Дугана хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Дугана хурал,Дугана гол,Дугана голын хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Тойног

Төвд нэр Уайли:
*khros nag

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
776

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дуган голын хурал,Тойног хурал,Маанийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Сэврэй сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Cайн ноён хан ёст бэйсийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Сэврэй сум.Дуганы хурал. /Тойног хурал./ Сэврэй сумын нутаг Дуган гол хэмээх жижиг гол /Цагаан булгийн задгай ус/ -ын дэргэд энэхүү хурал оршиж байжээ.Зүүн талд нь өвгөн толгой гэж хад цохио бүхий цохио, өмнөд талд нь Эрдэнэпунцаг уул, хойд талд нь Бүрдний гол гэж устай.Анх энэ хурдыг үүүсгэн байгуулагч нь тодорхойгүй ба 1930-аад оны үед Гочоо маарамба хэмээх нэртэй маарамба хүн дуганы хурлыг тэргүүлж байжээ.Том жижиг 2 тоосгооор барьсан дугантай улаан сахиус тахидаг, зүүн хойд талдаа 8 суваргатай 20-30 ламтай хурлын газар байжээ.Мөн 10 гаруй лам нарын жижиг шавар сууц байсан байна.Дуганы хурлын 8 суваргыг уг хурлын Лувсаншарав гэдэг лам удирдан шар Дунай гэдэг хятад хүнээр 1920-оод оны үед бариулсан гэдэг.1933 оны эхээр энэ хурлын лам нарыг хүчээр хар болгож 10 шахам ламыг баривчлан авч яваад хороожээ.Үүнд хурлын тэргүүн байсан Гочоо маарамба мөн баривчлагдан яваад иргэж ирээгүй ажээ.Харин Лувсаншарав лам тэмээ унаад урагшаа хил даван одоод мөн иргэж ирээгүй байна.Эзгүйрч үлдсэн дуган суварга нь нурж балгас болоод 1950-иад оны үед бүр мөсөн нураажээ. /Сэврэй сумын иргэн өндөр настан Охины Шархүүтэй хийсэн ярилцлагаас 2007.05.31/

Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т Архуу нь Бүрдний булаг.Баруун талд нь Төвшин хайрхан урдаа Ширээ зүлэгт голтой ,Дугана гол гэж нэртэй. Ардаа Цагаан булаг гэж задгай устай.Өмнө талд нь Эрдэнэ уул Эрдэнэ Пунцаг ч гэдэг.Өвгөн толгой гэж нэг хар толгой байна.

GPS хаяг :
North 43° 59’  East 102°  25’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 200 Side2: 200 Side3: 200 Side4: 200 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энд нийтдээ 20 орчим байшингийн туурь байна.Байгалийн чулуугаар өндөр довжоо засан түүхий тоосгоор өрсөн 3,4 дуганы буурь байна.Бас жижиг сүм бололтой байшингийн туурь нилээд байна.Гэрийн буурь бараг үгүй нэг л байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
40-д лам
20 гаруй 30-д лам

Хүснэгтийн дугаар :
ӨГСВ 007

судалгааны баг :
Team: Е

Охины Шархүү


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors