Түдэв гүний хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Түдэв гүний хүрээ,
Ринчений зураг дах дугаар :
297
Ринчений жагсаалт дах нэр :
Түдэв гүнгийн хүрээ, Үйзэн гүнгийн хүрээ
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Булган
Сум :
Дашинчилэн сум 2-р баг
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Сумын хуучин нэр :
Үйзэн гүний хүрээ
Товч түүх :
Булган аймаг Дашинчилин сум. Түдэв гүний хүрээ Хуучин Түшээт хан аймгийн Үйзэн гүн Түдэв доржийн хошуу одоогийн Дашинчилин сумын 2-р багийн нутаг сумын төвөөс баруун урагш 23 км зайд Хайдаг уулын өвөр бэлд энэ хийд оршиж байжээ.Манжийн хааны Тэнгэрийн Тэтгэсний дөчиндөрөвдүгээр /1779/ онд Засаг улсад туслагч гүн Цэрэндоржийн үед Найтаг уулын өвөрт байгуулсан энэ хийд өдөр бүрийн жсаа хурал жил бүрийн Хангал, Хайлан, Ганжуур, Ерөөл зэргийг хурж Цаннид, Жүд дацанд хурал номын сургууль үйлдэж ирсэн тухай түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг.Хошуу ноён Түдэвдорж нь 20-р зууны эхэн үеийн монголын алдарт хуурч Түдэв хуурч байжээ.Хүрээ хийд хаагдахын өмнө энэ хийд нь 4-5 сүм дугантай 30 шахам лам үлдсэн үндсэндээ хийдийн хурал ном өдөр тутмын Цогчин хурал төдийхөн болсон байжээ.1937 оны дундуур 5-6 ламыг баривчлан авч явж үлдсэн лам нарыг хүчээр хар болгон сүм дуганыг нурааж эхэлсэн байна. /Дашинчилэн сумын харьяат өндөр настан 95 настай, Эрдэнэ хамбын хүрээнд шавилж асан Чойдог гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.13/
Байршлын тайлбар :
Дашинчилэн сумын төвөөс баруун урагш 23 км газарт 2-р багийн нутаг Найдаг хэмээх энгэрт байрладаг. Хойт талд Найдаг хэмээх уул, баруун талд 2 км орчимд баруун хошуу хэмээх үргэлжилсэн урт уул, өмнө талд 500 орчим метрт зүрхийн дэнж, зүүн талд нэг км орчимд Мялангийн гол урсах өргөн хоолой бий. Зүүн урд талд хоёр км орчимд Өрхтийн хайрхан, баруун талд 3 км орчимд Лах хайрхан хэмээх тахилгатай уул бий.
GPS хаяг :
North 47° 40’ East 103° 52’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Мялангийн голын баруун хойт биед Найдаг уулын энгэрт тал хээрийн бүсэд байх энэ хүрээний туурийн шороон далан газрын хөрснөөс дээш 15-20 см өргөгдсөн байх ба чулуун суурь байрандаа байна. Барагцаалбал энд 12 байгууламжийн туурь тод харагдаж байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1779
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1937-1938 он - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : - Number of recorded interview:
хуучин хийдийн лам нар
160 гаруй лам
Тэмдэглэл :
Үйзэн гүний хошууны энэ хүрээг Түдэв гүний хүрээ гэдэг байсан учир нь 19-20 зууны үед Монголын алдарт морин хуурч Түдэвийн нэртэй холбоотой ажээ. Түүний аав Дон бээс гэдэг хүн 8-р богдоос 1917-1918 оны үед хүү Түдэвт гүн цол хүртээж уг хүрээ хийдийг эзэмшүүлэх хүсэлтэй байсан боловч удалгүй 1921 оны ардыг хувьсгалаар энэ хүсэл нь талаар болж хүү Түдэв нь зэргээсээ татгалдан урлагийн мөр хөөх болж алдартай морин хуурч болсон гэдэг.
Б.Ринченгийн жагсаалтанд уг хүрэний туурийг Булган аймгийн Гурван булаг сумын нутагт байдаг гэсэн ташаарсан байна.
Хүснэгтийн дугаар :
БУДЧ 001
судалгааны баг :
Team: Г