Могойтын дуган
Read in English
Сүм хийдийн нэр :
Могойтын дуган,
Ринчений зураг дах дугаар :
271
Ринчений жагсаалт дах нэр :
Могойн хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Булган
Сум :
Бугат сум 2-р баг Могойт гэдэг газар
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Сумын хуучин нэр :
Дайчин вангийн хошуу
Товч түүх :
Булган аймаг Бугат сум. Могойтын дуган Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг одоогийн Бугат сумын 2-р багийн нутаг сумын төвөөс зүүн хойш 17 км-т Могойт хэмээх газар Моност булгийн давааны баруун өмнө Баянзүрх уулын хойд биед энэхүү цагийн хурлын дуган төвхнөж байв.Хэзээ хэн анх үүсгэн байгуулсан нь тодорхойгүй энэ дуганд хүрээ хийд хаагдахын өмнө 1935, 1936 оны үед нутгийн 4-5 лам нар үе үе цуглаж /ялангуяа зун намрын улиралд/ цагийн хурад хурдаг байжээ. /Бугат сумын ИТХТ-ийн даргатай хийсэн ярилцлагаас 2007.08.09/
Байршлын тайлбар :
Өндөр уулын бүсэд Бугат сумын төвөөс зүүн хойш 27 км газар 2-р багийн нутаг Могойт гэдэг газар. Зүүн талд Шивээтийн хонх хэмээх модот өндөр уул, зүүн хойно Моност булгийн даваа, Баруун хойно Ихрийн бууц,чанх өмнө Баянзүрх хэмээх тахилгатай уул байна. Өмнө талд 100-гаад метрт Могойтын гол урсана.
GPS хаяг :
North 49° 14’ East 103° 42’
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Газрын хөрснөөс дээш 20 см өргөгдсөн шороон далан байх ба түүний дээр маш их хэмжээний өвс ургамал ургасан болно.Тууриас зүүн хойно 100-150 метрт малын өвөлжөө байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937-1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1950 - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
Тэмдэглэл :
Тууриас зүүн хойш 80-иад метрт малын өвөлжөө,100-120 метрт тус бүр 2 малын өвөлжөө бий.
Туурийн зүүн өмнө 6-8 метрт тээрмийн чулууны хагархай бий.Мөн хийдийн туурийн чанх өмнө 4 метр орчимд хавтгай чулуу бий.
Хүснэгтийн дугаар :
БУБГ 046
судалгааны баг :
Team: Г