Ugtam tegchinlen
Read in Mongolian
Name(s) of Temple :
Ugtam tegchinlen,
Rinchen Number :
552
Rinchen Name :
ugtamyn khiid
Type of Temple :
Monastry
Aimag Temple located in :
Dornod
Sum Temple located in :
Bayn-dun soum
Old Aimag Name :
Setsen Khan
Old Sum Name :
San beisiin khoshuu
Precis History(In Mongolian only):
Дорнод аймгийн Баяндун сумын Угтамтэгчилэн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Ачит ван Тогтохын хошуу, одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт ой хээрийн бүсэд Угтамтэгчилэн буюу Угтамын хийд оршиж байжээ. Баруун хойно нь Угтам уул, баруун талдаа Баруун хөх чулуут, баруун урдаа Сандаг Балжир, Ум Өндөр, зүүн урдаа Мандал Өндөр, зүүн талдаа Толь Өндөр, хойноо Эрээн Мандаа Зүүн хөх чулуу гэсэн уулсаар хүрээлэгдсэн. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Угтамын хийд буюу Содовравжалин хийд нь ийнхүү тэмдэглэгджээ: Ачит ван Тогтохын хошууны Эрдэнэ мэргэн тунгалаг бишрэлт номч билигт хувилгаан Довчин Түгээмэл Элбэгтийн арваннэгдүгээр (1861) онд төржээ. Бадаргуулт Төрийн арвандөрөвдүгээр (1888) онд хурлын сүм дуган бариулж Очирдара Богд Жибзундамба ламтнаас хувилгаан ямба шагнагджээ. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд уг хийдийг 1777 онд Аранжамба Готов, Ман Эрдэнэ бандидын санаачлагаар байгуулагдсан бөгөөд сүм , дуган 11, 1934 оны байдлаар 124 ламтай байснаас гавж 14, маарамба 1, нэг жастай үүндээ тэмээ 16, адуу 4, том мал 1,үхэр 1-тэй байсан хэмээн тэмдэглэгдсэн байна. Аман эх сурвалжид: Угтамын хийд нь Гомбо сахиустай, Чойр, Жүд, Дүйнхор, Ламрим, Зод, Манба дацан гэсэн зургаан дацан, Өндөр Майдар Сэрүүн Лаврин зэрэг сүмтэй барилга байгууламжийн тоо 11, 12-т хүрсэн, хятад маягийн хийцтэй сүм, дугантай Баруун, Зүүн гэсэн хоёр аймагтай, 300 гаруй ламтай, Суварган жас, Ганжуур жас, Шүтээн жас гэсэн жасуудтай, цам, Майдартай, чойр дацандаа гавжийн дом тавьдаг шашин мөргөлийн төв болсон томоохон хийд байжээ. Хийдийн үүсгэн байгуулсан тухайд Сэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны Тугийн хийдээс Наваан-Осор дооромбо сүм хийд барих газар эрж явсаар одоогийн Баяндун сумын нутагт байгалийн үзэмж бүрдсэн Дээд Могойт гэдэг газрыг мэргэ төлгөндөө шинжээд таарч тохирох газар мөн байна гэж байтал нэг хар хүн булгаас хуцаа услахаар ирэхэд амар мэндээ мэдэлцэж, нэрийг нь асуухад Дэлгэр гэжээ. Миний шашин дэлгэрэх газар байна, мөн эцэг мал гээд ихээхэн бэлэгшээжээ.Ийнхүү уг газартаа хоёр чулуун дуган бариад сууж байтал Хэнтийн Дэлүүн Болдогт Гилбэр харуулын өвгөн хөгшин хоёроос нэгэн хүү төрснийг Богд Жавзандамбаас хувилгаан гэж мандал өргөсөнийг дуулаад тэр хүүд зорин очиж хийддээ залсан байна. Ингэж Угтамд шашин мөргөлийн үйлс дэлгэрч, ламын шүтээний сүм, лаврин сүм, гол сүмийг барьж цаашид 30-аад жилийн дотор бусад дуган сүмийг барьж дуусгасан байна. Довчин хувилгаан их эрдэм чадалтай хүн байсан байжээ. Сан бэйсийн хүрээний ноёны хатан нь өвдөөд эрдэм чадалтай гэсэн болгоныг залж авчраад тус эс олсон гэнэ. Тэгээд Довчин хувилгааныг дуудуулж хоёр элч явуулжээ. Тэгсэн өө зүгээр зүгээр. Би очиж чадахгүй нь. Шинийн 15-нд толгой дээр нь цаасан хүн хийгээд тавьчихаарай . Тэр үед би очьё гэжээ. Тэгээд 15 боллоо гэнэ. Довчин хувилгааны хий гэснийг хийгээд байж байтал гэрийн гадаа буу дуугарч гэнэ. Гараад хартал юм алга. Орж ирэхэд хатны толгой дээр хийж тавьсан цаасан хүн шатаж байсан. Хатан эв эрүүл болж ,ноён Довчин хувилгаанд шавь орж хийдийн жасад их хөрөнгө өгч байсан гэдэг. Алт, мөнгө, адуу мал их өгсөн гэсэн. Довчин хувилгааны тухай энэ мэтийн олон хууч яриа байдаг. Бөө дарсан тухай бас хэлэлцдэг. Угтамын давааны оройд нэг суварга байсан юм гэнэ лээ. Угтамаас урагш Дунд могойтод айхтар заарин байдаг байжээ. Тэгээд ердөөсөө Угтамын лам нарыг зүгээр байлгадаггүй. Хурал ном хурж байхад нь орж ирээд гэхдээ биеэрээ орж ирдэггүй. Янз бүрийн амьтны дүртэй болж ирээд. Хурал номыг үймүүлээд байдаг байжээ. Тэгсэн нэг өдөр Довчин хувилгаан ан авд унадаг хар морио унаж ирээд хийдийнхээ хашаанд 3 хоног сойжээ. Та энэ морио сойдог нь яаж байгаа юм бэ гэсэн. За би үүгээр нэг зүйлд бэлдэж байна аа л гээд байсан. Тэгсэн нөгөө бөө Довчин хувилгаанд хүчээ үзье. Хэн нь илүү гэдгээ харъя гэсэн байжээ. Цаад бөө нь ч айхтар. Үнсэн дээр хөрвөөгөөд чоно болоод хувирчихдаг. Гэрийнхээ тооноор шувуу болоод нисээд гарчихдаг тийм бөө байжээ. Довчин хувилгаан За урдаас тоос гарахыг нь хараарай л гээд байсан. Тэгсэн шавь нар нь бүрээнийхээ цамхагт гарч харж байгаад Багш аа! тоос гарлаа гэжээ. Тоос хийдээс өнгөрөөд Довчин хувилгаан тэрний араас морио унаад л давхисан. Хойд дээр лам зүүн талд бөө баруун талд уулзаж гэнэ. Бороо орохгүй хэрнээ тэнгэр дуугараад хар үүл хуралдаад л аянга цахилгаан нижигнээд байж. Нэлээд удаж гэнэ. Тэгж байснаа гэнэт тэнгэр цэлмэхээр нь хувилгааны шавь нар очсон чинь нөгөө бөө чинь татчихсан байна гэнэ. Хамаг цус нь юүлэгдчихсэн. Бөв бөөрөнхий болчихсон өршөөл эрж байна гэнэ. Бөө их баян хүн байсан. Бүх юмаа хийдэд өргөөд өөрөө Бурханы шашинд орсон гэдэг. Довчин хувилгаан бөө дарсан газраа суварга босгоод үүнээс хойш миний шавь нар хар хүчинд бүү дийлдэх болтугай гэж ерөөсөн гэдэг. Угтамын хийдийг 1990 онд сэргээн хурал хурахад тус хийдэд 8 наснаасаа 18 хүртлээ шавилан суусан өвгөн лам Базаргүр байсан бөгөөд тэрээр хуучлахдаа цаг үймээд ирэхэд хувилгаан багш минь дуудаад за миний шавь цаг цөвүүн боллоо. Хар бол оо. Хэзээ нэгэн цагт шашин мөхөөд дахин сэргэнэ. Тэр үед чи хийдийнхээ утааг нь уугиулж хурал номыг нь, Цогчиныг нь сэргээгээрэй гэж хэлж байжээ. Тэр ёсоор өвгөн лам Базаргүр 1990 оны 11 сард хийдээ сэргээх үйл ажилд хүчин зүтгэж хурал номынхоо үйлд шамдан зүтгэж байсан байна. Холбогдох эх сурвалж: -Угтам хийдийн намтар, Чойбалсан, 2006 -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Дорнодын болор толь, Ц.Даваажаргал, Д.Дамдинжав, М. Дамдинжав, Б. Өлзийбаян, 2006 -Дашбалбар сумын товч түүх оршвой, Г.Пэрэнлэй, Улаанбаатар, 1995 - Цэвэгийн Гонгорын ярилцлага (Дорнод аймгийн Баяндун сумын өндөр настан. 1919 онд төрсөн) -Намсрайн Намдагийн ярилцлага (Дорнод аймгийн Баяндун сумын өндөр настан. 1933 онд төрсөн) -Будын Лувсанцэрэнгийн ярилцлага (Дорнод аймгийн Дашбалбар сумын өндөр настан. Хулгана жилтэй) -Лувсангийн ярилцлага (Дорнод аймгийн Баяндун сумын Угтамын хийдийн лам) Ёндонжамцын ярилцлага (Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Угтамын хийдийн шавь)
Description of location :
The site is located in a mixed range of steppe and forest. The following are landmarks that surround the site: to the northwest of the site is a mountain, Ugtam; in the west is Baruun Khukh Chuluu; in the southwest is Sandag, Baljir, and Um Undur. In the southeast is Mandal-Undur, in the northeast is Toli-Undur and in the north is Ereen Mandal and Zuun Khukh Chuluu.
GPS readings :
North 49° 17’ East 113° 46’
Revived temple on site :
Yes
Status of site at time of survey :
There are abundant stones, blue bricks, remnants of ceramic roof in the area. There is new construction on the reclaimed site.
Date of founding the monastery/temple :
1870
Date of closing and destroying the monastery :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:
Old monastery/temple revived:
Yes
Revived temple register number:
ДОБД 030
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Year : 1995 оны 2-р сарын 28-нд - Ярилцлагын дугаар:
Monks in Old Temple :
about 300 monks
Form Number :
ДОБД 029
Survey Team :
Team F
Намсрайн Намдаг
Oral History :
Цэвэгийн Гонгор
Oral History :
Бадамгаравын Тайванбаяр(Лувсан)
Oral History :
Будын Лувсанцэрэн
Oral History :
Ёндонжамц
Oral History :
Шаравжамц
Oral History :
Газрын зураг / Map
Site Plan
Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyorsЦуглуулсан баримтууд / Materials collected
ДОБД 029 | B051 | Б. Лувсанцэрэн | Өршөө | ном/108-110хуудас/ | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж | |
ДОБД 029 | B060 | Дорнодын Болор толь | 1. Угтамын хийд | ном/220-221хуудас/ | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж | |
ДОБД 029 | Дөл сонин | 4. Дагшин орноо Майдар эргэв | сонины нийтлэл/3нүүр/ | 0000-00-00 | Дорнод аймаг | Ж |