орой тэмээгээ туугаад харь” гэжээ.Хүү ч хэлсэн ёсоор нь тэмээгээ тууж хариад эцэг эхдээ гэгээнтний айлдсан үгийг хэлсэнд эцэг эх нь: “гэгээнтэн нэгэнт тэгэж айлдсан болохоор нүүлгүй яах вэ гээд нар битүүгээр ачаалаад явж байтал гэнэт их дуу чимээ гаран тэдний байсан газар хагаран ус шороо өндөрт хөөрөн хүчтэй газар хөдлөлт болсолн гэдэг.Тэр газар нь Хүрмэн сумаас зүүн хойш Говь гурван сайхан уулын зүүн үзүүр энгэрт буй “Хагархай үнэгдий” гэдэг газар юм. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Баян далай сумын иргэн өндөр настан Хорлоогийн Сүхээ Должидын Чулуун нартай хийсэн ярилцлагаас 2007.06.05

Description of location :
The site is located in the gobi. The site is surrounded by Zuramtain mountain, Argalantain mountain, Dund saikhan mountain, Zuun Saiakhan mountain, Gurvan saikhan mountain, Bayantsagaan mountain. The sacred KHongoryn ovoo is on the west side of the site. Gol well is at the centre of the mountains. The site is 10Km to the south of Bayandalai sum centre and 48Km from Desnii khural, with Naran brigade being 18Km from the site.

GPS readings :
North 43° 21’  East 103°  31’

Estimated site dimensions (metres) :
Side1: 500 Side2: 500 Side3: 500 Side4: 500 Side5: Side6:

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
Based on the current evidence on the site, one cannot say that this was a big monastery. Constant sand storms have covered the whole area with sand. Only one corner of the ruins of Tsagaan temple is sticking out above the sand, the rest of the site is all covered with sand. A winter spot for herders is on the west side of the site. There is a Takhilgyn well at the site.

Old monastery/temple revived:
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Monks in Old Temple :
not clear
not clear

Form Number :
ӨГБД 015

Survey Team :
Team E

Дамбаренчингийн Баатар


Oral History :

Газрын зураг / Map

Архивын зургууд / Archive photographs