Арханы хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Арханы хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
103
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дагинын хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Эрдэнэбулган
Баг :
3-р баг буюу Зэрлэг багийн Архан голд
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
8-р Богдын бага шавь, Өвөр ширхтэн, Урианхай Архан харуул
Товч түүх :
Хөвсгөл аймаг Тусгалтын дуган. / Арханы хурал/ Дашчойнхорлин сүм Хуучин зааг захиргааны нэгжээр 8-р Богдын бага шавийн нутаг Дээрхийн харуулын нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг буюу Зэрлэг багийн нутаг Тусгалт хэмээх газар Үүрийн голын зүүн биед Арханы хурал хэмээх нэгэн дуган бүхий цагийн хурал байжээ. Уг хурлыг нутгийн олон Тусгалтын дуган, Арханы хурал хэмээн 2 янзаар нэршиж ирсэн байна. Дуганын туурийн хойт талд Баян-Өндөр уул , баруун талд Тарвагатай, Горхин урд талд Ишгэн толгой, зүүн талд Улаан хясаа хэмээх газрууд бий. Эрдэнэбулган сумын төвөөс 25км газар, Даяндээрхийн хүрээнээс 12 км орчимд байх цагийн хурлын энэ нэг дуган нь 10-15 орчим ламтай , 19-р зууны дунд үе буюу 1840-1850-аад оны үед байгуулагдсан гэж үздэг ба үүсгэн байгуулагч нь одоогоор тодорхойгүй байна. Харин энэ дуганд хурж байсан лам нар нь дан улааны чиглэлийн хурал ном хурдаг байсан ба хавь ойрдоо нэртэй 5-6 зоч лам байжээ. 1930-аад оныг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад Даяндээрхийн хүрээг хаагдахаас өмнө үйл ажиллагаа нь бүрэн зогсож эзгүйрч хоосорсон дуган нь байсаар байгаад 1960-аад оны нүүрийг үзэж нураагджээ. Дээрхи мэдээллүүдээс үзвэл Тусгалтын дуган нь монголын эртний бөө мөргөлийн томоохон төв байж байгаад хожим нь 18-р зууны дунд үеэс гэлүгбагийн ёсонд дагаар орсон Даяндээрхийн хүрээний ойролцоо үлдсэн цорын ганц улааны чиглэлийн хурал номын газар байсан бололтой. 1. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын өндөр настан Намхайнямбуу гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.06.15
Байршлын тайлбар :
Эрдэнэбулган сумын төвөөс зүүн хойш 60 км орчим Зэрлэг багийн Тусгалт хэмээх газар 2 дуганы туурь бий. Үүрийн голын зүүн захад, хойд талд нь Баян- өндөр уул, баруун хойно Горхой-Тарвагтайн уул, голын тушаа баруун талд Ишгэн толгой, зүүн урд Улаан хясаа байна. Өндөр уулын ойн бүсэд оршино.
Нийт талбайн хэмжээ:
Side1: 10 Side2: 7 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Уг 2 модон дуганы туурь одоогоор сайтар мэдэгдэх ул мөргүй өндөр уулын ойн бүсийн өвс ургамал битүү ургасан.
Сүм хийд байгуулагдсан он :
1840-өөд он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-15 лам
Хүснэгтийн дугаар :
ХӨЭБ 056
судалгааны баг :
Team: Г

