
Дэмчигийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Дэмчигийн хийд,
Ринчений зураг дах дугаар :
813
Ринчений жагсаалт дах нэр :
Дэмчигийн хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Өмнөговь
Сум :
Ханбогд сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Товч түүх :
Өмнөговь аймаг Ханбогд сум. Дэмчигийн хийд Ноён хутагт Д.Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ хийдийн нэг /Галбын уулын гурван хийдийн нэг/ болох Дэмчигийн хийдийн туурь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий.Энэ хийдийг ноён хутагт Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын хийд ч гэж нэрлэдэг.Дэмчигийн хийд бол давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвд маягийн хоёр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоёр гэр, эргэн тойрон жижиг дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том дааман хаалгатай байжээ.Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндээ /сэхээвч/ байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ.Сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ.Эдгээрийн үлдэгдэл одоо бий. Холбогдох эх сурвалж: 1.Хамтын бүтээл “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлс” УБ 1999 2.Манлай сумын харьяат өндөр настан Шарвын Лувсанцэдэв гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.17/
Байршлын тайлбар :
Галбын уулын дотор энэ хийдийн туурь байна. Сумын төвөөс урагшаа 11 км-т оршино. Их хад цохиотой газар Улаан сахиусын сүм эндээс хойшоо 2-3 км-т байна. Цагаан овоо нь зүүн хойно мөн 4-5 км-т байна.
GPS хаяг :
North 43° 07’ East 107° 07’
Нийт газрын хэмжээ :
Side1: 200 Side2: 200 Side3: 200 Side4: 200 Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Гадуураа хэрмэн хашаатай хашаан дотор давхар хэрмэн хашаатай. Тэр дотор ороход нэг гол дугана баруун зүүн талд нэг нэг дагавар сүмтэй, гол дуганын ар талд нэг дугана хойноо сүмтэй мөн арын дуганы зүүн талд ардаа өргөө гэрийн буурьтай өөд өөдөөсөө харсан хоёр хөндлөн сүм байна. Мөн арын дуганы баруун талд зүүнтэйгээ арай бага өөд өөдөөсөө харсан сүм байна. Ард талдаа хоёр жижиг гэрийн буурьтай. Түүний урд талд бас нэг тусгай талбар дээр нэг сүм, хашаан дотор гурван гэрийн буурь байна. Хашааны ар талд найман дэлбээтэй цэцгийн хэлбэртэй нэг том дэлбээ бүртээ нэг жижиг нийт 9 суварга байжээ.
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Говийн ноён догшин худагт Данзанравжаа - Ярилцлагын дугаар: 024, 003
Date of Reviving:
Тэмдэглэл :
Дэмчигийн хийд нь Улаан сахиустай. Эргэн тойрон хадан цохиотой. Хэмжэ нь 250х250. Гадуурх чулуун хэрэм нь бараг хэвээрээ байна. Ганц дэлхийн энергийн төв газар. Гадуураа чулуун хэрмэн хашаатай түүн рүү шатаар гарна, хаалга шат бараг эвдрээгүй бүтнээрээ.
Үүдний дацан: Энэ бол эрх хэлбэрийн үүд хоёр талд нь шаттай, дээрээ сүмтэй байнгын харуултай, энд цагт эмэгтэйчүүд, хилэнцэт хорхойг эрхэмлэдэг байсан.
Цогчин хуралд орж цагийн хуралд суудаг байсан. Цогчин дугана том хаалгатай, хоёр давхар, үүдээр нь арванзургаан арслан, нол шүтээн нь Гомбо сахиус болно.
Гадна хашааны зүүн хойт өнцөгт хад байна. Энэ нь нөгөө энэргийн чулуун хад. Үүний урдхан хоёр том өргөөний туурь, дотуур нь хэрмэн хашаа байжээ.
Дэмчигийн хийд нь байнгын ламгүй байсан. Ер нь хурал хурдаггүй. Бараг музей маягтай. Эрээт /Улаан сахиусын хийд/ болоод Цагаан толгой хоёроос жилд нэг удаа лам нар ирж хурал хурдаг байсан. М.Борхад гэж нутгийн уран хүн Дэмчигийн хийдийг жижиг үзмэр маягаар хийж сумынхаа музейд өгсөн байна. Энэ хийдийн баруун урд талд Саран хөхөөний жүжгийг тоглодог байсан талбай байна. Дэмчигийн хийдийн гадуур хоёр давхар хоёр хаалнатай хоёр талаасаа ордог сүм байсан. Энд Равжаа гуай эмэгтэйчүүдийг бүжиглүүлдэг байжээ. /Ярилцлага өгсөн Ш.Содномдорж гуай/
Хүснэгтийн дугаар :
ӨГХБ 054
судалгааны баг :
Team: Е